Sunday 22 April 2018

Салхи бид хоёр

Нүүр нүдгүй элс хөөн исгэчих үглээ дуутай салхины чимээ түнэр харанхуйд гэрийн гадаа юу ч юм балбан дуу гаргаж, үе үе би цочно.


Гэнэтхэн цочичхоод тэрүүхэн зуур салхи гэдгийг нь мартчихаар зүггүй зүрх пүл палхийн цохилж намайг хуурахад арай гэж ухаарахдаа "Аа муу аальгүй салхи, хүн айлгаад" гэж чангаар хэлж өөрийгөө тайтгаруулах би.


Салхи үнэндээ огтхон ч тоомсорлох завгүй ульж исгэрч, хүүгэж ёстой үглэх онгод нь орсон айлын ааштай эхнэр шиг чарлаж, үс нь бууралтаж зүс хийморь нь хариад нүдэндээ галгүй болсон өвгөн чоно шиг ульж, хаа нэгтээ Бушхүүгийн үлгэрийн алаг толгойтой шулмас шиг цахиртан тэндээ л завгүй байх аж.


Салхи... Түмэн нүүртэй.
Сүүлийн үед надтай ааштай салхи л таараад байгаа.


Сормуус илбэсэн сэвшээ салхийг би санан гансарахад Улаанбаатарын минь хаврын үдэш тэртээ доор гудайсан нарны цацрагтай наадан эрхэлдэг хөөрхөн хонгор салхийг л үгүйлээд байх юм. Тэр салхины шаргалхан үнэрийг чийгтэй хамт үнэр лэх сэн.


Хүүхэд насны дурсамж хаанаас ч юм сэдрээж хамар сормууст минь халиуран үелзэх тэр шаргал салхийг би санаад байна.

2 comments:

  1. Ee Zolboo min geree, nutagaa sanachihaj. Nutagt chin havar bolood saihan bn o. Sevelzeed l Mongolin havar yag chinii durselsenchlen ter uner amttaigaar hamarand senhiij, uvs henzleed tsenher yargui delbeelchihsen bn.
    Naana chin yamar aihtar salhildag yum be, ulirlin baidlaas u esvel ugaasa salhitai bdg yum u. Salhi huniig ih yadraadag yum shig e. Hunii gazar huuhed nasaa dursan, nutag ornoo sanagalzaj suuga chamaiga uruvduud ch bgam shig neg tiim yu ch gemeer yum setgel hunduurlesen bodol medremj turuud bhin. Gehde zuger e bolno do butne de tiim e Zolboo.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ, нутагт минь хавар болжаагаа даа гээд санаашрахаар ингээд санаад байдиймаа. Өдөр уртсаад л утаа арилаад л гоё болж байгаа даа.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...