Saturday 30 June 2018

5 хоног

За сайхан наадмын сарын мэндийг хүргэе ээ. Хүмүүс сайхан амраад л хөдөө гадаа яваад л зарим сум аймгууд наадмаа хийгээд л, хуушуурын үнэр айргийн сэнгэсэн чимчигнээн, уяаны морьд уяагаа тойрч чавхалзаад л, нар хоргодож шөнөжин мандчих гээд л тун чиг урамтай байгаа байх даа.


Ийм л үед нутгаа гүү мөн их санана шүү дээ. Азтай аавын охин юм болохоор наадмын үеэр цуглуулж ой тоондоо урлаж үлдээсэн зөндөө гоё дурсамжуудтай болохоор надад 7 сар үнэндээ л бөөн дурсамж, догдлол сэргээсэн сар байдаг юм. Харин сүүлийн 6 жилийн турш 7 сарыг өвөлд өнгөрөөгөөд жаахан урамгүй л суугаад байгаа. Хойтонгийн наадмаар хань ижлээ дагуулаад нутагтаа очиж наадмын нээлт үзэж, наранд цохиулж, гоё бөхчүүд харж шүлсээ гоожуулснаа хуушуурын оочирт зогсож нуугаад, шаргал наранд аагтай айрганд халамцмаар санагдаад байх нь юуных вэ.


Ганган дээлээр ижилсэж сурын харваанд цэцээ үзмээр л байна шүү.


Энэ жил харин ашгүй наадмаар амарч таарч байгаа, хуушуураа хийж идээд монгол дуугаа сонсож жаал гиюүрнээ гээд л төлөвлөөстэй.


Ай даа алтанхан наадам минь, цэл ногоохон нутаг минь, жоохон гүзээтэй ч хийморь сэргээсэн сайхан бөхчүүд минь. Гэснээс би нэг бөхөд аймаар дуртай охинтой их сургуульд байхдаа найзалдаг байжулээ. Байнга бөх ярина, бөх хүнтэй л сууна гэнэ, Бөхийн өргөөгөөр л эргэлдэж байна, өөрөө ч бөх төрүүлчмээр өндөр сайхан охин байсан сан. Бөх хүнтэй суусаан дөнгөж их сургуулиа төгсөөд л , нутгийнхаа арслан билүү нэг залуутай суусан, одоо 3 дэрсхэн хүүтэй ёстой л мөрөөдлөөрөө амьдарч яваа бүсгүй. Удахгүй бөх хөвгүүдийнхээ дээлийг бэлдээд л наадмын өглөө хөл газар хүрэхгүй л сууж байх байх даа. Тэр үед хөөрхөн байжээ, бөхчүүдийг харж баясахаас эхнэр нь болно гэж хэзээ ч бодож байгаагүй юм даг миний хувьд гэхдээ л хэсэг найзыгаа дагаж бараа болж явсан явсан.
Гэснээс гарчигандаа хамаатай ганц өгүүлбэр бичие. Явахад 5 хоног үлдэж, пасспорт маань намайгаа зориод л замдаа явж л байгаа даа.

Thursday 28 June 2018

7 хоног

7 хоног үлдчжээ. 5 долоо хоног үлджээ гээд л саяхан л тоолоод сууж байсан санагдах юм гэтэл юу юугүй хаяанд тулаад иржээ гэж. Сэтгэл санаа уже тийшээ явцан энд биенээс цаашгүй бор царай л суужийна ш дээ ер нь бол.


Шотландад цаг агаар дулаахан байгааг харах л тун чиг урамтай. Манай энд ойрдоо чухам л хүйтэн байна шүү дээ. Энд цахилгааны үнэ ерөнхийдөө өндөр талдаа, би чинь одоо ганцаараа алдаг оног байдаг байж л сард 150-200 $ төлдөг юм. Анх ирээд тусдаа гарсны дараа жижиг байшин түрээслэдэг байсан мөртлөө л сарын тогны мөнгө 80-120 $ гарахад нь ухаан алдах шахдаг байлаа. Тэгсэн мөртлөө халуун усаа гаазаар халаадаг тэрний мөнгө гэж бас тусдаа байхад шүү дээ.
Юу вэ гээл амьдрал барзгар санагдаж байгаа юм чинь. Сүүлдээ сурсаан, гэхдээ энд ядаж ус нь үнэгүй, ямар нэгэн байдлаар усны мөнгө гэж төлдөггүй болохоор Австралиас хамаагүй дээр.


Энэ мэт шалтгаанаар Австрали явахыг их л хойшлуулж байна даа. Тэгээд одоо шаардлага бол өдөр ирэх тусам нэмэгдээд байгааг хараад л байгаа. Ядаж энд уул уурхай багатай болохоор ажил бол тийшээх шиг элбэг биш гэх мэт.


Манай офисийн цонх хагарсан байна өнөөдөр ирсэн, сайхан сэрүү татаал сэргэг нь аргагүй л сууж байна даа ер нь бол.


Энэ зунд байгаа халууцаад байгаа хүүхдүүд рүү жаахан цан хүүрэг явуулнаа.

Wednesday 27 June 2018

Зүгээр л

Зүгээр л амьдармаар хааяа санагдах.
Би анх оюутны ширээнээс гараад ажилын талбарт хөл тавьснаас хойш хүний урманд зүгээр суугаагүй юм байна. Завсар хооронд нь сургуульд сурч ганц хоёр жил ажлаас завсарлаж байсан хэдий ч сурна гэдэг чинь бас өөрөө ажил болохоор тэгээд амраад явснаа санахгүй байгаа юм.


Харин одоо л нэг амарчмаар айлын гэргийн ажил хиймээр, хоол унд хийж сурмаар, нөхрөө өглөө эрт ажилдаа явахад нь үнсэж үдээд орой ирэхэд нь амттай хоол дулаахан гэртээ угтаж таавчгий нь дөхүүлж пийвийг нь груушкинд хийж өгмөөр ч юм шиг нууцхан хүсэл төрөх болсон нь юуных вэ.


Гэхдээ гэртээ суугаад сар болохгүй тэр хэмнэлийг үзэн ядна гэж мэдээд байгаа л даа, бас дээрээс нь манай нөхөр "аа мэдэхгүй чи ч хоол ундтай угтана гэж юу л бол, орой ажлаасаа ирэхэд аягүй бол өөдөөс өдөржин гэрт суугаад уйдаж үхлээ, алив гарая аваад гар, сайхан газар оруул" гээд л сууж байх даа гээд байгаа. Үнэнийг бол мэдээл хэлээд байгаа байх.


Гэхдээ бас нэг тийм нууцхан хүсэл төрөөд байгаа юм. Энд амалсан хугацаагаа дуусгаад харин хаашдаа нүүхээс хойш шинэ газраа очоод дасаж байна гэх далимаар даруй хэдэн сар амрана гэсэн адын бодолтой. Манай нөхөр бол харин эсрэгээрээ ажлаас гарахаас өмнө тэндээ ажлаа олоод очвол найз нөхөдтэй болоход амар гэх юм.


Ойрд жаахан ядарсан чинь бүр илүү бодогдсон. 6 сарын дараа юу болох нуу харж л байя даа тиймээ.

7 банштай цай

Сайхан банштай цай чанаж уулаа ш дээ өчигдөр. Өнөө өглөө босоод ирсэн бие арай дээрдсэн маягтай. Тэгэхээр нь ажил руугаа гараад шидчихлээ. Ажил ихтэй бас дээрээс нь дараа долоо хоногоос амрах болохоор бас хүлээлгэж өгөх явахаас өмнө амжуулах зүйл гээд ердийн үеэс яалт ч үгүй л илүү ажлаар даруулчих юм.


Бас явах бэлтгэлээ базаана л гээд байсан хагас бүтэн сайнд хийнэ дээ гэж хөөрөгдөж явсаар хийсэн зүйлгүй л тулгачихлаа.


Шархүү л намайг авч явах юмнуудаа баглаарай бүр болохгүй бол тэр дэлгээд тавьсан чумдаан байгаа тэрийг чиглүүлээд шидээд байгаарай л гэсэн. Энэ вийкэндээр л бүгдий нь бөөгнүүлж байгаал чиглүүлээд шидчихээс. Тэгээд эр нөхөр өөрөө баглана биз гэхгүй юу.
Гэхдээ би юм хум баглахдаа дандаа тус тусад нь уутанд хийж баглах дуртай. Манай шархүү Чи, чиний уутнууд нээрээ намайг галзууруулах нь ээ л гэдгийн. Би чинь тэгж уутанд хийж багладаг болохоор янз бүрийн уутнуудаа хаяхгүй ээ. Цуглуулаад л байх нь тэр.


За тэр яах вэ, банштай цай гэснээс нээрээ үнэн байх шү энэ 7 ширхэг баншинд их учир начир байгаа. Эсвэл сайхан хонины махаар хуушуур хийгээд халуунаар нь гар хуруугаараа базаж байгаад идвэл бас л сайн гэдэг дээ. Сая Коюукинхаар хэсч явсан нэгэн нэргүй эрхэм витамин сайн ууж бай гэж бичиж үлдээжээ. Би нээрээ тэр нэмэлт витамин эрдэс бүтээгдэхүүн огт хэрэглэддэггүй юм аа, үнэхээр хэрэглэх хэрэгтэй юм боловуу. Мэддэг хүн байвал зөвлөөрэй.

Monday 25 June 2018

Муухай өдрүүд

Муухай өдрүүд өнгөрсөн гэж найдая.


Бүтэн сайнаас хойш бие өвдөөд ханиад шиг мөртлөө толгой эргээд байдаг юмтай болсоон. Нэгдэхэд ажлаас өвчний чөлөө авч өдөржин гэртээ унтаад өнөөдөр бас за бас арай гайгүй юм болов уу гээд ажилдаа хүрээд ирсийн.


Толгой жаахан жаахан эргээд л явсан юм чих халть шуугиастай, тэгээд замдаа машин дотроо уйлаад ажил дээр ирж 00доо орж уйлаад арай гэж тайвширсан ч өдөржин толгой эргэж, өвдөж халуурч дотор муухайрч өнжив өө.


Манайхан чи яах гэж ирсийн гэх юм, ажилтай хүн яах юм хэвтээд байж чадахгүй юм чинь манай шархүү өдөржин гэртээ харь гэж гуйгаад сүүлдээ бүр аргаа бараад Just do as you are told ONCEгэнээ хаха, тэгээд нөгөөх нь явахгүйм л даа. Одоо харин нэг хуралд суучаад гэр лүүгээ гараад шидчихээс. Орой гэртээ очиж сайхан халуун шөл халааж уугаад унтаад өгье.


Өглөө босоход шал эрүүл болсон байна гэдэгтээ итгэлтэй байгаа.


Нээрээ энэ юуных вэ. Бодоод бодоод бодын шийр 4. Маамуутай бол биш юм байгаан.

Thursday 21 June 2018

6-22

Хүүе ээ анх удаа нисдэг тэргэнд сууж үзэх чинь ямар гоё юм бэ. Сууж үзээгүй хүмүүс байвал сууж үзээрэй.


Анх дээшээ хөөрөхөд нь айгаад нүдээаньчдаг байхгүй юу, тэгээд боджийснааа за ер нь бол 50 минут нүдээ аниад явчихад болохгүй ч юм алга гэж бодсийн.


Тэгсэн л манайхан хүүе ямар гоё харагджийнаа цэлмэг өдөр ингээд гоё шүү гээд байхаар нь сониуч зандаа дийлдээ нүдээ нээцээн.


Тэгээд л өнгөрөө замдаа ганц хоёр салхинд цохиулж донсолсноос өөр ноцтой зүйл болсонгүй. Гоё юм байлээ. Өнөөдөр буцаад ирэхэд бас гоё өдөр байж таараад их азтай байлаа.
Энэ эрчээрээ л өвлийг дайраал өнхөрнөө л гэцэн байгаа. Харин паспорт гардаггүй удаад байдаг юу болоодээнаа.

Wednesday 20 June 2018

6-21

Жилийн хамгийн богино өдрийн мэнд хүргэе. Одоо эндээс эхлээд л өдөр уртсаад л нар наашлана гэхээр баяр хүрээд өөртөө баяр хүргэмээр ч юм шиг, эгэлхэн цэнхэр блоогтоо баяр хүргэмээр ч юм шиг, Золбоодоо баяр хүргэмээр ч юм шиг гээл жаал галзуурвал яаж байна.


Гэснээс хоёр өдрийн дотор хамаг зүйл өөрчлөгдөөдөө, нөгөө сургалт чинь хойшлоод дараа долоо хоногт болохоор болонгуут би хуралд яалт ч үгүй явахаар болж таараад ингээд нисдэг тэргэнд суугаад явлаа даа өнөөдөр. Хамаг захиалсан юмаа цуцлах гэж наян таван л юм боллоо. Сургалт хаа байсан өөр хотод болох байсан болохоор буудал, унаа гээд л захиалга өгсөн байсан юм.


Хүйтэн байна ойрдоо, гар хөл байнгын мөс явдаг болсон, ядахад шархүү гэртээ байхад би оройдоо хөл гараа наагаад дулаацдаг бол байхгүй үед нь өглөө үдэшгүй л мөсөн хөл гартай явах боллоо.


Бороо ихтэй байна ойрдоо өглөө үдэш харанхуйд бороотой нойтон замаар явж байхаар гээд уурхайн байшинд хоноод байгаа, аймаар том нисдэг жоом ороод ирцэн явж байсан, тэрийг алах гэж хор бараг бүтэн савыг цацаад өөрөө бараг муужраад унасангүй. Гэхдээ дайснаа дарж дархан цолоо мандуулсан.


Явах ойртоод л байгаа, пасспорт гараагүй л байгаа хаха, би гэхдээ энэ удаад өөрийн бодлогогүйгээс боблж хойшлуулаагүй тул за болох байлгүй гээд санаа уужуу байгаа, манай шархүү л миний өмнөөс түгшээстэй.


За тэгээд маргаашнаас надтай цуг хоног тоолоод өдөр уртасахыг мэдрээд л гүйгээд байя даа хэдүүлээ.

Monday 18 June 2018

Хэзээ ч билээ...

Чамаас өөр хэн ч үгүй мэт
Чимээнээс өөр ямар ч ханьгүй мэт
Гүн харанхуй шөнөөс гэнэн төрхөө хайж
Гэнэтхэн чамайг зөндөө ихээр санасан


Гуниглаж дуусаад үсээ шидлэн инээмсэглэхдээ
Газар газрын сар нэг л өнгөөр гэрэлтдэгийг
Чамд хэлэхээр яарахдаа цалгиулсан дарсны
Час улаан дусал нулимс шиг дусалсан...


Хэзээ ч билээ чамдаа хэрэг болгож илгээсэн
Хайрын үгтэй захидлыг минь хэнэг ч үгүй базаад шидсэнийг
Хол хожмын дурсамжаас өрөөлөөс олж сонсоод
Хоолойд зангирсан нулимсанд чимээгүйхэн бүдэрсэн...


Уйлж дуусаад хундагаа аваад эргэхэд
Уусан дарсны амт хөнгөхөн дуу аялдаг
Хаана ч билээ чамтай дахин таарахгүй гэсэндээ
Халамцуу орчлонгийн гүн лүү чамайг мартахаар оддогоо...


Хэдээн жилийн өмнө бичиж байж... Өнөөдөр Нүүр ном сануулж гаргаж ирж байна. Хэн нэгэнд онцгойлон зориулаагүй гэдгээ мэдэх юм. Хааяа хааяа нэг гэгэлздэг байсан байгаам хөөрхий одоо ч сэгсийгээд улам л завгүй болоод байх болж.


Завгүй юм шиг атлаа завтай юм шиг амьдрал хөвөрсөөр.. Үүл шиг нүүж, хийсэж зарим хэсэгт нь уйлж наршиж, цэлмэж гэрэлтэж бүүдийж, цэлмэж л яваа өдрүүд минь.


Хоног тоолох уу надтай?
Холын жинд яарах шиг
Хорвоогийн өдрүүдийг урт гэж
Хоосон дурсамжийг бага гэж
Хоног тоолохуу надтай?


Зүгээр л гүйхүү надтай
Маргааш л чи минь ирнэ гэж
Маргаан үгүйгээр үлдэнэ гэж
Зөндөө алс руу тэмүүлнэ гэж
Зүгээр л гүйх үү надтай...


Өнөөдрийг л ганцхан үнэн гэж
Үүнээс илүүгий нь хүлээлтгүй гэж
Ирээдүй рүү яарах хэрэггүй гэж
Илүү үгээр надад цэцэрхэлгүй
Хамтдаа хоног тоолохуу?



Wednesday 13 June 2018

Өнөөдрийн өнгө

Онцгүй байлаа, хөөрхөн жаахан дөнгөж 16тай охин цусны хорт хавдар туссан гэсэн мэдээг хүлээж авсан, эмчилгээ нь бас хангалттай болохгүй, үр дүнгээ өгөхгүй байгаа талаар сонсов.


Өдөржин зүрхэн дээр минь хүндээс хүнд туухай тавьсан мэт хоолой бачуураад байх шиг мэдрэмж төрөв.


Аав Ээж нь хөөрхий сайн л явж байгаа юм шиг байна, ямар ч байсан онош бүх зүйлээ тогтоож авсан тул дахин хийлгэх эмчилгээнд нь найдвар тавиад үзнээ гэнэ.


Маш их турж эцээд хэвтрийн дэглэмд орсон ч өнөөх л цоглог хэвээрээ ярьж байна лээ. Чи минь зоригтой шүү, энэ бүхнийг даваад гарнаа. Зөндөө олон хүн даваад гарсанг мэднэ, дуулсан болдог юм гэдгийг бас мэднэ. Найдлагаа л битгий алдаарай бяцхан минь.


Эдгээд хөл дээрээ бүжих өдрийг чинь хүлээж байна шүү...

Tuesday 12 June 2018

Гадаад хүнтэй гэрлэх талаар

***Хамгийн эхлээд хэлэхэд би хэн нэгэнд гадаад хүнтэй суу гэж болон тэдний талаар хэрхэн сайхан байгаа талаар хун нэгнийг урхидах болон хэн нэгний толгой тархийг эргүүлэх гээгүй болно.


Үдийн цайгаар хааяа блог дамжаад явахаар сонин сонин юм олж унших юм. Хаа нэгтээ хэн нэгэн Гадаад хүнтэй суусан хүмүүс бол ихэнх нь зөвхөн хөрөнгө мөнгөнд болдог, хөнгөн шингэн амьдрал мөрөөдсөн хоосон толгойтой хөнгөн хүүхнүүд гээд л өөд уруугүй бичсэн байхыг харахаар "Болиочээ чи, амьдралд хэн хэнтэйгээ гэрлэх болон хаанаа амьдрах нь тухайн хүний асуудал чи дургүй байлаа гээд олон хүмүүсийг бөөнд нь хамруулан элдвээр бичих хэрэг байхгүй " гэж хашигрмаар санагддаг.


Гадаад хүн харахаараа л хүүхнүүд л өөрсдөө болж бүтэхгүй өмнө нь гарч унаж хэвтсээр байгаад өөрсдөө эргүүлж гүйж яваад л аваад суучихдаг юм шиг юм ярих юм.
Тэр гадаадууд чинь л өөрсдөө эргүүлж байгаа ч юм билүү чи яаж мэдсийн, өдөр шөнөгүй дагаад цэцэгийн баглаа барьж гүйгээд, болзоонд яваад жирийн л хүмүүс шиг болзож явж байгаад суусан хүмүүсийг яахнуу чи... /Шархүү намайг өдөр шөнөгүй дагаагүй шүү, /


Зөвхөн мөнгөтэй хүнтэй хөнгөн амьдрал харж суудаг гэжээ. Миний мэдэхийн зөндөө олон interracial хосууд хоюулаа ажлаа хийгээд амьдралаа босгоод, үр хүүхдээ өсгөөд амьдраад байгааг хараад байгаа. Монгол хүүхнүүд л газар газарын баячуудтай суучихаад мөнгө төгрөгийг өөд уруугүй цацаад явааг хардаггүй ш дээ. Гэртээ суудаг нь байлаа гэхэд ялгаагүй л үр хүүхдээ өсгөөд л сууцгааж байгаа харагддаг.


Олон хүн сайтай муутай, ой мод урттай богинотой шүү, хэн хэн хаана юу хийж явааг, ямар амьдралаар хэнтэй гэрлэж байгааг мэдэхгүй байж ингээд дайраад байдаг хүмүүс хэцүү.


Надад хүртэл ойр дотныхон эсвэл найз нөхдөөс янз бүрийн л хэл үг сонсож л явлаа. Нөхөртэйгөө авахуулсан зургийн минь доор төрснөөс өөрцгүй үеэл минь " Эгч минь ээ хайран сайхан Монголын минь цусыг гадны хүнтэй холиод" гэх ухааны юм бичсэн байхыг, эрүүлдээ үй зайгүй сайхан найз минь согтчихоод "Чам шиг гадны хүний өвөрт хэвтэж гадаадад амьдраагүй би азтай, тэнд ажил хийгээд байгаа чинь үнэн ч юмуу худал ч юмуу" гэсэн үгийг сонсож байсныг, ажлын газрын залуугаас "Гайгүй хүүхэн юм уу гэсэн чинь бас нэг хоосон толгойтой я байж" гэж сонсож л явлаа.


Үнэндээ би тэр болгонд эмзэглээд байдаггүй ч эндээ бичиж өөрийгөө өмөөрнөө яадийн.
Би монгол найз залуутай байсаан. нэг гэрт ч хэсэг амьдарч үзсэн, эрүүл согтуу аль нь ч хамаагүй уураа хүрэхээр барьж аваад зодчидог хүн байлаа, аймаар зүрхний хилэнтэй, хайртай гэж өөрийгөө хуурч хажуугаас нь салахгүй хэсэг байсан ч нэг айхтар хэвтэрт ортлоо зодуулаад маргааш нь тэднийхээс гараад явж байлаа. Тэр маань ч зөв болсон. Гэхдээ эрүүл уургүй үедээ халамжтай хайртай байсан байсан, манайхан бүгд тийм биш байх, би л явж явж тиймийг нь олсон хэрэг. Би өөрөө ахтай дүүтэй, эрэгтэй зээ нартай би хэзээ ч монгол эр хүн арчаагүй гэж олон юм шальчиганадггүй харин зарим монгол эрчүүд аймаар шальчигануур гэдгийг мэднэ.


Одоо бодоход зүүд шиг л санагддаг юм. Баргий нь мартсан тэр хүнийг хамруулан мартсан болохоор би жаргалтай л байгаа. За тэгээд хүний хэлсэн гуйвуулаад аан чи зодуур нүдүүртэй байсан гээд дайраад байв. Хаха амьдралд байх ёсгүй ч би үзээд өнгөрсөн үүлэн чөлөөний амьдралаа дурсав. Тэрнээс хүн болгон бас минийх шиг амьдрал туулсан байх учиргүй, бас би энэнээс болоод монгол эрчүүдээ үзэн яддаг болоогүй. Ой мод урттай богинотой олон хүн сайтай муутай шүү...

Хичээл эхлэвээ

За ингээд номын дуугаа сонсоод эхлэвээ. Нөгөө яагаав мэргэжил дээшлүүлэх нэг юманд компаниас суулгажугаа гэж хэлсэн дээ. Тэгсэн тэр түрүү долоо хоногт бүртгэлээ бүх зүйл чинь бэлэн боллоо одоо ингээд материалаа ав гээд явуулсийн.


Тэгсэн одоо 2 модулийг нь яаралтай хийж дуусгаад дараагийн 7 хоногт ирж шалгалт өгөөд курстээ суу гэж захиа ирсэн.


Вахаха, хагас бүтнээр унтахгүй нь л дээ. Хуваарь муваарь ч өгөөгүй шал гомбоо юм хийж байгаа байхгүй юу. Одоо тэгээд яахавээ номоо эргүүлээл гүйгээд очихоос.


Тэр нь тэгсэн нөгөө менежерүүдийн хуралтай давхцаж таараад би нисдэг тэргэнд суухаа больсон. Шал намбагүйтээл жин мингээ бичиж явуулаад л байсан дэмий л хэрэг болж мэдсэн бол 48 кг гэж бичиж явуулах байсан байхгүй юу.


Хэдэн жилийн өмнө бол би 54 кг хүрэхээрээ л пээ паа болдог байлаав ш дээ, хоол ундаа хасаад л сүйд болоол харин гүйж эхэлснээс хойш апетит сайтай болоод одоо жингээ нээг их тэд дээр барина энэ тэр гэж гүйхээ больсон. Тэрний оронд жаахан байвал зхино гэсэн газруудаараа бариад байх юм сан гэж бодоод байгаа. Гүйхийн хажуугаар планк гээд байнаа тэрийг өглөө оройдоо 1 минутаар бариад, 00 орох тоолондоо 20 суулт /гэдиймүү squatийг/ хийгээд бай гэж уншсанаас хойш санаж нэг мартаж нэг хийгээл явж байгаа.


Гэхдээ л тээ одоо нэг 53 кг дээр очвол уу даа чамайг гоё л байх байх даа.


За энэ мэдэхгүй ээ, номын дуу жин хоёр гээд төс төрөлгүй л юм бичлээ. Гэснээс тэр Tess Battumur гэдэг бүсгүйн блогийг уншаарай дажгүй бичдэг хүн байна лээ. /Золбоод зориулсан болно./

Monday 11 June 2018

Хайрлахын утга учир

Хайрланаа гэдэг, хайрлуулахаас илүү ур дүй шаардсан зүйл гэжугаа.


Над шиг хажууд нь байхдаа тонтгонож олон ааш гаргачихаад яваад өгсөн хойно нь араас нь шальчиганаад уйлаад, санаад байна гээд олон юм ярихыг бол хайрлаж байгаа хэрэг гэж үзэж бараг болохгүй байхаа...


Манай шархүү өнөө өглөө ажил руугаа явсан байхгүй юу, би өчигдөр орой гэртээ харихдаа хань ижилтэй хүн чинь ямар сайхан билээ гээд л бараг магтаал тууль зохиогоод уярч уярч урсаж байгаад орой болгосон юм.


Манай энчээ чинь одоо өвөл болоод гэртээ харихаар ганцаараа үед бол хүйтэн хөндий гэрт очдог юм. Ганцаараа хүмүүс бол ойлгоно. Гэхдээ хийтпамп бас дажгүй хурдан халдаг болохоор бас гайгүй гэртээ гал түлдэг байсан бол өнгөрсөн. Нийтийн халаалт гэж байхгүй л дээ энд, гэхдээ манай байшин дулаахаан айлууд шиг цан хүрэг татаад байхгүй болохоор би л даварч байгаа хэрэг. Эндхийн байшингуудын ганц гологддог зүйл нь гэвэл дулаанаа сайн барьдаггүй, нимгэн хөнгөн байдаг юм. Гээд хадуураад явчлаа.


Тэгсэн өчигдөр гэртээ харьсан манай шархүү аягүй гоё хоол хийгээд лааны гэрэлд вино задлаад гэр гэж халуун дүүгээд л цэвэр цэмцгэр гэж юугэх үү. Ороод баярлаж дэвж явж байгаад нэлээн орой унтсийн. Би чинь өглөө наашаа гарахын тулд эртүү босоод гардаг болохоор жаахан оройтохоор ядраад байдаг байхгүй юу. /аймаар шалтаг тоочигч/


За снүүзлэх гэдэг зүйл чинь миний хувьд өглөөний тэнгэрийн элч л гэсэн үг. Дор хаяж 2 удаа снүүз гэж байж босдог хүн өчигдөр ядарсандаа болоо гурван удаа дарчлаа. За хэрвээ тэгээд босохгүй бол дараа нь ажлаас хоцорч эсвэл хурдан давхих гэж өөрийгөө зовооно гэдгээ мэдэх хэдий ч би снүүзэнд үнэн ховсдуулнаа. Ингээд гуравдахь удаа снүүз дарсан даруйд шархүү босоорой, оройтлоо гээд сэрүүлэгтэй цаг шиг дуугараад унтуулдаггүй бай ш дээ. Тэгээд л нойрондоо харам ааш муутай сэгсгэр Күүтаа яасан байхнуу шууд аашмаатаал. Гомдоол арай л жаахан хүүхэд шиг нойроо харамлаж уйлсангүй. Тэгээд чаддагаар нь хоёр нүдээ жаахан солив долив хийв.


Тэгээд байхад л миний шархүү чинь өглөө надтай зэрэгцэж босоод намайг дагаад хотоос 20 гаруй км ийн наана байх нэг тосгонд намайг дагаж ирж ганц аяга кофе авч уугаад намайг нааш нь үнсээл явуулж байгаам даа.


Миний ааш дороо гардаг л даа гэхдээ л энэ одоо хэнд хэрэгтэй юм бээ. Боличкээчээ ааш муутай царайгүй бор юм чинь зүгээр. Тэгээд 21 хоног энэ хийсэн нүглээ сайн бодож яавал цаашид засаж залруулж амьдрах вэ гэж бод.

Sunday 10 June 2018

Сайхан бүсгүй

Тэр нэгэн бүсгүй, сэтгэл сайтай, хүнд болмжоороо тус дэм болж, хэлж ярьж байхыг найз нөхөддөө сануулан, хэнд нь ч харамгүй зөвлөгөө өгч суудаг, царай зүс сайтай хөөрхөн төрсөн учраас хавийн залуус эргүүлээд байх ч хэн хэнд сэтгэлээ бариад гүйгээд байдаггүй даруухаан маягийн бүсгүй.


Түүнийг өнөө өглөө гэнэт санав. Хааяа уулзаад ярьж суухад гомдол гаргаж хэн нэгнийг буруугаар ярих нь үгүй ихэнхдээ сонсож чи тэг ингэ гээд учиргүй зааврлаад байхгүй ч түүнээс салан одохдоо тэгье байз түүний зөв шүү гэж ихэнхдээ бодогдох...


Нэг л хүнийг хүлээсээр олоон жил болж буй, тэр хүн нь ч ирдэг ч үгүй мөртлөө амьдралаас нь гараад явчихдаггүй, амьдралынх ь чухал нэгэн байсаар мөртлөө хэзээ ч түүнийх болно гэж ам тангарга тавьдаггүй. Үе үе хүний нүднээс нуугдаж уулзаад салах бүрдээ эрч хүч нь улам нэмэгдчихсэн би энэ хүнд хайрлаж явсаар л дуусна гэж алаг нүдээ тормолзуулан үнэн сэтгэлээсээ хэлж суух.


Айлын эхнэр болсон миний хувьд энэ нь хэцүү юм шиг санагдаж, тэр эрхмийн эхнэрийг хааяа өрөвдөх ч танихгүй хүнээс илүү хайртай найзыгаа дотроо дэмжиж суух би хүртэл буруутай шиг...


Эхэндээ миний болон бусад найзуудын зүгээс болио, амьдралтай үр хүүхэдтэй хүнийг ингэж орж гарч хайрлаад ях юм гэж зөндөө зэмлүүлсэн боловч одоо бараг 10аад жилийн амьдрал бараг л part time нөхөр аятай болчихсон болохоор зэмлэхээ ч байж...


Яагаад ч юм түүнийг бодохоор дандаа зөөлөн дулаан шаргал мэдрэмж төрдөг, хаа нэг уйлсан нулимсыг эс тооцвол дандаа л инээд цацруулж явах тэр минь сайхан бүсгүй.
Амьдрал жаахаан л хугасхан заяачихсан ч тэрнээсээ бүтэн юм шиг амьдардаг түүнийгээ зэмлэн бодоод ч яалтай. Ийм сайхан бүсгүйн сайхан хайранд бялуурсан тэр залуу, мэддэг ч мэдэхгүй царайлаад жил болгон шахуу маамуулаад л яваад байдаг тэр гэргий...


Амьдрал дүүрэн юм шиг хэрнээ дутуухан юм шиг тавилан ч тэр минь өөртөө жаргаж яваа сайхан бүсгүй...







Wednesday 6 June 2018

Зүүдэлсээн би таныг

Зөндөө тодоор, яг л тэр алхаагаараа урт цувны хормойгоо намиртал эгц цэх алхаагаар булан тойроод гараад ирэхийг тань харж зүүдэлсэн.


Олоон жил өнгөрч хоног хугацаа миний гунигийг элэгдэж мөлийтөл биш ч эвлэрч зөөлөртөл урссан энэ он жилүүдийн дараа таныгаа би зүрхний гүндээ, зүүдний хоймортоо, сэтгэлдээ бас ухаандаа өдөр болгон бодож үгүйлдэг хэвээрээ жаахан охин чинь таныгаа зүүдэлж хонолоо.


Хорвоо бид хоёроос бас таныг хайрласан ижийгээс минь, ах дүү нараас минь арай л эрт одчихсон таныгаа ингэж зүүдлэх болгондоо би гунигладаг ч таныгаа надаар бахархаж яваа гэдэгт итгэдэг итгэлээр сэтгэлээ тайтгаруулдаг юм шүү.


Ааваа.

Tuesday 5 June 2018

Санажээ би чамайгаа...

Санасан байж шүү дээ. Өглөө өдөр үдэш оройгүй бидэн хоёр дэлгэцийн наана цаанаас бие биенээ ширтэж хааяа надтай хамт хоол хийж, ор хурааж эсвэл нүүрээ цэвэрлэж шүдээ угаахад  хань болж суудаг хань минь энэ удаад 3 биш 4 долоо хоноод өнөөдөр наашаа гарч байгаа юм.


Өглөө ажилдаа ороод ирсэн утсан дээр Очлоо гэсэн мээсэжийг ОМГ гэсэн стийкэртэй явуулсан байхыг хараад сэтгэл бэлбэлзэж хоолой зангиран нулимс алдрав.


Санасан байж түүнийгээ санаад бэтгэрэх шахаж... 4 долоо хоног арай удаан юм. Одоо гэхдээ яваад 3 долоо хонож ирээд бидэн хоёр нь салахгүй сар хамтдаа байна. Тэр гэхдээ Англи намайг оруулвал шүү дээ...


Ирэхэд нь өөрөө эрхлэхээ урьдаа бариад байлгүй жаал эрхлүүлье гэж бодов. Гэхдээ тэр их хэцүү, эрхлэхийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн хүн нэг мэдэхэд л аргаа олоод эрхэлцэн сууж байдаг болохоор аягүй явдалтай.

Sunday 3 June 2018

Сайхан урт вийкэнд

Сайн байцгаагаад саяны Хүүхдийн баяраараа сайхан баярлацгаасан уу?


Би бас сайн байгаад сайхан амраад л байж байна Өнөөдөр энд Хатан хаан Элизабетийн (Их Британий) төрсөн өдрийг тэмдэглээд хотол олноороо амраад л байцгааж байна. Өнөөдөр Даваа гариг юм шиүү ингээд бичихээр хааяа өчигдөрт ороод байх шиг...


Баасан гаригт найзынхаа байдаг газар луу автобусанд суугаад дуугаа дуулаад гарч өглөө, яагаав нөгөө Турк найз охиныдоо. Тэдний маань охин нь дэгэж дэрвээд юм түшиж зогсоод тэврэхэд барьцтай элдэвтэй хөөрхөн болжээ. Охинтой нь хэсэг эрхлэлдэж байгаад л ирлээ.


Гэхдээ бид хоёр бүтэн сайны өглөө нөгөө алдарт маратондоо гүйхээр очсон гол зорилготой.


Найз маань гэхдээ шөрмөс татаад гүйж чадахгүй байх гээд 10 кмт гүйхээр болж би нь 21.1 кмт гүйгээд ирлээ. Очихийн өмнөөс эхлээд л цаг агаарын мэдээ чагнаад л дуншаад байсан үнэхээр л мэдээлснээр болж их муухай хүйтэн шуургатай бороо ихтэй өглөө байсөөн.


Эхний 8кмийг санаанд багтаал гүйгээд л баясаад л байсан 8 кмийн дараа харин шууд уул өөд өгсөөд эхэлдийм даа. Ээжээ л болж байгаам чинь, би чинь сэтгэлд хүртэл хангалттай гүйж чадаагүй бас ташааны булчин жаахан гэмтэлтэй байсан болохоор уучлаарай алхачия аа л болсон. Гэхдээ бас өөртэйгөө их хэрэлдэж тэмцэлдэж чи чадна гэж баахан сэтгэлзүйн дэмжлэг өгсний хүчинд алхаагүй ээ удаан ч гэсэн гүйсээр байгаад л дуусгасан даа. Үе үе мэлс хийтэл ширүүн бороо асгараад нүүр лүү ширүүн салхи үлээгээд л гутал хувцас нэл ус бараг гутал маань хүндрээд ч байх шиг.


За тэгэхдээ дуусаад гүйгээд барианд ороод ирсэн гүйж дуусаад барианд орсон хүн бүхэнд өгдөг медалийг нэг нөхөр хүзүүнд зүүж өгөөд нэг банана гар атгуулаад ус өгөөд ингээд дуусаа..
Хэхэ, дуусчаад такси барих гэснээ шал нойтон усан хулгана болсон амьтан бас машин тэргэнд суух гэж бодоод алхцан чинь найзын гэр 3км алхуулдийм даа. Хурдан алхаж яадахгүй, гүйж бүүр чадахгүй нэг норсоон зурам шиг юм усан бороонд өрөлттэй л алхаад байна гээд төсөөлөөд үз.


Гэхдээ бас гүйгээд дууссан болохоор сэтгэл санаа гэж үүлнээс дээш л явж байсан болохоор аз жаргалтай гэж юухүү.


Одоо гэртээ ирчихээд дулаахан хөнжилдөө жаргалын дуугаа дуулаал хэвтжийнэ. Маргааш ажилтай тул босч хоол ундаа бэлдэнэ, шархүү 3дахад ирэх тул гэр орноо цэвэрлэнэ гээд жаахан ажил ихтэй өнөөдөр гэхдээ. Булчин шөрмөс нуль өвчин гэхдээ нэг тийм гоё хөндүүр байдагаа тийм хөндүүр болохоор урамтай гэж.


За нэг иймэрхүү миний хамгийн удаан гүйсэн хагас маратон минь дууслаа. Өчигдөр тэгээд найзтайгаа ялалтын пийвээ ууж суухдаа дараагийнхаа уралдаанд бүртгүүлэхээр ярьчлаа хэхэ. 9 сард тийм болохоор одоо нэг 7 хоног амраад буцаад л гүйж эхлэнэ дээ...

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...