За сайхан наадмын сарын мэндийг хүргэе ээ. Хүмүүс сайхан амраад л хөдөө гадаа яваад л зарим сум аймгууд наадмаа хийгээд л, хуушуурын үнэр айргийн сэнгэсэн чимчигнээн, уяаны морьд уяагаа тойрч чавхалзаад л, нар хоргодож шөнөжин мандчих гээд л тун чиг урамтай байгаа байх даа.
Ийм л үед нутгаа гүү мөн их санана шүү дээ. Азтай аавын охин юм болохоор наадмын үеэр цуглуулж ой тоондоо урлаж үлдээсэн зөндөө гоё дурсамжуудтай болохоор надад 7 сар үнэндээ л бөөн дурсамж, догдлол сэргээсэн сар байдаг юм. Харин сүүлийн 6 жилийн турш 7 сарыг өвөлд өнгөрөөгөөд жаахан урамгүй л суугаад байгаа. Хойтонгийн наадмаар хань ижлээ дагуулаад нутагтаа очиж наадмын нээлт үзэж, наранд цохиулж, гоё бөхчүүд харж шүлсээ гоожуулснаа хуушуурын оочирт зогсож нуугаад, шаргал наранд аагтай айрганд халамцмаар санагдаад байх нь юуных вэ.
Ганган дээлээр ижилсэж сурын харваанд цэцээ үзмээр л байна шүү.
Энэ жил харин ашгүй наадмаар амарч таарч байгаа, хуушуураа хийж идээд монгол дуугаа сонсож жаал гиюүрнээ гээд л төлөвлөөстэй.
Ай даа алтанхан наадам минь, цэл ногоохон нутаг минь, жоохон гүзээтэй ч хийморь сэргээсэн сайхан бөхчүүд минь. Гэснээс би нэг бөхөд аймаар дуртай охинтой их сургуульд байхдаа найзалдаг байжулээ. Байнга бөх ярина, бөх хүнтэй л сууна гэнэ, Бөхийн өргөөгөөр л эргэлдэж байна, өөрөө ч бөх төрүүлчмээр өндөр сайхан охин байсан сан. Бөх хүнтэй суусаан дөнгөж их сургуулиа төгсөөд л , нутгийнхаа арслан билүү нэг залуутай суусан, одоо 3 дэрсхэн хүүтэй ёстой л мөрөөдлөөрөө амьдарч яваа бүсгүй. Удахгүй бөх хөвгүүдийнхээ дээлийг бэлдээд л наадмын өглөө хөл газар хүрэхгүй л сууж байх байх даа. Тэр үед хөөрхөн байжээ, бөхчүүдийг харж баясахаас эхнэр нь болно гэж хэзээ ч бодож байгаагүй юм даг миний хувьд гэхдээ л хэсэг найзыгаа дагаж бараа болж явсан явсан.
Гэснээс гарчигандаа хамаатай ганц өгүүлбэр бичие. Явахад 5 хоног үлдэж, пасспорт маань намайгаа зориод л замдаа явж л байгаа даа.
Saturday, 30 June 2018
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
No comments:
Post a Comment