Tuesday 12 June 2018

Гадаад хүнтэй гэрлэх талаар

***Хамгийн эхлээд хэлэхэд би хэн нэгэнд гадаад хүнтэй суу гэж болон тэдний талаар хэрхэн сайхан байгаа талаар хун нэгнийг урхидах болон хэн нэгний толгой тархийг эргүүлэх гээгүй болно.


Үдийн цайгаар хааяа блог дамжаад явахаар сонин сонин юм олж унших юм. Хаа нэгтээ хэн нэгэн Гадаад хүнтэй суусан хүмүүс бол ихэнх нь зөвхөн хөрөнгө мөнгөнд болдог, хөнгөн шингэн амьдрал мөрөөдсөн хоосон толгойтой хөнгөн хүүхнүүд гээд л өөд уруугүй бичсэн байхыг харахаар "Болиочээ чи, амьдралд хэн хэнтэйгээ гэрлэх болон хаанаа амьдрах нь тухайн хүний асуудал чи дургүй байлаа гээд олон хүмүүсийг бөөнд нь хамруулан элдвээр бичих хэрэг байхгүй " гэж хашигрмаар санагддаг.


Гадаад хүн харахаараа л хүүхнүүд л өөрсдөө болж бүтэхгүй өмнө нь гарч унаж хэвтсээр байгаад өөрсдөө эргүүлж гүйж яваад л аваад суучихдаг юм шиг юм ярих юм.
Тэр гадаадууд чинь л өөрсдөө эргүүлж байгаа ч юм билүү чи яаж мэдсийн, өдөр шөнөгүй дагаад цэцэгийн баглаа барьж гүйгээд, болзоонд яваад жирийн л хүмүүс шиг болзож явж байгаад суусан хүмүүсийг яахнуу чи... /Шархүү намайг өдөр шөнөгүй дагаагүй шүү, /


Зөвхөн мөнгөтэй хүнтэй хөнгөн амьдрал харж суудаг гэжээ. Миний мэдэхийн зөндөө олон interracial хосууд хоюулаа ажлаа хийгээд амьдралаа босгоод, үр хүүхдээ өсгөөд амьдраад байгааг хараад байгаа. Монгол хүүхнүүд л газар газарын баячуудтай суучихаад мөнгө төгрөгийг өөд уруугүй цацаад явааг хардаггүй ш дээ. Гэртээ суудаг нь байлаа гэхэд ялгаагүй л үр хүүхдээ өсгөөд л сууцгааж байгаа харагддаг.


Олон хүн сайтай муутай, ой мод урттай богинотой шүү, хэн хэн хаана юу хийж явааг, ямар амьдралаар хэнтэй гэрлэж байгааг мэдэхгүй байж ингээд дайраад байдаг хүмүүс хэцүү.


Надад хүртэл ойр дотныхон эсвэл найз нөхдөөс янз бүрийн л хэл үг сонсож л явлаа. Нөхөртэйгөө авахуулсан зургийн минь доор төрснөөс өөрцгүй үеэл минь " Эгч минь ээ хайран сайхан Монголын минь цусыг гадны хүнтэй холиод" гэх ухааны юм бичсэн байхыг, эрүүлдээ үй зайгүй сайхан найз минь согтчихоод "Чам шиг гадны хүний өвөрт хэвтэж гадаадад амьдраагүй би азтай, тэнд ажил хийгээд байгаа чинь үнэн ч юмуу худал ч юмуу" гэсэн үгийг сонсож байсныг, ажлын газрын залуугаас "Гайгүй хүүхэн юм уу гэсэн чинь бас нэг хоосон толгойтой я байж" гэж сонсож л явлаа.


Үнэндээ би тэр болгонд эмзэглээд байдаггүй ч эндээ бичиж өөрийгөө өмөөрнөө яадийн.
Би монгол найз залуутай байсаан. нэг гэрт ч хэсэг амьдарч үзсэн, эрүүл согтуу аль нь ч хамаагүй уураа хүрэхээр барьж аваад зодчидог хүн байлаа, аймаар зүрхний хилэнтэй, хайртай гэж өөрийгөө хуурч хажуугаас нь салахгүй хэсэг байсан ч нэг айхтар хэвтэрт ортлоо зодуулаад маргааш нь тэднийхээс гараад явж байлаа. Тэр маань ч зөв болсон. Гэхдээ эрүүл уургүй үедээ халамжтай хайртай байсан байсан, манайхан бүгд тийм биш байх, би л явж явж тиймийг нь олсон хэрэг. Би өөрөө ахтай дүүтэй, эрэгтэй зээ нартай би хэзээ ч монгол эр хүн арчаагүй гэж олон юм шальчиганадггүй харин зарим монгол эрчүүд аймаар шальчигануур гэдгийг мэднэ.


Одоо бодоход зүүд шиг л санагддаг юм. Баргий нь мартсан тэр хүнийг хамруулан мартсан болохоор би жаргалтай л байгаа. За тэгээд хүний хэлсэн гуйвуулаад аан чи зодуур нүдүүртэй байсан гээд дайраад байв. Хаха амьдралд байх ёсгүй ч би үзээд өнгөрсөн үүлэн чөлөөний амьдралаа дурсав. Тэрнээс хүн болгон бас минийх шиг амьдрал туулсан байх учиргүй, бас би энэнээс болоод монгол эрчүүдээ үзэн яддаг болоогүй. Ой мод урттай богинотой олон хүн сайтай муутай шүү...

2 comments:

  1. Hunii amidrald oroltsood olon 7 yum yariad bdg humuus uursdu ih l uv tegsh saihan amidraltai bdgimu geheer bas ugui l bdgin bn le shu. Hun hunii huvi tavilan uur uur, yamar hund setgel zurhe ugch, enehen bumburtsugin alihan tald ni aj turuh ni onisogo taavar met bile gej bodoj yavdag bolohoor shar, tsagaan, har bortoi suusan hachin amitan gej hezee ch boddoggui. Ter uyel, nz 2 chin sonin yum yaridag garuud ve. Za ter ajlin zaluu bol iluu l bn zugeer.
    Zoddog hunees salsan ni hamgiin zuv shiidver shu, 1 gar hursen bol nasara tamlana. Muuhai zaluu bn.
    Haana ch bsn hentei ch bsn unen hairaar hairlagdaj hairlaj bvl boloo, humuusiin heleh ogt hamaagui. Soninoos bi chamaig gadgaad huntei suusan gj er boddoggui, gol ni ta 2-in biy biyne gsn hair, 1 ni sanaj, huleej, nuguu ni holoos yaran ired hamtda jargaltai muchuudiig unguruulj bga chin l huurhun, hundetgel hair tatdag a.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн би нь нээх бас эмзэглэдэггүймөө, ихэнхдээ бол мартцан л явжээдий, хааяа сонин сонин юм уншаал, охид бүсгүйчүүддээ битгий буруу үлгэр дуурайл үзүүл гээд хэлүүлэхээр өрвөс гээд байхаас биш. Тэгээд ч би хол амьдардаг болохоор өдөр тутам тохиолдох биш.
      Харин тийм байсан байна лээ гэдгийг бол жаахан хожуу ухаарч тэднийхээс гараад явсан. Яг тухайн үедээ бол надад уг нь хэн ч тэгж аймаар гар хүрэх ёсгүй гэдгийг ухаарах ч сөхөөгүй нимгэн мэдлэгтэй, хөнгөн сэтгэлтэй явсных боловуу гэж боддог.

      Хэхэ, хөөрхөн ш дээ Золбоо нээх гүё урмын үгтэй. (kiss)

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...