Sunday 10 June 2018

Сайхан бүсгүй

Тэр нэгэн бүсгүй, сэтгэл сайтай, хүнд болмжоороо тус дэм болж, хэлж ярьж байхыг найз нөхөддөө сануулан, хэнд нь ч харамгүй зөвлөгөө өгч суудаг, царай зүс сайтай хөөрхөн төрсөн учраас хавийн залуус эргүүлээд байх ч хэн хэнд сэтгэлээ бариад гүйгээд байдаггүй даруухаан маягийн бүсгүй.


Түүнийг өнөө өглөө гэнэт санав. Хааяа уулзаад ярьж суухад гомдол гаргаж хэн нэгнийг буруугаар ярих нь үгүй ихэнхдээ сонсож чи тэг ингэ гээд учиргүй зааврлаад байхгүй ч түүнээс салан одохдоо тэгье байз түүний зөв шүү гэж ихэнхдээ бодогдох...


Нэг л хүнийг хүлээсээр олоон жил болж буй, тэр хүн нь ч ирдэг ч үгүй мөртлөө амьдралаас нь гараад явчихдаггүй, амьдралынх ь чухал нэгэн байсаар мөртлөө хэзээ ч түүнийх болно гэж ам тангарга тавьдаггүй. Үе үе хүний нүднээс нуугдаж уулзаад салах бүрдээ эрч хүч нь улам нэмэгдчихсэн би энэ хүнд хайрлаж явсаар л дуусна гэж алаг нүдээ тормолзуулан үнэн сэтгэлээсээ хэлж суух.


Айлын эхнэр болсон миний хувьд энэ нь хэцүү юм шиг санагдаж, тэр эрхмийн эхнэрийг хааяа өрөвдөх ч танихгүй хүнээс илүү хайртай найзыгаа дотроо дэмжиж суух би хүртэл буруутай шиг...


Эхэндээ миний болон бусад найзуудын зүгээс болио, амьдралтай үр хүүхэдтэй хүнийг ингэж орж гарч хайрлаад ях юм гэж зөндөө зэмлүүлсэн боловч одоо бараг 10аад жилийн амьдрал бараг л part time нөхөр аятай болчихсон болохоор зэмлэхээ ч байж...


Яагаад ч юм түүнийг бодохоор дандаа зөөлөн дулаан шаргал мэдрэмж төрдөг, хаа нэг уйлсан нулимсыг эс тооцвол дандаа л инээд цацруулж явах тэр минь сайхан бүсгүй.
Амьдрал жаахаан л хугасхан заяачихсан ч тэрнээсээ бүтэн юм шиг амьдардаг түүнийгээ зэмлэн бодоод ч яалтай. Ийм сайхан бүсгүйн сайхан хайранд бялуурсан тэр залуу, мэддэг ч мэдэхгүй царайлаад жил болгон шахуу маамуулаад л яваад байдаг тэр гэргий...


Амьдрал дүүрэн юм шиг хэрнээ дутуухан юм шиг тавилан ч тэр минь өөртөө жаргаж яваа сайхан бүсгүй...







3 comments:

  1. Iim amidralig oilgohod mash hetsuu sanagddag ch yu ch gemeer yum oir dotnihon ni chimeeguihen evlereed yavdag yum shig e. Saihan busgui ter hunde uhaangui hairtai ch gsn adilhan busgui zayatnig uruvduh setgelgui l bn da. Er hun bol butsahgui l de, ehnere jiremsluuled l ene busguiteige erhelj nyluurad l. Huurhii ter gergii l uruvdmuur yum a. Humuust saihan handaj, dulaan medremj turuuldug sain hun ch gele ter huurtagdaj bui emegtein huvid hamgiin adgin amitan boloh yum bn gej bodov

    ReplyDelete
  2. Харинээ, би одоо харсаараан байгаад сонссоороон байгаад дөжирсөн болоолтой, тэр залууг нь бараг л өөрийн хүрээллийн нэгэн шиг санаад байх болсон. Яг л би тэр бүсгүйнхээ нөхөрт нь тэгж хандах байсийм болуу гээд? Тэр гэргийн зүгээс харахад үнэн л байх л даа гээд одоо найзыгаа дулаахан шаргалаар төсөөлөөд л явж байхаас.

    ReplyDelete
  3. Tiim de, chinii setgeliin oron zaid dulaahan shargalaar tusuulugdun bdg geheer ug hun ni sain hun bh a

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...