Monday 11 June 2018

Хайрлахын утга учир

Хайрланаа гэдэг, хайрлуулахаас илүү ур дүй шаардсан зүйл гэжугаа.


Над шиг хажууд нь байхдаа тонтгонож олон ааш гаргачихаад яваад өгсөн хойно нь араас нь шальчиганаад уйлаад, санаад байна гээд олон юм ярихыг бол хайрлаж байгаа хэрэг гэж үзэж бараг болохгүй байхаа...


Манай шархүү өнөө өглөө ажил руугаа явсан байхгүй юу, би өчигдөр орой гэртээ харихдаа хань ижилтэй хүн чинь ямар сайхан билээ гээд л бараг магтаал тууль зохиогоод уярч уярч урсаж байгаад орой болгосон юм.


Манай энчээ чинь одоо өвөл болоод гэртээ харихаар ганцаараа үед бол хүйтэн хөндий гэрт очдог юм. Ганцаараа хүмүүс бол ойлгоно. Гэхдээ хийтпамп бас дажгүй хурдан халдаг болохоор бас гайгүй гэртээ гал түлдэг байсан бол өнгөрсөн. Нийтийн халаалт гэж байхгүй л дээ энд, гэхдээ манай байшин дулаахаан айлууд шиг цан хүрэг татаад байхгүй болохоор би л даварч байгаа хэрэг. Эндхийн байшингуудын ганц гологддог зүйл нь гэвэл дулаанаа сайн барьдаггүй, нимгэн хөнгөн байдаг юм. Гээд хадуураад явчлаа.


Тэгсэн өчигдөр гэртээ харьсан манай шархүү аягүй гоё хоол хийгээд лааны гэрэлд вино задлаад гэр гэж халуун дүүгээд л цэвэр цэмцгэр гэж юугэх үү. Ороод баярлаж дэвж явж байгаад нэлээн орой унтсийн. Би чинь өглөө наашаа гарахын тулд эртүү босоод гардаг болохоор жаахан оройтохоор ядраад байдаг байхгүй юу. /аймаар шалтаг тоочигч/


За снүүзлэх гэдэг зүйл чинь миний хувьд өглөөний тэнгэрийн элч л гэсэн үг. Дор хаяж 2 удаа снүүз гэж байж босдог хүн өчигдөр ядарсандаа болоо гурван удаа дарчлаа. За хэрвээ тэгээд босохгүй бол дараа нь ажлаас хоцорч эсвэл хурдан давхих гэж өөрийгөө зовооно гэдгээ мэдэх хэдий ч би снүүзэнд үнэн ховсдуулнаа. Ингээд гуравдахь удаа снүүз дарсан даруйд шархүү босоорой, оройтлоо гээд сэрүүлэгтэй цаг шиг дуугараад унтуулдаггүй бай ш дээ. Тэгээд л нойрондоо харам ааш муутай сэгсгэр Күүтаа яасан байхнуу шууд аашмаатаал. Гомдоол арай л жаахан хүүхэд шиг нойроо харамлаж уйлсангүй. Тэгээд чаддагаар нь хоёр нүдээ жаахан солив долив хийв.


Тэгээд байхад л миний шархүү чинь өглөө надтай зэрэгцэж босоод намайг дагаад хотоос 20 гаруй км ийн наана байх нэг тосгонд намайг дагаж ирж ганц аяга кофе авч уугаад намайг нааш нь үнсээл явуулж байгаам даа.


Миний ааш дороо гардаг л даа гэхдээ л энэ одоо хэнд хэрэгтэй юм бээ. Боличкээчээ ааш муутай царайгүй бор юм чинь зүгээр. Тэгээд 21 хоног энэ хийсэн нүглээ сайн бодож яавал цаашид засаж залруулж амьдрах вэ гэж бод.

4 comments:

  1. Ee, noirondo haram zolig yum Zolboo chin. Sharhuu yasan sn huu ve. Gehde yah u de, hairtai hosuudad iim zergiin yum bh bh, huurhun l bn shd.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ, Золбоо шал тэнэг байгааз. Нойрыг бол харамлаад давахгүй сэрж барна гээд л хар бага наснаасаа л заалгаж өссөн нэмэр байхгүй. Би нэг тийм үд хүртэл унтсан эмгэн л сууж байх байх тэтгэвэрт гарахаараа гэж боддий ш дээ. Манай шархүү үүрийн таван жингээр босчоол тахиа шиг донгодоод гэж надад загнуулаал таягаар чичүүлээл явж байх байх даа хөөрхий. Хаашдаа тэр үед тэгэх нь гарцаагүй юм чинь одоо жаахан уужуу амьсгаа аваад хайрлаад аашмаатахгүй байя гэж боджугаа. Ха

      Delete
  2. haha, taygara chichled bh da yah u de. Neerengese aashmataha joohon bolison ni deere Zolboo min. Hajuud chin hani bolj nasig barah hani chin shu de. Ooy surgaal aildchihla

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Би одоо жаахан аашмаатах гээл тэнгэр санаа хувираал ирэнгүүт нь үлээчиж байя гэж бодоод байгаа. Уужим амьсгаа аваал үлээгээд гаргачина. Нээрэнгээсээ үйлчилдэг шүү.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...