Tuesday 12 June 2018

Хичээл эхлэвээ

За ингээд номын дуугаа сонсоод эхлэвээ. Нөгөө яагаав мэргэжил дээшлүүлэх нэг юманд компаниас суулгажугаа гэж хэлсэн дээ. Тэгсэн тэр түрүү долоо хоногт бүртгэлээ бүх зүйл чинь бэлэн боллоо одоо ингээд материалаа ав гээд явуулсийн.


Тэгсэн одоо 2 модулийг нь яаралтай хийж дуусгаад дараагийн 7 хоногт ирж шалгалт өгөөд курстээ суу гэж захиа ирсэн.


Вахаха, хагас бүтнээр унтахгүй нь л дээ. Хуваарь муваарь ч өгөөгүй шал гомбоо юм хийж байгаа байхгүй юу. Одоо тэгээд яахавээ номоо эргүүлээл гүйгээд очихоос.


Тэр нь тэгсэн нөгөө менежерүүдийн хуралтай давхцаж таараад би нисдэг тэргэнд суухаа больсон. Шал намбагүйтээл жин мингээ бичиж явуулаад л байсан дэмий л хэрэг болж мэдсэн бол 48 кг гэж бичиж явуулах байсан байхгүй юу.


Хэдэн жилийн өмнө бол би 54 кг хүрэхээрээ л пээ паа болдог байлаав ш дээ, хоол ундаа хасаад л сүйд болоол харин гүйж эхэлснээс хойш апетит сайтай болоод одоо жингээ нээг их тэд дээр барина энэ тэр гэж гүйхээ больсон. Тэрний оронд жаахан байвал зхино гэсэн газруудаараа бариад байх юм сан гэж бодоод байгаа. Гүйхийн хажуугаар планк гээд байнаа тэрийг өглөө оройдоо 1 минутаар бариад, 00 орох тоолондоо 20 суулт /гэдиймүү squatийг/ хийгээд бай гэж уншсанаас хойш санаж нэг мартаж нэг хийгээл явж байгаа.


Гэхдээ л тээ одоо нэг 53 кг дээр очвол уу даа чамайг гоё л байх байх даа.


За энэ мэдэхгүй ээ, номын дуу жин хоёр гээд төс төрөлгүй л юм бичлээ. Гэснээс тэр Tess Battumur гэдэг бүсгүйн блогийг уншаарай дажгүй бичдэг хүн байна лээ. /Золбоод зориулсан болно./

5 comments:

  1. Erdem nomig surna gsn erhem husel bhd bolno do butne de Zolboo min. Amjilt!
    Chamaig harahad jijigheen turanhai sanagdsaan nadad. Er ni guideg hun jin barihad hylbar bh a. Bi uvulduu nemeed 57 hurch suid bolson shu de. Turgen shuurhai arga hemjee avaad butsaad jinde orson, bas l ih huls gargasoon, yadarsan. Gehde Mongold gedes guzee ni delbersen huuhnuud olon bdgin bn, tooh ch uguin bn le. Namaig jinge hasaj bn gsn yug ni hasdag bn a ntr ged gaihaad bgam chin getel nadad bol buun asuudal uused beltgelin umdnuus uur yum umsmuurgui muuhai haragdad unen utgagui bolj bgam.
    Za, ter blogig unshij uzne e, bayarlalaa

    ReplyDelete
    Replies
    1. ээ тэгнээ, угаасаа жин нэмээд ирэхээр хувцас хунар багтахаа байгаад, урамгүй болоол би лав өдөржин хивдэг болохийм байлээ. Өө угаасаа бүдүүн юм чинь гээд сэтгэхүй хүртэл нэг хайш яйш болцон.
      Сайн байна, их зүтгэл шүү тиймээ

      Delete
    2. Bayarlalaa. Chamaas uur bayar hurgej, zutgeliig min unelej bsn hun algo. Barag l iim turanhai bj mayagtai yum gsn handlagatai bdgin bn le. Tegehed bi buhel buten 5kg hasah gj udur bolgon balletin dasgalaar nuduuled. Za tegeed hunii tuluu jin minge hasaj bga bish, bas magtuulah sanaatai urvaganaad bga biz, muu zolig, kkk

      Delete
  2. Бүтнэ дээ болно доо болохгүй бол болгоно доо гээлүү.
    харин гүйдэг болохоор хааяа хэлбэлзэх хандлагатай. Ялангуяа уралдаанд бэлдээд карбаар нүдээд урт зайд олон удаа гүйхээр хамаг гоё дээрээ тавина. Тэгснээ уралдаан дуусаад гүйх багасаад биеэ амраах үед идэшээ хянахгүй бол гялс баясаал нөгөө жингийн зүү чинь дээшээ гүйх гээд салахгүй ш дээ. Харин сүүлийн үед төмөр өргөж жаахан булчинтай болох сон гэж бодож байгаа. Тэгээд нөгөө мэргэжлийн хүмүүс шиг богино майк бүүр богинохон шоорттой гүйдэг болвол хаха. Ер нь бол гүйдэг хүмүүсийн жин багасаал шорт нь богиносоол байдаг гэсэн би ч тэрийг мөн олон жил хүлээжийна даа.

    ReplyDelete
  3. Yamar goy bol o ter tsemtseeni id uyd soison mori shig l goolighon boldog bh da. Joohon sonin zuirlel ch uraldaani mori nadad yag l tamirchid shig beltgel sungaa, hool undig ni soij taaruuldag sanagddag. Uyj soij bhig ni haraagui ch tiim sanagdaad bdgin. Neere tumur joohon urgvul bur goy boloh bh shu, urgu2.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...