Wednesday 27 June 2018

7 банштай цай

Сайхан банштай цай чанаж уулаа ш дээ өчигдөр. Өнөө өглөө босоод ирсэн бие арай дээрдсэн маягтай. Тэгэхээр нь ажил руугаа гараад шидчихлээ. Ажил ихтэй бас дээрээс нь дараа долоо хоногоос амрах болохоор бас хүлээлгэж өгөх явахаас өмнө амжуулах зүйл гээд ердийн үеэс яалт ч үгүй л илүү ажлаар даруулчих юм.


Бас явах бэлтгэлээ базаана л гээд байсан хагас бүтэн сайнд хийнэ дээ гэж хөөрөгдөж явсаар хийсэн зүйлгүй л тулгачихлаа.


Шархүү л намайг авч явах юмнуудаа баглаарай бүр болохгүй бол тэр дэлгээд тавьсан чумдаан байгаа тэрийг чиглүүлээд шидээд байгаарай л гэсэн. Энэ вийкэндээр л бүгдий нь бөөгнүүлж байгаал чиглүүлээд шидчихээс. Тэгээд эр нөхөр өөрөө баглана биз гэхгүй юу.
Гэхдээ би юм хум баглахдаа дандаа тус тусад нь уутанд хийж баглах дуртай. Манай шархүү Чи, чиний уутнууд нээрээ намайг галзууруулах нь ээ л гэдгийн. Би чинь тэгж уутанд хийж багладаг болохоор янз бүрийн уутнуудаа хаяхгүй ээ. Цуглуулаад л байх нь тэр.


За тэр яах вэ, банштай цай гэснээс нээрээ үнэн байх шү энэ 7 ширхэг баншинд их учир начир байгаа. Эсвэл сайхан хонины махаар хуушуур хийгээд халуунаар нь гар хуруугаараа базаж байгаад идвэл бас л сайн гэдэг дээ. Сая Коюукинхаар хэсч явсан нэгэн нэргүй эрхэм витамин сайн ууж бай гэж бичиж үлдээжээ. Би нээрээ тэр нэмэлт витамин эрдэс бүтээгдэхүүн огт хэрэглэддэггүй юм аа, үнэхээр хэрэглэх хэрэгтэй юм боловуу. Мэддэг хүн байвал зөвлөөрэй.

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...