Sunday 6 March 2022

Бөөн стресс

 Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан төлөвлөгөө гээд ганцаараа дээрээс нь хоёр нохойгоо урд хойноо оруулж нааш цааш зөөх,гэр орныхоо эвдэрсэн хэмхэрсэнг /энэ хоёр нохойны хийсэн ажил, хивсний өнцөгнөөс идээд ханын цаас урсан байдаг/ засуулах гээд хүн амьтан цуглуулаад үнэндээ завгүй дээрээс нь тэрэндээ түүртээд бөөн стресс...

Яг ийм байдгийг нь мэдээд л нэг газраа төвхнөе, нүүдэл суудлаа болие гэсийм шиг байгаан. Шархүү тэндээ түрээслэх байж саваа олцон, эндээс ачаа бараа 7-11 хоног болж очиж байгаа гэнээ тэгээд тэр хооронд хэрэглэх ор дэр хогшил цуглуулаад харин арай аятайхан ажилд нь оногдчижээ. Атаархууштай. 

Өөр чинь юу билээ, өнөөдөр хаалгаа солиулах учраас гэрээсээ ажиллаж байна, хоёр галзуугаа өдөр өнжүүлэхт хүргэж өгчөөд замаараа зогсож аяга кофе олж уучихаад ирлээ. Одоо ажлаа гялалзуулаад 

Ажлын хэдэн найзууд гарсан ч орсон ч дагалдаад бас орой үдэш ирэе очие гээд ханьтай харин жаахан амар байна. Сая хагасайнд нэгний маань baby shower болох байсан боловч өглөө нь залгаад нөхрийн ажлаас ковид гарсан тул бүгд шинжилгээ өгөөд өнөөдөр болихоос гэсэн хэхэ. Ко гуай ойртоол байгаа бололтой. Ажлын бас нэг охины хүүхэд нь туссан гэртээ байгаа гэх мэтчилэн. Явах үеэр л тусч барьж янз бүр болохгүй бол болоо бусдаар ч үнэндээ хамаа намаа. 


2 comments:

  1. Гэхдээ л гоё байка юм байнаа, шинэ газар гээд догдлоод хэхэ. Бас асуудал үүссэн ч гаргалгаа байгаа болохоор, зохицуулж чалаж байгаа нь чухал юм даа. Амжилт!

    ReplyDelete
  2. Байгаа
    чадаж

    гээд засаад уншаарай. Монголоор бичихээр автоматаар орос үг рүү засагдаад байдаг юм.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...