Monday 2 April 2018

Улаан өндөгний баяр хийгээд бас бус

Болоод өнгөрсөөн манай энд, хүмүүс 4 хоног амрав. Баасан, Бямба, Ням Даваа гээд 4 өдөр хийх байхаа олж ядаж, өөрийгөө яахаа мэдэхээ байтлаа эргүүтэв.


Иймэрхүү өдрүүдээр уг нь найз нөхдүүд ирээч орооч гараач уулзаач учраач гэсэн хүмсүүд байсан ч нөгөө Зожигмаа чинь, ажилаасаа жаахан жаахан зуурч, ном уншиж, хоёр удаа уртаас урт гүйж, хуушуур хийж, ном уншиж, Нетфлийкс эргүүлж, хуушуур идэж эргүүтэж өнгөрөөв.


Сүүлдээ өдөр шөнөө ялгахаа байгаад урд шөнө цурам хийлгүй эргэж хөрвөсөөр өнөө өглөө дуугаа дуулсаар ажилдаа ирж өөрийгөө олж авлаа.


Манай шархүүгийн амралт энэ урт амралтаар таарсангүй тул, бидэн хоёр ийгээд хийх зүйлгүй нэг нь уурхай дээрээ нөгөө нь гэртээ гиеүрлээ л дээ. Гэхдээ, цирин цннн цн цирийн...


Шархүү одоо тэндээсээ хэдэн онгоцоо дамжаад наашилж яваа. Өнөө орой гэртээ ирнэ. Энд бөөн баяр жаргал ханхлуулсан хүн л байна.
Ирлээ гэж баярлаж өчигдөр гэр орноо цэвэрлэж өнгөрөөсийн.
Гэхдээ энэ хол байдаг чинь хааяа хэцүү юм шиг ч хааяа амар шүү.


Ямартаа ч гэртээ ирэхэд нь цэмцийгээл угтаж дөнгөөд л байгаа юм.



***

Өчигдөр нэг ойр дотно болж сүйд болдоггүй ч мэндийн зөрүүтэй явдаг эгч маань Нүүр номоор орж ирж бид хоёр хэсэг чаатлав. Өөрөөсөө нэлээн дүү нэг залуутай хориод жил хамтран амьдарсан бүсгүй. Тэрэндээ ёстой аймаар гэхэд дэндүү аймаар хайртай юм байхгүй юу, хаа нэг тааралдахдаа тэрэндээ хир халдаана гэж үгүй нөгөөх нь бүсгүйн бэлэн хөрөнгөн дээр балчир ухаанаа барьж ирээд хэвтсэнээс хойш ажил төрөл хийгээгүй хэдэн унаагий нь сольж унаад л, архи дарс хүүхэн шуухан эргүүлээд л гүйгээд байдаг байсан залуу юм байгаа юм.

Харин тэгсэн энэ олоон жилийн хойно нөгөөхөө явууллаа хүн амьтантай суу хүүхэд шуухадтай бол гэж хэллээ гэнээ. Би эхэндээ ойлгосонгүй, та ёстой их хайрласан даа тэгээд энэ олон жилийн дараа тэр их хайраа асгасаны дараа хайран биш юмуу гэж асуулаа би. Би байсан бол явуулахгүй л дээ. Байнаа гээд байгаад байвал байлгаад л байна гэсэн санаа.
Тэгсэн бүсгүй ийн өчих юм: Аав маань саяхан өөд болоод ингээд хараад байсан үр хүүхэд олонтой хүн хичнээн сайхан юм бүх зүйл сайхан болоод бүтээд явчихдаг юм байна тэгээд хархүүгээ харсан өрөвдөөд тэгээд хүүхэд шуухадтай бол гээд явууллаа гэж байна.


Би бодлоо: Ай даа бас тэр залуу одоо тэгээд хорин хэдтэй шижигнэсэн жаахан залуу байхаа больсон доо, үнэхээр л ингэх байсан бол тэгж их хайраар тэтгэж, эрхлүүлж суухаар эртхэн явуулах байж дээ. Тэгсэн бол тэр залуу өдийд ажил төрөлтэй, эхнэр хүүхэдтэй байх байсан болов уу. Одоо тэгээд бас л нас нь явчихсан даа тэр хүний гэж л бодогддог юм байна.

Гэхдээ би тэр хоёрын амьдралыг мэдэхгүй, тэр залуу бас тэр эгчид тэнцүүхэн л хайртай байсан байлгүй, би уг бүсгүйн оронд байж үзээгүй болохоор угтаа гаргаж буй санаа, хайр хүндэтгэлийг нь мэдэх ч үгүй юм хойно надад шүүмжлэх эрх байсангүй. Зүгээр хайран санагдаад шүүрс алдаад л хоцорлоо.

Хүний хорвоо гэж, эргэлдээд л эргүүлэгтээ биднийг шигшээд л, нийлүүлээд л нэг талд нь хагацуулаад л, учрал ерөөл, хувь тавилан бүгд л энд заяа төөргөө даган хөл нийлэх нь нийлж, замын салаан дээр ирээд холдон одох нь одоод л...

Тэр эгчдээ сайн сайхныг хүсээд л өнгөрлөө, уужимхан юм шиг сэтгэлийг нь өрөвдөөд л хоцорлоо.  


5 comments:

  1. Sanahin jargal, uchirahin bayar ged buun az jargalin daavar yalgaruulaad aztai bn o.
    Ter egchiin huvid sonin shiidver gargsan sanagdav. Neg bodlin uujuu setgel met bolovch nuguu bodlin tsel zaluu nasig ni amidralin tuluuh temtseld hat suuh on jiluudiig ni zalgichichaad sn hunii dureer yavuulchihaj bga yum shig. Tiim ch zaluu bish gehiig unshaad bodson bodol shu. Yagaad ch yum haramsaltai sanagdlaa. Bas ter 2-in dundaas huuhed turuugui yum bolov u gej heregt durlav, uuruu huuhedtei bolov u ntr ged. Hunii muud durlah gsngui zugeer l ih sonirholtoi, neg tiim yu ch gemeer yum goy bichsen bolohoor l bodol setgegdelee huvaalmaar baila. Chinii bichseniig unshih, chamd handaj bichih nadad saihan bdg shu

    ReplyDelete
    Replies
    1. Харин бөөн бөөн баяраа хөө л байна.
      Харин тиймээ, би бас тэгж бодсон. Тэр хоёр хоорондрр нэлээн хэдэн насны зөрүүтэй юм л даа. Тэр эгчийн хүүхдүүд нь залуугаас нэг их дүү биш байсан санагдана. Одоо том болцгоосон өөрсдөө амьдрал зохиоцгоосон хүүхдүүдтэй аа харин мань хоёр хүүхэд өргөж авна гэж ярьдаг байснаа больсон байсан. Би бодохдоо залуу жаахан саваагүйтээд байхаар эгч бас хүүхэд өргөж авах тал дээр нэг их хүчлээгүй болов уу л гэж бодогдоод байгаа. Ай даа намайг жаахан байхад тэр залуу ёстой царайлаг нүд хөмсөг болсон эр байжулээ.

      Delete
  2. Баярлалаа Ина Ван. Чиний сэтгэгдэлийг бас их хүлээдэг болжээ.

    ReplyDelete
  3. Bayarlalaa, bi shine bichleg bn u ged enuugeer ih ergeldene e, kkk.

    Ai huurhii ter egch uuruu huuhduudtei bje. Huuhed urguj avna gej bsin bol nas neleed yavsan hun l huurhun huuhdiig bariad ur huuhed ch ugui l bailgaad bsn bn shd. Tegeed odoo bolson hoino yav, ehner av, huuhed garga ch geh shig. Iim deere tulsan bhd bi ch bas cham shig yavuulahgui l geh bsn bh. Zarim hun sonin setgeh yum a, hamag zaluu nasig ni urchiheed. Za tegeed humuunii l amidral yum do, yay gehev. Zaluu ch bas bodlogogui l nuhur bj de. Gants oldoh amidrala demii l yumand urj, haramsmaar.

    ReplyDelete
    Replies
    1. Би байсан бол зүгээрээ хоюулаа хүүхдээс илүү ах дүү нар байна болно оо л гэж бодохын байлээ. Тэгээд ч хувь тавилан шүү дээ аль үр хүүхэдгүй хүмүүс сайхан амьдарч яваад өнгөрч байгааг харж л байгаа.
      Харин тийн тэр хоёрын амьдрал даа гээд бодоод жаахан харамсаад л өнгөрсөн.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...