Tuesday 27 March 2018

Удахгүй явах аялалдаа бэлдэх нь...

Бидэн хоёр нь хуримын дараа бал сар гэж ийш тийшээ яваагүй юм. Гэртээ 7 хоног сайхан тэнүүн амьсгаа авч, зүв зүгээрийг хийж амарсан юм. Тэр нь ч зөв байсан гэж бодоод байгаа, бид хоёрын хувьд.
Харин хадмууд маань хуриманд ирж чадаагүй, хадам аавын бие чилээрхээд хадам ээж сахиад ингээд тэр хоёр ирж чадаагүй учиртай болохоор одоо _ сард Англи Шотланд руу 3 долоо хоног аялах гэж байгаа юм.


Бэлтгэл базааж сүйд болсон зүйлгүй, билетее авчихвал визандаа орно гээд тэрийг жаахан хойш тавиастай харин хийж бэлдэж байгаа зүйлс бол очоод үзэж харах газраа л хайж байна. Англид Йоркийн тэр хавиар 5 хоноод цаашаа Шотланд орох болохоор Шотландад арай олон хоногт юу үзэж харвал дээрвэ л гэж хайж суугаа нь энэ.


Эдинбургт хэд хонохын тэр үедээ тэр үндэсний цэцэрлэгт хүрээлэн, бас бус орд харш, тэдгээрийг үзэхээс гадна:


Helix гэнээ, 30м өндөр хоёр морины толгой байдаг газар байдаг юм байна. Зайлшгүй очиж үзэх хэрэгтэй гэж шийдэв.

Энэ гоё харагдаад байна, очиж зураг авнаа. Би зураг авах хообийтой гэж хэллүү, апраат маань муудаад байгаа ч янз бүрээр зураг дарах дуртай.


За дараагийнх нь бас үзэх сонирхолтой зүйлийн нэг нь дэлхийд ажиллаж байгаа цорын ганц усан онгоц/завь -ны лифт гэнэ дээ. Үүнийг тэр жил Canterbury Их Сургуульд сууж байхад манай инженерийн багш энэ бол маш гайхалтай инженерийн бүтээл Шотланд орвол заавал очиж үзээрэй гэж хэлж байсан учраас заавал үзнэ гэж бодоод байгаан. 

 
Одооноос эхэлж сайн судлаад, бас ганц нэг орд шилтгээнд орж үзмээр, бас ганц нэг хоноод авбал гээд мөрөөдөөд байгаан.
Баснэг хэсэг босоо хадтай газар байлээ, тэрийг бас ойрхон явж байвал үзэх л санаатай. Би тэр жил Англи орохдоо бүр хичээж байж хагас марафонд орж гүйсэн байхгүй юу, тэгээд энэ жил Шотландад нэг гүйчие гэсэн яг хагас марафонууд нь миний байх үед бас байрлах газартай ойр байж таарсангүй. Дараа очихдоо л тааруулж явахыг хичээхээс.

Шотланд орж байсан хүмүүс байвал санаа оноогоо хэлээрэй.

Баярлалаа...

1 comment:

  1. Bal sarin aylal, hadamlah hoyoroo zereg amjuulah ni e. Aylahin saihan gdg ni hair setgeliin daraah setgel zurhiig dogdluulan bayarluuldag zuild tootsogddog gene le. Saihan ailchlaad, aylaad sonin saihan ihtei irehiig husie.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...