Sunday 25 March 2018

Өөрөө шийдцээн...

Нөгөө сүрхий өрхийн тэргүүний саналыг их хурлаар авч хэлэлцэнэ гээд онгироод байсан хүн байхгүй ээ..


Нөгөө ааштай дарга маань өрөөндөө дуудаж оруулаад, их сайн ажиллаж байна гэж магтаад, сургалтанд суулгаж өгье, ийм сургалт байна тийм сургалт байна, яг үнэндээ чамайг явуулж чадахгүй шүү даа гээл хэлэнгүүт онгироод нөгөөх чинь эндээ ямар ч байсан дахин 1 жил ажиллана гээд шийдвэр гаргачлаа...


Нээрээ ийм сагсуу хүмүүсийг жаахан магтаад л сургалт амлаад л үлдээхээ эрх биш менежер хүн мэдэлгүй л яахав, гэхдээ тэр суулгана гэсэн сургалт нь ирээдүйд туйлын чухал алхам тул баярлаад уухайн тас зөвшөөрчлөө.


Бид хоёр нь учраа нэг их олохгүй одоо байгаа байрны түрээс дуусах дөхөөд яах вэ гэж байсан хүмүүс шийдээ гаргаад гэрээгэээ сунгаад ингээд түс тас түмпэн шанага...


Нээрээ би сая баахйн хуучны хэлц үгнүүд хэрэглээд байгаагаа мэдсэн ш дээ. Намайг аль 6 жилийн өмнө наашаа гарч байхад л моодонд орж байсан одоо моодноос гарсан үг хэлцүүд хэрэглээд байна гэж шоолуулсан.


Би чинь ингэж гомбоороод тэгж гомбоороод, тийм дуу цаад караокед чинь байна майна гэсэн тэднүүс чинь одоо үгийн санд бараг байхгүйм байхөө...


Хэн мэдлээ. Одоо жаахан юүтүүбээр хошин шог үзэж үгийн сангаа баяжуулахуу? Дээхэн учиргүй дуртай байсан, нас яваад намба суухаар тэр хошин шогууд хошин биш санагдаад байдаг болцийм шигээлээ л д.


За надаар нэг иймэрхүү, хуурай ханиалга л байна. Энэ вийкэндээр 4 хоног амрахын нөгөө Улаан өндөгний баяр нь болжугаам. Юу ч хийхгүй дуртай зүг рүүгээ харж хэвтэнэ гэсэн төлөвлөгөөтэй.


өөр ч юмгүй дээ.

2 comments:

  1. Bolson bn o, yamar 1 shiidgui bh utgagui, setgel sanaa ch togtohgui ontsgui bdg uchraas shiidver gargaad ter ni ashigtai bhd bolood yavchihla shu da. Helts ug gesnees mongold sonin2 ugeer urlag soyolin olni tanil humuus ni yaridag bolson bn. The Voice Mongolia show-ni shuugch Kiwi-gin Uka oroltsogchoo duulsni daraa "Chi jinheneese altsgar bla" ch gene u neeh aimaar ug helehiin. Barag l hun buriig taizan deer uneheer altsgar bj chadlaa, bayar hurgey geh maygiin yum helehiin. Bi bur yu ch oilgosongui, sain bn ged bgam u altsaij darvaichaad muu bn ged bgam u boo med, kkk. Hoshin shog er uzdeggui bolohoor shine helts sn medehgui bn a, yamarta ch altsgar bla ged 1 unen aimar ug surchih ged l, haha. Gombooroh gj er yaridaggui bolson bh shu neere. Shine goy helts surval helne e, bi bas dund ni bj helts ug heregledegguige anzaarla

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ, одоо тэгээд яахав ээ гэж зогсохгүй амар. Бужигнаал явж байтал 1 жил юухан байхав.
      Хаха, ёооё, алцгар гэдэг чинь одоо чухам муу үг байсан биз дээ. Цаадах чинь эсвэл ийм үгийг хүчээр шахаад байгаа байх өө, ТВгээр хэлчүүл тэгээл одоо бүгд хулнэ гээд бодцон. Намайг хүн чи алцгар байлаа гээд байвал би одоо юу хийчэвээ гэж бодохоос, би мундаг байсан байх нь гэж орж ирэхгүй байна даа. Хаха алцайж дарвайчаад уу.
      За сайхан инээд бэлэглэсэнд баярлалаа Ина Ван. :*

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...