Monday 19 March 2018

Стресс хэрхэн тайлах вэ....

Өнөөгийн өндөрлөгөөс харахад /аая, аягүй л өндөрт гарсан хүн/, би өмнө нь стрессийг их буруу аргаар тайлдаг байсан байна.


Яаж вэ гэхээр тамхи татдаг бас пийв халбагаддаг байлаа. За пийвийг бол баяртай жаргалтай, гутарсан стресс болоод бүр ямар ч сэтгэлийн хөөрлөгүй нютрал үедээ халбагаддаг болохоор бас арай ч биш юм уу?


За тамхийг бол их татсаан, энэ бол их буруу байж.


Тамхинаас шалтгаалан уушиг хатуурах улаан хоолойн гэмтэл авах дуу хоолой бүдүүрэх гээд хавдар биш юм аа гэхэд наад захын өвчнүүд зөндөө.


Тийм учраас би одоо ухаан сууж намба заасан хүн хэрхэн стресс тайлдаг талаар зааж өгье.


Маш их ажлаар даруулаад хүмүүс энд тэндээс материал мэдээлэл болон төлөвлөгөө нэхээд суух зав өгөхгүй үед би их стрессддэг юм. Хааяа яагаад ч юм өөрийгөө чамлаж бодох гээд байдаг талтай. Энэ миний хамгийн буруу зан.
Тэгсэн Грэйгийн анатоми гээд олон ангит кануун дээр нэг удаа нэг эмч нь сүүпэр эмэгтэйн зогсолтоор хэдэн минут зогсож бай гэж зөвлөж байгааг /зөвлөгөө ч бас биш юмуу?, хөнгөн хошин маягаар хэлсэн байх л даа./  сонсоод түүнээс хойш тэгж зогсдог болсон. Гараа ташаандаа авч цээжээ түвийлгээд
Мэдээж өөрийгөө сүүпэрээр төсөөлж байгаам, хийж чадна гэж өөртөө бас урам өгч байгаам, амжуулна гэж өөртөө амьсгал авах боломж өгч байгаам.


Үнэхээр шүү, би дараа нь яаж ийгээд л бүгдийг амжуулдаг юм даа.


Хааяа ажлынхан онцгүй зан гаргаад хэн нэгэн нерв хөдөлгөөд /ажлын талбар дээр байнга л тохиолдоно./ байгаа үед эсвэл жаахан зэмлэл хүртэх үед утсан дээрээ байдаг ганц амины аязаа сонсдог.
Тэр нь Чинбаагийн тоглосон Мандухай Цэцэн Хатан, үүнийг сонсохоор өөрийн эрхгүй тайвширна шүү дээ. Учир нь тэр хүний хийсэн бүх зүйл, кануу нь нүдэнд харагдахаар бас л би чинь бас л нэг зүгээс нэг удам угсаанаас гаралтай мундаг эмэгтэй шүү дээ гэж боддог юм.
Заримдаа ажилдаа ирэхдээ энэ дуугаа сонсоод ирдэг, өдрийн бужигнаанд өөрийгөө бэлдэж байгаа нь тэр.


За тэгээд гүйдэг, өдрийн бүх зүйлсийг толгойдоо дахин бодож боловсруулж аль хэсэг дээр алдав аль хэсэг дээр би хичээгээд ч бусдын үйлдлийг зохицуулах боломжгүй байв, эсвэл энэ ажлыг яах вэ, хэнээс хаанаас зөвлөх вэ гэж тунгааж бодоход амар байдаг юм. Эсвэл зүгээр л бүтэхгүй ч бүтэх нь хамаагүй зүгээр л мөрөөднө. Мөрөөдөлөөр сэтгэл санаагаа сэргээж онгироож хийморио сэргээж байгаа хэрэг.


Хэхэ, энэ юу вэ? миний стрессийн 95% нь ажилтай холбоотой байвал яахав?


Ойрдоо бас хичээгээд байгаа нэг зүйл бол ажлаас гараад явсан бол ажлыг мартаж сур гэдэг, би ингэж чаддаггүй муу зантай юм. Өглөө сэрээд л утсаа нээж имэйлээ шалгаж, эрд шөнийн тайлантай танилцаж, юу болж байгааг заавал шалгадаг муу зантай. Амралтын өдрөөр ч хамаагүй. Үүнийг л багасгах хэрэгтэй шиг.
Та хэд стрэсс тайлах гоё арганаасаа хуваалцаарай.







6 comments:

  1. Havar bolood haa saigui stressdeed yadraad l yavj bn do. Bi ugluu bosood 2 balga us uuchihaad l yoga hiideg, hulurch neleed achaalal avahaar 1 tsag garui. Ehleed bichleg dagaj hundruuleh asuudaltai bsn tul bagsh dagaj 160 tsag buyu 160 udaagin hicheeld suugaad odoo gertee hiij bga. Yamartai ch hudulguunu hyanah, arai hund pose surah zeregee medreed hiideg bolson. Stressdeheere amisgalaa zuv avch gargaad yoga asana nuhtsul baidalda zohitsuulad hiideg, hunii nudend onts urtuhuurguigeer. 7 honogtoo 1 udaa uuland hiking hiiged huchilturugchuu avanga bodloo tsegtsleed l. Aa bas bur yadarch uur hursen uydee yum nehdeg, kkk. Garaas garsan buteelgui murtluu bariad suuhaar uneheer taivshirdag shu. Za tegeed duu sonsoh, nom unshih ged yum yum barinaa. Gehde l haaya uneheer stressdeed bdgin. Yoga hamgiin shildeg ni gej bodoj bga, yu ch bodohgui hudulguunu hyanaad meriij bgaaga anzaardag da. Chinii ajil ih achaalaltai bololtoi, gol ni uuruu saihan taivan bolno do gsn setgeleer handval te. za baahan urt bichleg shig bolchihov u da

    ReplyDelete
    Replies
    1. Харин иога их зүгээр шигээ тээ. Бас давхар стрээч маягаар ашиглаад над шиг гүйгээд булчин шөрмөс нь таталдаж явдаг хүнд их зүгээр л санагддаг юм. Удахгүй их сонирхож судалнаа.

      Юм нэхдэг юм уу, ямар мундаг вэ. Би бол өргөн бүдүүн зузаан нимгэн хэдэн ороолт л нэхсэн дээ. Харин ойрын үед бас гитар нүдээд байгаан байна. Тэгэхээр бас сатаараад уйлмаар үе этэр алга болчих шиг...

      Delete
    2. Зөвлөгөөгөө хайрласанд баярлалаа Ина Ван. :)

      Delete
    3. Yag zuv, cham shig guideg hund yoga gdg ter chigte sungalt shu de, zaaval sudlaad hiihiig bodooroi. Onts goy yum nehej buteegeegui e, zugeer barij suuhad taivshral avdag bolohoor ih durtai, chi ch bas mundag bn a orooltnuud nehsen l bn shd. Za ter hugjim gdg ih zuv saihan ed yum shig e, bi gants ch gsn hugjim togloj surah yumsan gej boddog ch odoogor amjihgui l bga. Zuvlugu ch yu bhv de, hehe, er ni busguichuud bid iimerhuu yum a hariltsan huvaaltsdag bol ih zugeer sanagddag, endees bi hugjim surah yumsan yamar hugjim zugeer bol gej mash udaan bodood l heregjuulj chadahgui yavsnaa oilgoj avlaa. Chamdaa ch bas bayarlalaa.

      Delete
    4. Тэгнээ, Let's start yoga гэдэг номыг нэг авахсан гээд бодоод амжихгүй л яваа.
      Тийм тээ, миний жаахан хүзүү чилээд байхаас юм нэхээд суух бас тайвшрал өгдөг тээ.
      Хөгжимийн зэмсэг тоглож сурвал их гоёоо, би төгөлдөр хуур гэж их боддог юм, гэхдээ гэртээ нэгтэй байж байж давтаж мавтахгүй бол гээд одоохондоо, тэр чинь бас их үнэтэйм билээ. Тэгээд арай хямдхан ийш тийш чирч явахад амар гэж гитар авсийм л даа. Хийл бас гоё шигээ, Ванесса Мае байхаа тэр этэр шиг тоглохгүй ч гэсэн гоё хэдэн аяз тоглоод сурчвал. Манай найзын хуриман дээр найз нь хийл тоглож байсан, их гоё юм билээ.

      Delete
  2. Harin chireed yavdag l bol zugeer bgan. Tuguldur huurand durlaad durlaad unetei unetei. Hiil bas goy goy. Goy yum ih bn o, daanch sanaa baivch sachii ni hurehguim da

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...