Tuesday 6 March 2018

Шинэ амьдралын шинэ үе рүү урагшаа...

... Baby, I am dancing in the dark with you between my arms
Barefoot on the grass, listening to our favorite song
When you said you looked a mess, I whispered underneath my breath
But you heard it, darling, you look perfect tonight...


Сүүлийн 6 өдрийн турш Ed Sheeran энэ л дууг уянгалуулжь яг одоо мөн л чихийг минь мялааж, надад бас түүнд минь бидний хамгийн дурсгалтай бас хамгийн нүд ирмэхийн зуур өнгөрсөн үлгэрийн өдрийг минь санагдуулна...


Компүүтэрийн үсэгнүүдийг товчлонхон суухад чихэнд чимэгтэй сайхан үгс соносгдох нь "Гэргий, would you like something to drink?" гэх шинэхэн нөхрийн минь үгс.
Сэтгэл зүрх зүгээр л нэгэн юугаар ч сольшгүй тайван бардамналаар дүүрч, би "За ханиа" гэж эрхэллээ.


Өглөө бүрийг сайхан амарсан уу нөхөр минь гэж угтах энэ өдрүүд, өдөр зүгээр л хэн нэгэн танихгүй хүнд миний нөхөр тэгээд гэж хэлэх үед зүрх цохилтоо алгасан инээмсэглэх аж.


Хурим сайхан болсоон. Одоо зурагчидаасаа зургаа хүлээгээд гэрийнхэний утсан дээрээ бичсэн бичлэгнээс уйдаж амжаагүй хөврөх энэ өдрүүдийг юугаар ч солимооргүй.


Юу ч өөрчлөгдөөгүй юм шиг хэрнээ хүний сэтгэл зүрх ямар их амар амгаланг эдэлдэг вэ гэдгийг энэ л өдрүүдэд мэдэрч сууна. Өмнө нь дутагдаж байсан гэдэгээ ч мэдээгүй явсан болохоор гэр бүлийн энэ бүрэн бүтэн байдал бас л зайлшгүй мэдрэх хэрэгтэй зүйл юм аа гэдгийг ойлгож байх шив. Одоо л яагаад гэрлэсэн бүсгүйчүүд нэг тийм цаанаа л бардамхан бас алгуурхан байдгийг мэдэж авлаа. Дүүрэн зүрхтэй хүмүүс тайван байдаг юм байна шүү дээ. Би чинь өмнө нь өөрийгөө дүүрэн зүрхтэй гэж боддог байсан одоо бүрэн дүүрсэн хойно л арай л дутуу байсан даг уу гэж бодлоо.


Амьдрал ямар гайхамшигтай вэ. Амьдрах ямар сайхан бэ.


Birds flying high
You know how I feel
Sun in the sky
You know how I feel
Reeds driftin' on by
You know how I feel
It's a new dawn
It's a new day
It's a new life
For me
And I am feeling good
I am feeling good...

6 comments:

  1. Баяр хүргэе! Гэргий болсонд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
    Наад зүрх гээч кинь их элдэвтэй эд шүү дээ, одоо хэд л бол хэдэн хүүхэд багтаагаад дахиад дүүрэх гээд л зүтгэчихнэ гэж мэд хэхэ. Гэхдээ энэ олон жилийн туршлагаас харахад хэхэ 2-лахнаа байх хугацаагаа арай жоохон урт байлгаарай.

    ReplyDelete
  2. Баярлалаа. Хэхэ, зүрх харин элдэвтэй эд нь үнэн байх шүү. Зөвлөгөөг нь алгаа тосон хүлээн авлаа. Урт байлганаа тэр хугацаагаа.

    ReplyDelete
  3. Bayar hurgey, Geriig giiguuleh gergii bolsond. Jaran jil hanilsan ch hairin galaa heveer ni hadgalaj, jargal zovlon edlesen ch uguumur setgelee yanzaar ni evtei, eruul enh, eleg buten, unur ger bul baigaarai gej chin zurhneesee husen eruuy!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа Ина Ван. Чин зүрхний ерөөлийг нь алгаа тосоод авлаа. Ерөөл бат мөнх орших болтугай. (зүрх)

      Delete
  4. Найздаа томоос том баяр хүргэе. Чиний өмнөөс догдолчихлоо. Хамгийн гэгээлэг сайхан бүхнийг хүсье.

    ReplyDelete
  5. Баярлалаа томоос том. :)

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...