Tuesday 13 March 2018

Идэж уух, эрүүл мэнд, хөдөлгөөн хийгээд бусад зүйлсийн тухай...

Хуримын бэлтгэл гээд тун ч завгүй байсан ч маш ихээр хичээсэн өдөр хоногууд ард өнгөрч би гэдэг хүн хуримны дараагаас эхлээд чихэр жимс, вино пийвээр өөрийгөө зугаацуулсаар 2 долоо хоножээ.


Би нэг тийм буруу идэштэй хүн юм байгаа юм. Би үүндээ өөрөөсөө бусдыг л буруутгана, үнэндээ бол энэ бол миний л буруу л даа. Өглөөний цай барагтай бол уухгүй, ус кофе ганц нэг жимсээр аргалаад, үдийн хоол байвал идээд байхгүй бол санах ч үгүй аа харин оройн хоолондоо тал бяруу идэхээс наагуур юм болно. Бас их махсаг болохоор махгүй хоол идвэл нойр хүрэхгүй, маргааш нь ядраастай гээд юм юм л бий. Үнэндээ энэ бол миний буруу зуршил, үүнийг засахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа мөртлөө л хичээж үл чадах...


Эрүүл мэндийн хувьд саяхан нэг айхтар харшил өгч харшилтай гэдгээ мэдэж авснаас бусдаар хүний урманд олигтойхон ханиад хүрээд өгдөггүй л хүн л дээ. үүндээ бол талархаад баршгүй.
Өөртөө бас их төвөг уддаг байлаа, тамхи их татдаг байлаа, ууж идэх болбол уургын морь шиг байлаа, одоо харин жаахан томоожоод байгаа. Тамхинаас бол бүрэн гарсан гэж бодож итгэж байгаа шүү күүтаа. Хүний дон /тамхи бол дон байлаа/ бол нуугдаад байж л байдаг шигээ, одоо хир нь хааяа тамхины тухай бодол орж ирдэг л юм.


Хөдөлгөөнд харин их дуртай, Монголд байхдаа хаа нэг жиймд явахаас өөр зүйл хийж чаддагүй байсан хэдий ч энд ирснээс хойш гүйж эхлээд хэдэн хугас марафонд, бас бус зайнуудад гүйдэг байлаа. Харин гэмтэл авснаас хойш гүйгээгүй хэсэг болжээ. Миний гүйлтийн партнёр маань маамуулаад ингээд хоюулаа гүйгээгүй 6 сар болжээ. энэ арай хэтэрсэн хэрэг гэж үзээд 6 сарын 3нд гүйх хугасад хоёулаа бүртгүүлсэн. Гүйгээгүй удсан болохоор ойрдоо гүйгээд эхлэхээр ядраад, 2 цаг тоохгүй гүйдэг байсан хүн 30 минут гүйгээд бахардаж унах шахлаа. Гэхдээ одоо гүйгээд л байдаг хэрэг дээ...


Энэ буруу иддэг буруу зуршлаасаа харин яаж гарахаа шийдэж чадахгүй, бас сайн ойлголтгүй яваад байгаад л анхаарал хандуулах хэрэгтэй юм даг уу даа. Энэ талаар жаахан судалгаа хийж уншиж жаахан гэгээрэе, хүмүүст ч бас хэрэгтэй зүйлс байвал тавьж үзье. 3 болон 4 сарыг Зөв идэлтийн сар болгоноо.


Эцэст нь хэлэхэд миний бодлоор идэж уух буруу зуршил бас ганцаардлаас болдог байж магадгүй л юм.


Хичнээн өөрийгөө завгүй байлгах гэж, хообийтой байх гэж чамгүй олон зүйл оролдож байгаа ч ганцаараа ихэвчлэн байдаг хүнд бол яаж ийж байгаад л хийх зүйлгүй мэт цаг зав олдоод байдаг болохоор идэш уушинд бас асуудалтай байгаад байна.


3 сар гарснаас хойш 4 дөх номоо уншиж байна. Эхний 2 трийлэр байсан, 3 дахь түүхэн зохиол байлаа, одоо харин Жаран цагаан хонь болон Miss Burma гээд хоёр номыг зэрэг эхлүүлчихээд яваад байгаа. Би Ногоон нүдэн ламыг эхэлэвүү үгүй юу өдөр шөнөгүй уншаад дор нь дуусгаж байсан хэдий ч энэ хоёр дугаар дэвтэр нь намайг тэгтэл ингэйжэд болохгүй л яваад байгаа.


Одоо орос хэл сурмаар байна. Би саяхан нэг Казахстанд ажлын ярилцлаганд орсон юм, тэгэхдээ л миний орос хэл хичнээн чамлалттай байгааг мэдсэн. Орос хэлээ сайжруулна бас Франц хэл үзмээр байна. Манай хүн надаас яагаад франц хэл гэж асуухад нь би "Хамгийн секси хэл шиг санагддаг, бас Канадаас ажилд орох боломж гарч ирээд франц хэлтэй бол авна гэвэл мэддэг байх хэрэгтэй" л гэдэг юм.
Хэл сурах аргаа бас л олохгүй л яваа хүн дээ. Хүмүүсийн бичсэнийг харахад чармайгаад бай л гэх юм, би дутуу л чармайгаад байна даа..

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...