Monday 12 March 2018

Ажилдаа орсон өглөө...

Гурвын гурван 7 хоног шархүүгээ өвөртлөөд унтчихсан чинь, өчигдөр явуулчаад гэр ор сэтгэл гурав эзгүйрээд ямар эвгүй байваа...


Хурим найрын явдал цэгцэрч би нь эрхэлж суусаар өдөр хоног харвасан сум шиг өнгөрч бидэн хоёр нь бодит амьдрал руугаа буцаад орж ирэвээ. Өчигдөр өглөө шархүү ажил руугаа явж би нь өнөө өглөө ажилдаа гэлдэрсээр ирэх шив.


Ажил яахав ээ байдгаараа л байж байна, аашны туламнууд, аятайхан найзууд, цаг нь тулсан мэдээ тайлангууд, бөөн бөөн хурал цуглаан л байна. Өглөөнөөс хойш эргэлдэж гүйсээр нэг л мэдэхэд үдээс хойш болчихсон байгааг сая л анзаарлаа. Нэлээн хэдэн өөрчлөлтүүд гарч, нэлээдгүй гэрээт ажилчидыг хасч нэмсэн байна, бас нэгэн нь надад чамайг ирэхээр чинь менежер уулзаж ярилцана гэж байна лээ, хүмүүс чамайг одоо хүний эхнэр болсон юм чинь ажилдаа байх үгүйг мэдэхгүй баахан таамаг дэвшүүлээд байгаа харагдана лээ гэж алтан хошуу өргөвөө.


Айлын эхнэр болоод ажлаасаа гарна гэсэн төлөвлөгөө надад бол байхгүй, үргэлжлүүлж цаашид ажиллана бас хажуугаар нь сурна гээд бөөн завгүй хүн яваад байгаа, аа харин энэ ажил маань надад заах сургах зүйлээ дууссан мэт сэтгэгдэл төрөөд байгаа тул энд нэг их удах шаардлагагүй бас хүсэхгүй байгаагаа мэднэ.


Бидэн хоёр нь сая сууж яг хэн хаана юу төлөвлөөд яваагаа нэгтгэж цаасан дээр буулгав.
Нөхөр магистртаа сууна, би нэг мэргэжил дээшлүүлэх курст сууна гэж төлөвлөсөн юм. Ажил мэргэжилийн хувьд нөхөр маань одоо байгаа газраа тогтвортой ажилламаар байна гэж, би харин зөвлөх компани руу орж бас илүү зүйл сурч мэдмээр байгаагаа дуулгав. Манай нөхөр ч яахав, чи л мэддэг шүү дээ л гэж байна. Үнэндээ, хуримын үеэр ах дүү амраг садан найз нөхөд одоо та хоёр яг яах гэж байна гэж асуухад ер нь бол бүх зүйл надаас шалтгаалаад байгааг мэдсэн. Би л нүүлээ гэвэл нүүгээд л суулаа гэвэл суухаар л айл байна.


Австрали нүүмээр, даанч хэт халуун, усаа үнэлдэг, янзан бүрийн хорхой шавьж нь барьж идчих гээд байдаг болохоор эндээ залхуураад байгаад байгаа юм л даа. Уг нь бол, туйлын хүсэл минь Канадад очиж мэргэжлээрээ ажиллах л даа. Гэхдээ уул уурхай ихтэй ойрхон болохоор нь Австралийг нүдэлчихээд л сууж байна.


Дараагийн 3 сардаа хөдөлгөөнгүй тэрний дараа тэгээд л хөдөлгөөнд ороод ирнэ дээ.


Бүр тэс хөндлөн юм ярихуу. 3 долоо хоног амарчихсан чинь өдрийн дунд оровуу үгүй у нойр хүрээд яг муужирч уналаа...

3 comments:

  1. Sur sur bas dahin sur, kkk. Nas zaluu tsus shingen bga deere, huuhed shuuhdadgui bga deere suraad, ajillaad amjuulaad, duuled niseed avdag gazar shu de. 2 gazar bh hetsuum a te. Hamtda l bvl zugeersen de.

    ReplyDelete
    Replies
    1. Яааг үнэн. Би нь насаараа л оофист ажиллахыг мөрөөдөж ирсэн бөлгөө. Сурч гүйж байгаад оофисд ажилладаг болмоор байна. Өндөр өсгийт, гоёхон даашинзаар гоёод, нүүрээ будаж үсээ сэнсдээд ажилдаа явмаар байна.
      Хоёр газар харин жаахан тиймхээн. Тэгээд яг нэг дороо ороё гэхээр манай хүн барилгад би нь ууланд болохоор бас уаахан тиймхэн.

      Delete
  2. hehe, huurhun yum a, hun er ni muruudultei bh saihaan. Udahgui de, zaluu hun yu bhv neg l udur undur usgiit uglaad, nuure budaj usee sensdeed office ruga yavah bolno. Ter tsagt namaig dursaarai.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...