Идээд л уугаад л суугаад байна, буруу идэштэй байна гэж ярьсан даа, тэгсэн өнөөдөр нэг ийм сонирхолтой юм олж уншаад ийш нь чирээд ирлээ.
Дэлхий даяараа тураах жор, диет болон элдэв эм тариа жин хасалтын талаар шуугиж байгаа хэдий ч өнөөдөр биднээс маш цөөхөн хүмүүс хүний биеэс 1 кг өөх хэрхэн алга болдог талаар үнэн зөв мэдлэгтэй байдаг байна. Ихэнх хүмүүсийн ойлголтоор бол өөх тос нь энерги болон хувирдаг гэж үздэг боловч энэ нь буруу ойлголт юм.
Зарим хүмүүс өөх нь булчин болон хувирдаг гэх нь бий бөгөөд энэ нь бас л нөгөө буруу ойлголтуудын нэг гэнэ дээ.
Тэгэхээр бидний биеэс өөх маань хэрхэн гадагшилдаг вэ?
Зөв хариулт нь: өөх нь нүүрстөрөгч болон ус болон хувирдаг юм байна. Нүүрс төрөгчийг бид амьсгалаараа гаргаж харин ус нь бидний биеийн эргэлтэнд орж явсаар шээс эсвэл хөлс болж гардаг гэнээ.
Тэгэхээр хэрвээ би өнөөдөр 10кг өөх хаслаа гэж үзвэл энэ нь яг 8,4 кг нь уушигнаас гарч үлдсэн 1,6 кг нь ус болон хувирах нь. Нэг үгээр хэлбэл, ихэнх өөх маань амьсгал болон гардаг.
Энэ үнэхээр гайхалтай санагдах хэдий ч үнэн хэрэгтээ бидний уусан идсэн бүхэн уушигаар маань буцаж гардаг гэвэл итгэхүү. Архины төрлийн ундаа ч нэгэн адил.
Бараг бидний идсэн уусан ихэнх зүйл маань цусанд шимэгдэн ороод бид түүнийг амьсгалаж гаргах хүртэл тэндээ байж л байдаг байх нээ.
Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд амьсгаагаа давхцуулаад байвал өөхөө шатаагаад байна гэж бодож бас болохгүй нь, хэт ойрхон амьсгаадах нь толгой эргэх болон бүр ухаан алдах хүртэл муу нөлөөтэй.
Нүүрстөрөгчийн гаргалгааг ихэсгэхийн тулд бидний зүгээс хийж чадах цорын ганц зүйл бол булчингаа хөдөлгөх юм байна.
Унтаж байхдаа хүн өдрийн авах хоол хүнсний 1/3 тай тэнцэх хэмжээг аль хэдийн амьсгалаад гаргасан байх ба явган алхах, тоос соруулах, хоол хийх гэр цэвэрлэх зэрэг ажлууд нь хүний өөх шатаах явцыг даруй 3 дахин хурдасгаж өгдөг байна.
Тэгэхээр тоосоо соруулаад л алхаад л байж дээ.
Жич сонирхолтой санагдлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
No comments:
Post a Comment