Sunday 24 December 2017

Эгч минь

Манайхны визанууд гарчээ. Хуриманд ирэх хүмүүсийн виза, билет гээд бас бус ажлууд цэгцэрсэн тул амьсгаа авах боломжтой болж байгаа нь эгчийн минь дуунаас тод сонсогдоно.
Хоёр хоногийн өмнө ярихдаа дуу нь нэлээн цаашаа орсон байснаа, өнөөдөр харин овоо цоглог дуугарч байна.


Манай ах чинь айлын том гээд их эрх өссөн болохоор одоо ч жаахан эрхлээд байдиймаа, манай гэрт эрх биш өссөн хүн гэвэл манай эгч л байгаад байх шиг байдын.


Тийм ч болохоороо гэр бүлийнхнийг бүгдийг нь мундагдаад загнаад бүх юмыг нь зохицуулах гээд өөрийгөө ядраагаад явдаг нь бас үнэн.
Тэгээд бодохоор муу эгчийгээ уг нь хайрлах ёстой байхгүй юу. Даанч ойрдоо бүр өөрөөсөө илүү гарахгүй байгаад байгаан.


Харин 2019 онд өөрөөсөө заавал илүү гарч байгаад нэг авч ийш тийшээ явах сан гэж бодогддог болчоод байгаа сүүлийн үед...


Иогт их дуртай болохоор нь Бали руу иогийн рэтрийтэд авч явмаар л санагдаад байгаа...


Хэдээн жилийн өмнө бид хоёр бас нэг булагнасымаа, Хятад руу амраад явсын... Тэгэхэд их гоё юм байлээ ш дээ, хоёр биетэйгээ илүү дотно болдог... Гэхдээ би жаахан амиа зантай болохоор хааяа эгчийгээ гомдоогоод байдаг байлаа Монголд байхдаа... Одоо харин ийшээ ирцэн болохоор амиатах завгүй л явжийна...


Харин сүүлийн үед их стресстэй байгааг нь л мэдрээд байгаа...


Хайртай хөөрхөн эгчтэйгээ удахгүй уулзаж хэсэг эрхлүүлнээ гээд бүр төлөвлөөстэй.


Сэтгэл санаагаар унаад хэнтэй ч яримааргүй болсон үедээ эгчийгээ дуудаж загнуулах, хошуугаа унжуулж хов зөөх ч сайхан шүү...



6 comments:

  1. Huurhun yum be, egchiige sanachihsan bn shd. Bali goy gseen, surensuren.blogspot.com deer ter yoga byasalgalin tuhai post bsn sonirhooroi.

    ReplyDelete
  2. Өө за баярлалаа. Орж сонирхоё байз... Харин аашмаа эгчийгээ санаад байдиймаа.

    ReplyDelete
  3. Bi aav eej 2 toigoo sar garan baij uzsen goy yum bilee, gertee bolohoor ih oluulaa 6 huuhedtei 11 ach zeetei bolohoor bainga l zavgui. Yalanguya manai eej odoo hurtel odor bolgon ajilladag tetgevert garaagui, deer ni zundaa unee malaa avchirdag uchir bainga zavgui. Germand ireed amidral, humuus yaj amidardgiig ni haraad oorsdiinteigee haritsuulaad bodood irhed ni zuv yum hiijee gej oortoo bayarlasan daa.

    ReplyDelete
  4. Bali- giin huvid ochij uzsen gazruudaas hamgiin ih tod goy dursamtai uldsen gazar. Mongolchuud visa avch ordogiig anhaaraarai! bi visa gui ochood torguuli gej asar ih mongo tolj orson shuu burhaan hahah. Humuus ni amidraliin hev mayag ni ih taalagdsan.

    ReplyDelete
    Replies
    1. За явахдаа сайн судалж байгаад явнаа. Баярлалаа. Харин би бас их сонирхоод л байгаа, явж амжаагүй л байгаад байгаа юм. Манай найз гэр бүлээрээ Балид 3 сар хэртэй болсон тэгээд их гоё юм байна лээ гэж байсан.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...