Sunday 31 December 2017

2018 он



За ингээд 2018 гарчихлаа даа.

Урд урдны жилүүдэд ер нь бол заавал 12 цаг хүргэж шинэ оноо угтаж баясаж угтдаг байсан боловч, өнөө өглөө ажилтай байсан тул яалт ч үгүй эрт унтаад өгсөөн.

Гэхдээ 12 цаг болгоод хүмүүс шуугилдаж салют буудуулаад ирэхээр бас сэрсэн сэрсэн... Сэрж цонхоороо халти харж баясаад буцаад зүүд нойрны орон луу явсан хэдий ч хар дарж зүүдлээд олигтой унтсангүй...

Яг л нэг хүн хоолойгоо засаад өрөө рүү минь ороод ирэх шиг болоод сэрчихсэн, эсвэл нэг хүн яг хажууд хэвтээд хүлээгээд байх шиг мэдрэмж төрөөд сэрье сэрж чаддаггүй хичнээн тарчлав..


2017 он миний хувьд нилээн амжилттай жил байсан байна.
1-3 сард шинэ ажлын учир начрыг олох гэж завгүй гүйжээ. Ажил гарт орж ирээд 4-5 сард овоо зүгшрээд дээрээс нь trail гүйлтэнд гүйж өөрийгөө цоо шинээр сорьж үзсэн байна. Замын хажуугаар гүйдгээс хамаагүй өөр, хүнд, хэцүү маш удаан байдаг, төгсгөл үед хоёр хөлөө даахгүй болтлоо ядарсан гэх мэт их олон шинэ зүйл мэдэрч суралцсан бөгөөд за бараг сүүлийнх боловуу гээд орхисон байна.

6 сард дахиад л шинээр ажилд дасах хэрэгтэй болж хүмүүстэй тулж ажиллаж эхэлсэн байна.

Бас шархүү минь энэ үеэр жинхэнээсээ өөр улс руу ирдэг очдог ажилдаа буцаад орсон болохоор бие дааж жинхэнэ утгаараа амьдрал гардаж эхэлж. Зөндөө завгүй байсан л санагддаг юм одоо бодоход их л усан бороон дундуур л завгүй явсан санагдаад байна.

8 сард гэртээ хариад иржээ ээждээ үнсүүлээд ээжийгээ үнсээд эргэж ирсэн байна. Гэртээ очих чинь тэгээд л хэдэн жилийн хийморийн сан тавиулж байгаа юм шиг л болно шүү дээ...

Аан бас энэ үеэс гүйлтээс бэртэл аваад алдаг оног гүйх болсон байна.

7 хоногтоо 50-60км гүйдэг хүн чинь гэмтэл аваад жин бага багаар нэмсээр байгаад 11 сард дэлбэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ...

11-12 сард өөрийгөө дайчилж гэртээ дасгал, гүйлтийн зам дээр хөнгөн гүйлт хийж эхэлсэн байна даа...

Ажил гэдэг толгойтой үснээс их хэвээрээ, хуримын бэлтгэлийг бас нэлээн базаасан гээд иймэрхүү л оныг үджээ...

Тэгэхээр онцын онцлохоор өөрчлөлтгүй нэгэн жил урсан оджээ...

18 оноо илүү дурсамжтай, үйл явдалтай, завгүй амжилтаар дүүрэн өнгөрөөнөө гэж амланаа. Бас Франц хэл үзэж эхэлнээ. /энэ миний шинэ оны төлөвлөгөөнд байнга явнаа... сүүлийн 7 жил л лав байсаар л ирж/
Бас буцаад сурах төлөвлөгөөтэй байгаа ажлын хажуугаар хичээл эхлэх хугацаа нь нэг тийшээ төлөвлөж буй аялалаас зөрж таарвал шууд эхэлнэ гэж төлөвлөсөн.

Та нартаа шинэ ондоо амжилт бүтээлийн арвин их олзтой, элгээрээ энх амгалан байхын ерөөл өргөе өө...



5 comments:

  1. Ajil undarsan dursamj duuren saihan jil uliran ungursun bn shu de. Ireh on hurimaa hiij shine amidral, shine az jargalin ehlel bolj nasan uurd dursagdah bolno. Amidralin much buhnees az jargalig mederch, eruul enh bh l chuhal yum da tiim e. Chamdaa shine ondoo eruul bj, bodoj tuluvlusun buhnee ehluulen amjilttai guitsetgeed ineemseglej yavahig chin setgeleese husen eruuy!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа Ина Ван. Эрүүл энх байх их чухал гэж яг зөв хэллээ.
      Чамдаа бас орчлон хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 18 он аз жаргалаар дүүрэн байг ээ.

      Delete
  2. хонгорхон найз минь чамайтайгаа нүүр тулд уулзаагүй ч, аль хэдийн дотно найз минь болоод нилээдгүй жилийг үджээ. Чамдаа 2018 ондоо аз жаргалаар дүүрэн байхыг хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. Олон жилийн өмнөөс бие биенээ сэтгэлээ уудалдаг блогоос таньж найзалсаар нэлээн хэдэн жил болсон болохоор яахын аргагүй дотны найз минь шүү Меди.
      Чамдаа болон гэр бүлд нь олз омог, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн шинэ оны ерөөл дэвшүүлээд хожмын өдөр уулзаж боргол уунаа гэж хэлье.
      Нэг л нартай өдөр тааралдана даа.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...