Өчигдөр нэгдэх өдөр Даваа гариг байлаа... Би өглөө ажил руугаа шархүү онгоцны буудал руу хоюулаа хоёр тийшээ гараад давхив.
3 хан долоо хоноод ирнээ, битгий муухай царайлаад бай даа гэж намайг аргадаж үнссээр манай хүн үүдэн дээрээ үдэж өглөө.
Өдөржин сэтгэл тавгүйрхэж, шархүүг санаж, уйтгар царайлж хошуугаа унжуулж өнжив. Царай муутай бор хүүхэн чинь уйтгар царайлахаараа бүр царайгүй болохыг яанаа. Манай ажлынхан чи чинь яачаа вэ гээд, нүүр номон дээр уйтгартай гээд бичсэн чинь, гэрийнхэн маань орж ирээд яасан бэ юу болов гэж сандраад би гэдэг хүн жижиг сажиг сэтгэлийн хөдөлгөөнийг тив дамнуулсан том хэрэг болгохыг шахав.
Хагас бүтнээр амраад ирэхээр ажил гэдэг овоороод хоолойд тулсан байдаг болохоор харин ашгүй өдөр тун хурдан гялалзаж өнгөрөөд орой энд байрладаг байрандаа очлоо. Дасгал хийх ямар ч сонирхол байсангүй, ядраад юм уу эсвэл сэтгэл жаахан бүрхэг байгаад тэрүү, ер нь тарган байсандаа ч яахав дээ гэж хүртэл бодогдож байна шүү...
Би ингэж хааяа депрессднээ. Бүх зүйл утгагүй санагдах ийм үед уг нь өөрийгөө хүчилж дасгал хийх эсвэл гүйхэд сэтгэл сэргээд гайгүй болдог гэдгийг мэдэх хэдий ч өчигдөрийн хувьд амаа олохгүй идэж адал явдалт ном уншиж оройг барав.
Сэтгэлээр унахдаа эгчтэйгээ л ярьж сайхан сэргэж авч байгаан. Сүүлдээ бид хоёр тэр хэдийн виз, хуримаар өмсөх хувцас, надад авчрах 9 жорын бэлэг сэлт ярьсаар арай тайвширсан хойно шархүү минь буучлаа гээд ярилаа.
Ингээд хэд хэдэн хүнд гайхалтай сайхнаар эрхэлж аргадуулж авсан хүн чинь сайханаас сайхан унтаад өнөөдөр бол бөөн эрч хүч, орой очоод өчигдөрийн орхисон дасгалыг өнөөдөр маргаашийнхтай нийлүүлээд хийчихээр ухааны юм бодоод л орж ирлээ дээ...
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
Huuy tegj bolku shu, dasgala udur bolgon hiigerei busgui meen.
ReplyDeleteХэлээд юухэвээ. Би өшдөр дасгалаа хийнээ гэдгээрээ хийсээн. Сэтгэл санаа сэргэсэн. Эрч хүчтэй өдрүүд ингээд дараалаад байгаарай хурай хурай гээл суужийн.
ReplyDeleteZuv2, Amjilt
ReplyDeleteхааяа ийм үе байдаг шүү.
ReplyDeleteХэхэ, энэ Мягмар гаргууд эсвэл Даваа гаригууд бүр байгаад байнаа.. Өнөөдөр яг тэр өдрийнх шиг ямар ч эрч хүчгүй санагдаадээнаа.
Delete