энэ улсад хөл тавиад даруй 6 хаврыг угтаж буй би бээр 5 хаврыг нь баруун эргийн хотуудад өнгөрөөж буй юм байна. Зүүн эргийн хотууд ихэнхдээ нарлаг, мод багатай уулархаг газрууд байдаг бөгөөд баруун эргээрээ голдуу мод ой хөвчөөр хүрээлэгдсэн байдаг юм.
Тийм болохоор баруун эрэг ерөнхийдөө усархаг бороо илүү их ордог.
Энэ жилийн хавар харин миний энэ хотод өнгөрөөж буй анхны хавар болохоор ихээхэн салхи бороо шуурга, цахилгаан цахисан сонин бас заримдаа гутарсан борооноос зугтмаар тийм л хавар үргэлжилж байна даа.
Хаврын эхний сар маань дундаа ороод энд тэнд модод цэцэгсээ дэлгэж эхлээд ойрын 2 өдөр хачин дулаахан бас зуур зуурхан бороотой нар үүл хоёр аальгүйтэж наана цаанаа орж өнгөрсөн өдрүүд байлаа.
Өглөөхөн зүгээр байсан тэнгэрээс гэв гэнэт мөндөр асгарч хэсэг хүчтэй салхилаад дорхноо зүгээр болж аальгүй наран халти цухуйн хавийн амьтныг баярлуулаад буцаад ичимхий бэр шиг үүлэн гивлүүрээ нөмрөх аж.
Би энд яргуй олж хааргүй ээ. Нутагтаа байхдаа анхны яргуй ургасан байна гэсэн сургаар хайж гүйж түүж ясан болчимгүй нас тэртээд үлдсэн байна. Бас яагаад ч юм энд хаврын шувууд ирлээ гэж хөөрөх үзэх харах зүйлгүй л болоод нэг л мэдэхэд зун болж ногоон нүдтэй зөгийнүүд миний ажлын хувцсыг цэцэгстэй андууран намайг тойрон эргэлдэх байх даа.
Тэгээд л би зөгийнөөс аймхай юм болохоор улигт бүжгээ дэглэж биелгээ хийгээд хавийн хүмүүст шоолуулах...
Айсандаа ч биш л дээ. Ер нь намайг хатгачихаад үхчихдэг болохоор нь өрөвдөөд байдын...
Тэнгэр цэв цэлмэг цэв цэнхэр, нар шаргалтсан сайхан өдөр болж байна гадаа...
Би азтай шүү, Монголынх шиг цэлмэг тэнгэртэй газар ингээд гүйж явдаг. Хэрвээ үргэлжийн мөнхөд бороо ордог газар байсан бол нараа санаад тэнгэрээд санаад зүрхэндээ нэг л хүнд чулуу тээсэн явах байсан даа...
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
Энд бол эсрэгээрээ мөнхийн саарал тэнгэр хардаг.
ReplyDeleteАйхтар чийглэг газруудад ганц гоё юм нь арьс гоё байгаад байдаг тээ.
ReplyDeleteМанай ийшээ нарны туяа хурц учраас байнга нарны тос шавж явахгүй бол арьсны хорт хавдар тусах магадлал өндөртэй тэр нь жаахан тйим. Тэгээд л би нь үргэлжийн мөнхөд борхон туулай шиг л юм явж байдаг юэм.