Ажлынхан манайхаар ирээдээ...
Шархүү минь өдөржин гал тогоонд бужигнаж хоол унд бэлдэж би хажуугаар нь олон үглэж яваад хэдэн хуушуур хайрч тавиад л бэлтгэл ажил дуусав.
Миний шархүү чинь төрөлхийн авъяастай юм аа хоол унданд, амттан шимттэн хүртэл өөрөө хийнэ шүү дээ. Би харин хуушуурын цагаа хойшлуулаад удаад зураг хөрөг ч авч амжаагүй байна. Бид хоёр тэгээд баахан юм бэлдсээн, тэгсэн одоо хөргөгчөөр дүүрэн үлдсэн хоол чихэр зууш, би л одоо дараагийн нэг сарын хугацаанд идэж дуусгахаас... Хаха.
Ажлын залуу 1
Энэ аягүй дажгүй залуу юм байгаан. Мозамбик гаралтай, их ухаантай гэхдээ байнга ямар нэгэн зүйлийн талаар гомдол мэдүүлж явна. Манай шархүү түүнийг их delicate байрын залуу гэдэг юм. Эхнэр нь харин ёстой хөөрхөн юм билээ, мань хүн бас эхнэртээ аягүй сайн юм аа, хоолыг нь таваглаад л уух юмыг нь аягалж өгөөд л, эрхлүүлээд л жигтэйхэн. Залуу хосууд болохоор одоогоор хүүхэдгүй юм байна.
Ажлын залуу 2
Энэ залуу болбаасуу манай шархүүтэй их найзарханаа, Австрали залуу Бразил эхнэртэй. Эхнэр нь үнэхээр царайлаг, бас их галзуудуу байрын бүсгүй байна лээ. Хоёр хөөрхөн хүүтэй. Хүүдүүдийн сормуусанд нурж унасаар байгаал таарсан. Бразил эхнэрийн хэл ус сайн, бас л эрхдүү маркийн нөхөр харагдаад...
Манай шархүү харчуудад тоглоомоо үзүүлж хамт тоглож наана цаана болж бүсгүйчүүд бид вино ууж хүүхэд, хурим, шинэ улс оронд амьдрах гэх мэтчилэн дэвэн дэлхийн зүйлс хамж шимж ярьсаар нэлээн орой болтол суусан.
Дараа тааралдаж гоо сайхан орж кофе эргүүлнэ гэж ам өчиг тавилцсаар салцгаасан. Тэгээд заваа гарахаар уулзана даа.
Ажлын залуу 3
Эхнэр хүүхэд нь Австралид амьдардаг Австрали залуу. Вискинд дуртай, түүх улс төр ярьж түүгээрээ манай шархүүтэй нэлээн маргалдаж наана цаана болно. Хуушууранд минь унаж тусаад хоноод өглөө явахдаа хоносон хуушуур үдийн хоолонд иднэ гээд боолгож аваад явж байгаам.
Бусад нь хуушууранд бас их дурласан. Би төмсний салаат хийх гээд зав гараагүй. Дараагийн удаа л буузтай цуг хийж дайлнаа гээд үлдлээ.
Ингээд нэг өөр өөр ертөнцийн өөр өөр үзэл бодолтой, өөр өөр үндэсний хүмүүс нэг орой ууж идэж сонин хачин хуваалцаж өнгөрөөлөө...
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
No comments:
Post a Comment