Sunday, 5 November 2017
11 сар
Улаанбаатарт минь цас орж байна гэнээ. Өглөө босоод ажил руу гарахын өмнө цаг агаар шалгасан Улаанбаатар гарч ирээд, тэгээд цас орж байгна гэдгийг харчихаад жигтэйхэн гэгэлзэв...
Сүүлийн үед цас орж байгаа гэдгийг харахаар яагаад ч юм бэ, Сарантуягаийн дуулсан "Цагаан шөнө" бүр үнэртээд байх болсон гээч...
Миний хамгийн гоё цастай дурсамж гэвэл багадаа аав ах эгчтэйгээ нийлж уулнаас чаргаар гулгаж тоглодог маань байж. Бас цастайд хөв хөлдүү автобусанд суугаад цонх үлээж дүрс зурж явах, эсвэл албаар сормуусаа цантуулчихаад өөрийгөө цасан охин болсон мэтээр төсөөлөөд л ...
Жаахан ухаан орсон хойноо сургуулиараа нэг бөөн цасан байлдаан хийгээд, миний анхны хайр нөгөө атмаан бацаан намайг далимдуулж хөтөлчихөөд л цас шидсэн хүүхдийн цас намайг онохоос өмнө биеэрээ хаагаад л энгэр нь задгай улаа бутарсан хацартай давхраатай алаг нүд улам том болчихсон юм шиг харагдаад л гүйж явсан бас санаанаас гарах биш...
Бүүр сүүлд бас л цастайд өндөр өсгийт дээр донжигонож, их дэлгүүрийн урд талын сүлд модны доор цас үнэрлээд л мөрөөдлөө шивнээд зогсож байж...
Харин бас нэг гоё дурсамж гэвэл 3 жилийн өмнө энд цас орохоор нь шархүүгээ дагуулаад цастай уулын хормой руу давхиж орчлонд байхгүй царай муутай цасан хүн урлаж, халуун аршаанд орчихоод хөл нүцгэн цасан дээгүүр гүйж шавайгаа ханатал цастай эрхэлсэн сэн...
Сүүлийн хоёр жил цастай наадаж, аальгүйтэж, эрхэлж амжаагүй л яваа юм байна...
Цав цагаахан ширхэтнүүд зөөлөн будраад л, гудамжны гэрэлд хөвөөд л гоё байгаа даа...
Цас үнэрлэх сэн...
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
Гоё дурсамжууд байна. Би том том ширхэгтэй цас зөөлөн зөөлөн орохоор бүр догдлоод байдаг юм.
ReplyDeleteХарин Тиймээ. Цасан дээр чиний нэрийг бичлээ
Deleteцасан дээр миний нэрийг бичээч гээл дуулжиймаар байна шүү...
Цастайд очвол нэрээ бичиж зургаа авнаа.
Анхны цас, сүүлийн бороо гэж догдолцгоодог сонин хүмүүс шүү биднүүс 😁
ReplyDeleteХэхэ, харин тийм ээ. Анхны бороо цас нь яг л ид шидийн юм шиг ордог газрын хүүхдүүд болохоор тэгдэг байх. Тэр анхны борооны үнэр тээ...
Delete