Wednesday 15 March 2017

Хүмүүсийн хэрэгцээ...

Дээхэндээ нэг ахын зураг Нүүр номоор яваад л од болдог юмаа. Тэгээд л доор нь хүмүүс ичиг ичиг, балиар заваан хөдөөний оркууд гээд л өөд уруугүй бичээд баахан хүмүүс шүүрч авч шэйрлээд, тэгээд тэрнээс болоод би гэдэг хүн цөөнгүй нөхдүүдээс найзын харьцаагаа тасалж санаа амарч байлаа.


Надад бол орчин нь бүрдээгүй нөхцөлд хүмүүс рүү дайраад байх нь тэнэг санагддаг. Тэгээд бас би хажуугаар нь уртын зайнд яст мэлхийний хурдаар гүйж кайф авдаг нэгэн болохоор 00гүй газар явж байхад гэдэс эвгүйрхэх гэдэг асуудалтай нэг биш удаа тулгарч явсан болохоор зовлонг нь мэднэ л дээ.


Намайг жаахан байхын л нийтийн 00 энэ тэр гээд бэлэн зэлэн, цаас, ариутгагч саван угаалтуур гээд бүх юм нь байдаг газар байсиймуу. Би л лав санахгүй байна. Тэгээд ийм зүйл байхгүй байнаа гэдэг чинь хэвийн зүйл шиг санагдаж өссөн болохоор нээх тоодоггүй байж.


Энэ миний амьдарч байгаа газар харин тэр асуудлыг их сайн шийдвэрлэсэн,




Ийм хөөрхөн 00 ууд олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудаар байнга байна. Зарим нь жаахан заваан л даа, гэхдээ л цэвэрлэгээ энэтэрээ хийгээд яваад байна.
00ийн цаасыг нь хулгайлаад аваад явахгүй байна, бүх юм нь бүрэн бүтэн байна. Хүмүүс ороод толь шилийг нь хагалахгүй байна. Багаасаа үзэж харж өссөн болохоор тоохгүй байгаа байхөө.
Манайхан шиг шинэ содон юм үзээд түйвээгээд сармагчин шиг аашлаад байгаа юм харагдахгүйм.
Австралид тэр жил хэсч явахдаа зоосон мөнгө төлж ордогтой ч таарч явлаа гэхдээ бас үйлчилгээний зардлыг тэгээд шийдсэн ч болохоор. Гэхдээ энэ бол эдний төлсөн татварын мөнгөнөөс санхүүждэг байгаа.
Тэгээд л паарк цэцэрлэгт хүрээлэнгүүдээрээ ус уух газартай, хүмүүс гүйх, наадах, тоглох талбай сайтай.
Гэртээ харихдаа нэг сайхан хүүхдийн паарк тойрч гүйнээ гээд төлөвлөсөн л байгаа.





Бас зөндөө гой цэцэгнүүдтэй. За тэр ч яахав, дулаахан газар учраас элдэв асуудалгүй ургаад байдаг байх нь.





No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...