Thursday 16 March 2017

Хуримандаа чи намайг уриарай...

Гэж л дуулж явснаас өнөөдөр өөрийнхөө хуриманд бэлдээд гүйж явахнээ гэж санасангүй ш дээ.


Би чинь нэлээн хожуухан гэрлэж байгаа бүсгүй л дээ. Анх жаахан байхдаа мөрөөдөж бол байсөөн байсан.


За тэгээд хуримаа хийхээр зэхэж буй хосуудад хамгийн эхлээд зөвлөхөд яаг тодорхой мөнгөн тоогоо эхлээд хархүүтэйгээ нийлээд шийдэх нь зүйтэй юм байна шүү.
Тэгэхгүй бол яг хуримаа хийнэ гээд бэлдээд эхлэнгүүт хавийн гоё юмнууд энд тэндгүй харагдаад төлөвлөөгүй тохиолдолд хэтэрхий их мөнгөн дүн гарах магадлалтайм байна.


Бид хоёр ямар ч байсан хийх газраа тогтсон байгаа бөгөөд одоогийн байдлаар би хуримын даашинзны эрэлд хатаад л сууж байна.


Ер нь бол иймэрхүү завгарууд нүдэнд тусаад байгаа хэдий ч намхан биетэй болохоор гоё харагдахгүй боловуу гээд бодоод байх юм.


Нэг даашинз хийдэг газар очсөө.
Яг тэр хуримын даашинз өмсөж үзэх үед бол үнэхээр гоё мэдрэмжээг.
Ээмр хөөрхөн харагджаам чин.






За тэгээл найз охидууд эгчтэйгээ зөвлөж байгаад нэгийг авч өмсөнө дөө.



Тэгээд бас нэтээр баахан хайлаа. Тэгсэн хүмүүс бол чиний хуримнаас санаж үлдэх зүйлс нь:
Хоол
Уух зүйлс
Хөгжим/бүжиг
Гэрлэх ёслолыг тэгээд л бараг болоодоо гэж байна.


Хуримын даашинз ямар байсан, хичнээн цэцэг ямар чимэглэл, ямар бялуу зүссэн  гээд санаанд үлддэггүй зүйлсэд хэт их мөнгө зарцуулах хэрэггүй гэсэн байна лээ.


Хамгийн чухал гэж шийдээд байгаа зүйлс маань:


Хаана
Зурагчин
Хоол болон уух зүйлс
Хөгжим
гэж шийдээд байгаа. Гэхдээ би бас даашинз гээд хальт оруулцөө. Яахав миний хурим бидний хурим юм чинь.

4 comments:

  1. Hurimiig chini udirdaad avaad yavah hyn hamgiin chuhal shyy! Hutlugch gesen yg l dee. Hurimiig naastrtai goyo bailgah uu, untaa bailgah uu gedeg ene hynees l hamaarna. Hymyyst hurim yamar dursamj setgegdel yldeeh ni bas ene hynii nairuulga, turshlagaas shaltgaalna. Del sul yumand mungu yreed hereggyi. Huvtsas, zurag, restaurant l goyo bhad bolood yavchina.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Гоё хөтлөгч томилох бас хүсэлтэй. Баярлалаа зөвлөгөө өгсөнд.

      Delete
  2. Эртний анд минь томоос том баяр хүргэе. Хурим гээд их зүйл бэлдээд 1 өдөр болоод дуусахаар харамсалтай санагддаг.
    Би бол хуримын даашинзиндаа их анхаарал хандуулсан. Хүмүүс болохоор дахиж хэрэглэхгүй юм чинь паркатлачих, эсвэл хямдыг ав гэх юм билээ, би бол надад ганц хийх хурминдаа өөрийн сэтгэлд нийцсэн хуримын даашинзаа авна гээд авсан тэгээд хадгалчихсан. Алс нь охин, бэрүүд минь таалагдвал өмсүүлнэ. Насан туршдаа хадгална. Өөр хүмүүст өмсүүлэхгүй хэхэ. Бас зураг үлддэг болохоор гоё зурагнууд авхуулаарай үл ялиг сахиллагуу, марзан зургууд гоё юм билээ.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу хөөрхөнөө. Хичээл сурлага өндөр биз дээ. Баярлалаа. Би бас хуримын даашинзанд их ач холбогдол өгч байгаа. хэхэ

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...