Monday 13 March 2017

Зээ хө

Заа ингэсийн байна.
Би бүр сүүлийн хоёр жил блоогоос тэс хөндлөн амьдарсан байхгүй юу. Анх Банжиг гарч ирж байхад би нь бас нэг хэсэг галзуурсымаа, өдөр шөнөгүй эргүүлдэг байлаа ш дээ. Банжигийг. Хойд айлын хормойн донтой хүүхэн шиг л явлаа.
Тэгээд Банжиг галзуураад чаг болох үеэр тэгээд алсран одсон байхгүй юу. Тэгсэн саяхан Эрхцасыгаа гээгэнт санаад блог хайж явжээж орж уншсан хөөрхөн цас чинь маамуулсан байна. Тэгээл хавийн блоогууд ухаж уншаад хараад байсан аягүй гоё санагдаад. Нээрээ галзуураад алга болчихгүй бол блоог дээр түүх үлджаагаа харагджээнэ.
Хаа байсан 8 оноос хойш бичжаагаа хүмүүс байна ш дээ. Тэгээд бодлоо эндээ бичиж үлдээе. Хөөрхөн сайхан муухай дурсгалтай бүхнээ гэж бодлоо л доо.


Саяхнаас шархүү бидоёр цугтаа ажиллаж эхлэв ээ. Урд нь дандаа хол ажилладаг байлаа л даа манай галзуу шар. Ирж хэд хоноол өөд уруугүй яарч сандарч хамаг хов жив хорин хэдэн хоногийн үйл ажиллагааг багтаах гэж сагсалзаж байгаад л би гаргаж өгөөл манай хүн яваал ирээл гээл холын зайны тоглолтыг зөндөө хийсээн бид хоёр нь. Тэгсэн тохиох ёстой л байсан байгаан, манай ажлаас шархүүд ажил санал болгоод ингээд бидоёр нэг газар хоёр оофисын зайтай ажиллаж байгаам.
Хамтдаа байнга байхаар аягүй гоёооо. Манай сэгсгэр ядаж байхад аймаар халамжтай, хоол хийнэ, гэрээ цэвэрлэнэ, өглөө оройд ажил руу машаанаа бариад явчина, би тэр хооронд нь нойроо харамлаад хэсэг дуг хийчинэ гээл.
Гэхдээ сөрөг талууд байна. Ганцаараа үлдэх үедээ би чинь бараг хоол унд хийж иддэггүй, идсэн ч ээмэр журамтай байдаг байлаав ш дээ. Тэгээл шархүүг гэртээ ирэхээр нь баахан идэж ууж аваал явангуут нь турчдаг байсан байх нь. Гэтэл одоо 24/7 иджээнэ.
Хёр талд байхаар сүйдтэй мөнгө үрээд байдаггүй бас хурааж хуримтлуулаад байдаг байсан байх нь. Одоо бол орж гараад байс гээд л ийш тийшээ зугаалаад ер нь бол цугтаа үедээ их үрэлгэн хоёр юм гэдгээ мэдэж авчийна.


Гэхдээ хамгийн гоё нь хамт ажилладаг болохоор өдрийн хоолоо цуг иджийнэ, хамт олны арга хэмжээнд цугтаа сэгсийгээд явчжийнэ гэх мэтчилэн.


Яг л нэг сууриа тавьж бууриа хатгасан айл шиг л байна гэдэг бас гоёымоо.

2 comments:

  1. Banjigamaa ergej irsend bayartai bnaa, blogspotod tavtai moril.

    uneheer tuuh bolj ulddiishuu. bi haaya ergej huuchin bichlegee harahaar saihan bdg yum.

    za tegeed bicheed baigaarai.

    by saruul-uhaan

    ReplyDelete
  2. Ваа анхны сэтгэгдэл дээ энэ чинь их нандин юм байгаан.
    Баярлалаа.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...