Sunday 26 March 2017

Дарга болохын хүслэн

Ойрд нээрээ түмэн завгүй ээ. Гэснээс жаахан байхад би л лав аав шигээ дарга болно гэж боддог байсаан. Би угаасаа багын мяраалаг хөөрхөн бомбогор охин байсан болохоор дээрээс нь хообит шиг намхан болохоор юун мисс болно гэж мөрөөдөж үзээгүй л дээ.


 Харин яг цагаа тулахаар жаахан төвөгшөөгөөд ядаргаа аль хүмүүсийн учрыг олох гэж явахав ажлаа сайн хийгээл явжээвэл чухам гэж бодогддог байсан одоо харахнээ хүн ер нь өрөөсөө илүү зүйлд хүсч тэмүүлж өрийгөө сорьж айдсаа даван туулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож аваад байгаа.






Байгууллагын маань ерөнхий захирал гэж их мундаг залуу бий. Тэр нөхөр намайг их дайчилсөөн, бараг л мэдэхгүй чадахгүй зүйлс дээр хамт сууж их ч нухсан, одоо техникийн мэдлэг хангалттай гэж үзээд байгаа юм байлгүй хүмүүстэй ажиллуулж сурганаа гэсэн байдлаар хандаж байгаа.


Инженерүүдийн хувьд тоо тооцоо уран зургаа зураад тооцоод сууж байх хамгийн жаргалтай байдаг юм байна, хүмүүстэй ажиллах бас л чанга юм байна гэдгийг одоо л мэдэж авч байна гэхүү дээ.




Би гэхдээ өмнө нь ч бас их мундаг хүмүүстэй ажиллаж үзсэн азтай толгой болохоор тэр сайн сайхан дарга нарынхаа чанаруудаас тодоор тусгаж аваад өөрөө аливаа зүйлд нугараад айгаад савлаад байдаггүй, нуруутай, багийнхаа хүмүүсийг байнга буруутгаад өөрөө цэвэрхэн үлдэх гээд чичрээд байдаггүй байх юм сан л гэж хичээж сууна даа.  Гэхдээ л ай даа бас зүрк сэтгэл хаяяа бас арай л илүү оволзоод байх шинжийн юм аа. Ялангуяа хүмүүстэйгээ харьцаж байх үед.


Эндээ ингээд гаргасан алдаа дутагдал амжилтаа бичиж үлдээж байгаад дараа нь бас хараад сурах хасах нэмэх юм юу байх нуу харжээж болох нь байна.


За ингээд өөрийгөө сориод айдсаа сайхан сайхан томоор залгилаад гүйгээд байж дээ.


Гэснээс анхны даргынхаа тухай ярихуу. Миний анхны дарга гэж царайлаг нь дэндсэн сайхан хүүхэн байж билээ. Царайлагийнхаа хэрээр ааштай, одоо бодохнээ бид хэдэд яг л цагаан сар ба хар нулимсын цэрмаа шиг л аашилж загнаж харааж элдвээр хэлдэг байж. Ай даа бас л аймаар дарга байсан шүү. Гэхдээ тийм ааштай ширүүн хүний хажууд хүмүүс ажлаа яг яс хийж сурдаг байсан юм боловуу. Одоо хэрвээ тийм даргатай байвал ёстой амбан явахгүй байхөө. Анх сургуулиа дөнгөж төгсөөд ажилд орж байсан болохоор юун айгаад ажилдаа загнуулан барин өдөр шөнөгүй суудаг байснаа бодохоор инээд ч хүрэх шиг.
Шөнө дөл хүртэл ажиллаад 13 аас Шар хад хүртэл гүйдэг байсан байх нь. Ай даа залуу нас минь.

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...