Улирал улиралын эхээр ээжийгээ санах сэтгэл, өдөр бүхэн ярьж хоолойг нь сонсож хааяадаа бас зэмлүүлж хальтхан гомдоод авах ээжийгээ холоос охин нь их л санах.
Ойрдоо хөөрхөн Нүүр номтой ханьсаж зугаацаж сураад буй ээжий минь охиныхоо улаан фээн нь байж зураг бүхэнд минь хөөрхөн гэж бичиж намайгаа баярлуулна. Бас хөөрхөн өхөөрдөөд бас амжнаа.
Хол газраас очиж амжихгүй чадахгүйдээ биш, бас л сурах ажиллахын хажуугаас амжиж нэг л завдахгүй, жилдээ нэг уулзаж хацраа үнсүүлж эрхэлж цайг нь амтархан ууж хэд хоноод буцдаг болохоор байнга хажууд нь байж ачилж амжихгүй л юм даа.
Гэхдээ нэг л зүйлд сэтгэл минь тайван явдагдаа ээжий минь. Намайг энд ажилтай амьдралтай болоход надаар нэг том бахарсан хүн бий.
Бусад хүмүүсийн хэлэх ярих надад огтын төдий хамаагүй бөгөөд зөвхөн буурал ижий минь намайгаа сайн сайхан явахыг харж баярлаж суугаад л би талархдаг.
Ээждээ хайртай. Бас эгчдээ, ээжийг минь хайрлаж хамгаалж, халамжилж яваа эгч ах дүү нартаа бас хайртай.
Очноо ээжээ, удахгүй. Сар хээр хонож салхи зөөлөх үлээсэн, самсаа чимчигнэтэл айраг айлын хатавчинд исгэрсэн, Тааны амт халиурч шаргал наран ээсэн, улирал улиралын тансаг НАМАР л яваад очноо.
Monday, 13 March 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
No comments:
Post a Comment