Цаг агаарын мэдээ андаж тандаж байгаад сая хагассайн өдрийг шинжин сонгоод үүр цайхаас өмнө 3 цагт босоод 160 гаруй кмийн зайд орших зүг заагч цамхаг дээрээс наран мандахыг харна гээл бид хоёр гарч өгсөөн.
Даанч үүлтэй байгаад нар мандахыг харж амжаагүй. Гэхдээ аягүй гоё байна лээ, яг л цаг хугацаа тэнд очоод зогсцон юм шиг, нав намуухан, цахлай далайн хавны чарлаанаас өөр чимээ аниргүй, далай хүртэл аягүй гоё намуухан байсан.
Nugget Point Lighthouse
Тэндээ хэсэг үдэлж цай чанаж уугаад буцах замаараа далайн эргээр давхиж зам хоорондоо хоёр ч гоё хүрхрээгээр дайраад ирлээ. Би энэ гоё хүрхрээнүүдийн зураг авч гоё боловсруулж байгаад нэгийг нь гэртээ өлгөнө гэсэн бодолтой явсийн. Гоё зурагнууд авсан гэхдээ апаратнаас хуулж амжаагүй л явна. Гэхдээ ус багатай байна лээ. Бороо устай үед очвол ус ихтэй гоё л байх шинжтэй.
Гоё газар байна. Би бас тавилгын дэлгүүр орох санаатай манай энд даанч бүх юм хаалттай.
ReplyDeleteТэр уулын орой дээрх гоё юм байна.
ReplyDeleteБи бас гэрээ эмхэлж цэгцэлэхээр ганц дэлгүүр орсон. Манай энд бүх зүйл нээлттэй...