Monday 28 May 2018

Пээ ямар хүйтэн юм бэ...

Хойд арал уг нь урдаасаа дулаахан байдаг байхгүй юу. Энд ирснээсээ хойш тэрийг мэдрээд баясаад байсан юм. Тэгсэн энэ жилийн өвөл сэгсийтэл эрт эхлээд сая хэд хоног баахан усан бороо, ширүүн салхи аянга цахилгаан гээд л энэ тэнгэр маань баахан л янз бүр болсийн.


Тэгээд борооны сүүлч сая бүтэн сайнаар дуусч цаг агаарын мэдээ маань овоо нарны зурагтай болоод ирэхээр нь баясаад байсан байхгүй ээ. Тасарч унах гэж байна.


-1,6 цельсус хүрж гэнээ өнөө өглөө босоод ирсэн чинь арай л цан хүүрэг татах нь холгүй хүйтэн байна лээ.


5 долоо хоноод би зун луу явнаа гоё уу. Би ажлынхандаа гайхуулаад л сууж байна.


Арай өөр юм ярий даа. Манай ажлаас менежерүүдээ нэг өөр хот руу хурал болон оройн хоолонд явуулаад тэнд нь хонуулаад маргааш нь авчрах юм гэнээ. Тэгсэн нисдэг тэргээр зөөнө гээд жин чинь хэд вэ гэнээ хаха. Би шархүүд хэлсэн чинь За Күүтаа минь ээ энэ чинь л жингээ худлаа хэлж болохгүй ганц тохиолдол шүү дээ гээд намайг шоолоод байгаам даа.
Тэгсэн бусад хүмүүс маань шууд reply all гэж байгаад жингээ тэр имэйлийн хүлээн авсан бүх хүн лүү ичиж айхгүй явуулаад байхийн. Би ч яршиг ганц тэр зохион байгуулж байгаа хүн лүү л явуулсан. Бас л хүнд хүн шүү дээ би чинь.

3 comments:

  1. Huiten uvul bolj bgan bn shu naana chin, ter zun ru yavah l goy bn.
    Chi hund bish e, zurag deer joohon turanhai huuhed bsn da. Tegeed ch danda guideg hun iluudelgui l bga. Gadgaadud ter tal der hamaagui bdgim shig e, ugaasa buduunuud ni bur ch nuuh argagui yum chin, kkk

    ReplyDelete
    Replies
    1. Өнөө өглөө бас л аймаар хүйтэн байлаа. Машины шил цантаж хоносон байна лээ... Тий тйи гэсээр ажилдаа ирлээ. Одоо бас л дулаацаагүй л сууж байна.
      Хэхэ манай эндхийн хэд бүр хэнэггүй ээ уулынхан ер нь хэнэггүй талдаа. Одоо 5 долоо хоног. Яанаа Золбоо би ийм эрт хоног тоолоод эхэлчихээр яахын.

      Delete
  2. Zolboo min de, tootoi yum toolj btl neg l medehed bolno do. Lya lya lya geed zun ru nisej yavah udur udahgui irne, 5 doloo honog harin ch oirhon bn gj bodood l bj bai do

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...