Үймэрсэн сэтгэл
Тэнэг үгс
Ууртай хоолой
Уцаартай хөмсөг
Би хэн билээ
“Тэнэг” гэж хэн нэгнийг шүүмжлэх
Тэрсүү биш ч
цөхөрсөн гомдол
Хоосон бүхний
үнэн нь үгүй ч
Холын хол
нутгаасаа л хайна.
Би юу билээ
Замын дундаас эргэж
амжихгүй
Зав гаргаад нисэж
завдахгүй
Өнөөдөр маргааш
хоёртоо эдлүүлж
Өөрөөсөө бусдаас
гарц хайх
Би яасан билээ...
No comments:
Post a Comment