Sunday 20 September 2020

Ёстой мундаг 7 хоносоон

 Гэж ганц удаа орж ирж үздийм байжээ. Хэхэ. Баахан гүйгээд, нүүрэндээ анхаарал өгч, хичээлээ сайн хийсэн, ойрдоо бас олон хүмүүстэй наана уу цаана уу гэж ярьсан. Хааяа тэгээд амьдрал дунд хөглөрөөд ирэхээр утас шөрмөсөөр ярихаа ч мартчих үе байхийн тээ. Ажлын ард гарсан, манай дарга чи амрахиймуу гэнээ. Тэгэхээр нь яахын зүгээр амраад ир гээд явуулахымуу гэсэн чинь нөү нөү амралтын хоногоосоо аваад л явна шүү дээ гэнэ. Тэгэхээр нь үгүй ээ тэрийг чинь шархүүгээ ирэх үед зориулаад хадгалж байгаамаа гэлээ. Хэээ ч ирэхийн тэр хүний сайхан хүүхдийг оруулахгүй нээрээ. 



За энэ нэлээн дээхнэ гурил будаа идэхгүй байх үедээ нэлээн хийж идсэн хоолнуудын нэг явж байна, хөөрхий ганц аятайхан тавагласан нь юмуу. Өчигдөрийн хувьд гадаа их гоё өдөр болж таарсан тул нэлээн урт гүйгээд, банн ус цас гээд эргүүлж явсан учраас тахианы цээж махыг цуу, зөгийн бас гүнжидийн үрийн тос этэртэй соусаны хамт удаан болгогчид хийгээд орхисон байсан гоё болсон байлээ. Дээхэн тахианы махыг мөөгтэй крийм чийзтэй хийгээд орхисон бас тасархай болсон байсан. Ууж идэхдээ ч сайн л даа Кеетаа, хийхийг ч бас үзүүлж л байдийн. Саяхнаас Саруул ухааны мантуун буузыг харснаас хойш сайхан мантуун буузсаад л байгаа, даанч амжаагүй л явна.


Уул үүл нь нийлэн харагдаад л өмнийн цэнхэр нутаг даа яалт ч үгүй.

Цэцэг лаа хоёрт нугасгүй ээ, үнэргүй байсан ч хамаагүй асааж л байдийн Харин саяхан нэг газраас зөгийн үүрээр хийсэн лаа авсийн, их дажгүй юм билээ. 


Үүднийхээ өрөөг иймэрхүү маягаар тохижуулах санаатай. Гэхэдэ тэр тольнууд хэрэггүй, зүгээр зурагнууд  эсвэл ганц том жаахан сүрлэг толь байвал зүгээр юмуу. 

За одоо нэг сүүлийн даалгавараа энэ долоо хоногт өгвөл нээх хөөрхөн бүх юмыг уужуу тайвуунаар харж этэр, удаан харж этэр, үгээ зөөж бодож этэр бүр жаргах гээд вайнаа. Аан нээрээ бас цаг урагшлах гэжугаам байлээ. Энэ хагасайнд нэг цаг алдчаад л босч ирэх нь. Гэхдээ нар бүр 7Д50иас жаргана гэсэн тэрний дараа. Гоё уу. Өдөр дуусахгүй жаахан сагсуурах нь дээ тээ. Би дагаж сагсуураад тэгээд. Сагсуу төрөх нээрээ лүд юм аа гээлүү..


No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...