Wednesday 21 October 2020

Гоё доо

 Гоё доо, гоё доо алтан тав нь гоё доо.

Шархүүгийн виз гарч /уг нь бол визгүй ирдийн, рона гээд оруулкүү байсийн/ манай хүн 11 сарын 3нд Шинэ Зеландад ирээд 17нд гэртээ хань дээрээ ирэхнээ.

Бүхэл бүтэн 9 сарын дараа уулзахнээ. Аймааруу. Арай л уджуу. Зүрк сэтгэл хөөрөөд догдлоод хэрэг алгаа тээ. Гоё байна өө.


***

Энд сонгууль явагдаж дууссан. Үнэндээ хэн нь хамгийн популар вэ гэдгийг шалгасан, олны танилд нь өгчихсөн сонгууль болчихлоо. Улс төрөөр хэрхэн шоудахаа ч мэддэггүй нөхөр санаандгүй тоглоом тоглож байгаам шиг гүйж байгаад үнэмлэхүй ялалт авав. Тэрнээс яг намуудын бодлого юу байв, хэн нь илүү чадвартай вэ гэдгийг харгалзсангүй, бас сөрөг хүчин үнэндээ л шуудайд хийсэн үхрийн эвэр шиг ямар ч зохион байгуулалтгүй байсан нь ийнхүү ялагдал хүлээхэд нь нэмэр боллоо.  Ингээд дараагийн 3 жил хөл толгойгүй л юм болох байх даа, Ронагийн хөл хорионоос улбаалсан эдийн засгийн энэ их хүнд үеийнхээ гол цөмийг үзээгүй байгаа бид бараандуу л тал руу явж орох боловуу. 

*** 

Монголын орон нутгийн сонгууль бас явагдаж дуусчээ. Аая, арай л хүчтэй багаар нь дэмжичихэв үү яачуу айн? Чихээ дөжиртөл загнуулаад, хийсэн бүтээсэн юмгүй л 24 он гарах боловуу яах бол. Манайхан ер нь намуудын дэвшүүлж байгаа бодлого санал, мөрийн хөтөлбөрийг уншаад сонголтоо хийжээнүү гүү юу, тухайн намын боловсон хүчнүүд нь чадвартай юу үгүй гэж дэнсэлж энэ надад ашигтай энийг зөв гэж бодож байна гэж сонголт хийж байна уу эсвэл үгүй юу? Эсвэл ганц лоозонд нь итгээл нээрээ л хүчээ нэгтгээл хөгжүүлчихийн боловуу гэдийн болуу. Бусад намууд бас яагаад онцгойрч шинэлэг сонихон юм сэдэхгүй байна вэ.  Сонихон юманд л хошуурдаг сониучхан ард түмэн дээ уг нь. 

***

Хичээлийн нэг улирал дууслаа. 20 онд ч нээрээ үнэндээ л бужигнасаар яваад л арай гэж нэг юм дууслаа. Ай даа. I am done with this year, honestly. Сүлд модоо засаад бушуухан шинэ жилээ тэмдэглэчихвэл болкээдээн.

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...