Sunday 1 November 2020

Урд шөнөжин догдлоод

 Унтсангүй хүрээд ирсэн одоо ажил дээр яг салж унахнээ. Яагаад догдлоо вэ гэжүү? Шархүү өчигдөр шөнө тэндээсээ гэрийн зүг хөлгийн жолоо залсийн. Одоо яг Дубайд л сууж байна, гэтэл би халуураад догдлоод хүн дагаж дарвиад үнэндээ унтаж чадсангүй. Өглөө нэг залгаж өвчний чөлөө авдаг юмуу хэмээн бодсоноо хуралтай байсан болохоор ирж ажлаа хийе гэж бодоод хүрээд ирсэн.

Зун болоод дулаахан гэж өнөөдөр 19 хэмтэй байх шиг байна. 

Гуравдахид бүр 23 хэм хүрнэ гэсэн, ашгүй ингээд зун болчихвол.

Хугас марафондоо гүйхэд 2,5 долоо хоног үлджээ, бэлэн бус байсан ч хамаагүй ингээд цаг хугацаа тулаад ирсэн хойно бүсээ чангалж байгаад л гүйчинэ дээ. Бас хажуугаар нь Сэтгэцийн өвний сангаас зохион байгуулж байгаа сайн дурын мөнгө цуглуулах ажилд давхар орсон намайг гүйнэ гэж бодоод мөнгө хандивласан хүмүүсийнхээ урмыг одоод гүйхгүй бол бүр нүгэл болно. Хамгийн гоё нь шархүү карантийн марантийнаа дуусгаад гэртээ ирцэн байх болохоор бөөн баяр байгөө.

Энэ шинэ хотдоо ерөөсөө ойрдоо хуруу хумс гэж яваагүй байхгүй юу, тэгээд судалж судалж за энэ  гайгүй газар юм боловуу ба парафин масктай юм гээд нэг газар цаг аваад очивоо сая хагассайнд. Гэтэл арай л хулхидсан газар байна лээ. Гэхдээ манай эндхийн гоо сайхан Монгол, Азийн орнуудыг ёстой хаана ч гүйцэхгүй дээ, үнэндээ л сэтгэлд хэзээ ч хүрч байсангүй. Бүр парафин гэсэн чинь хөөрхөөн жоохон юм хоёр гялгар уутанд хийцэн энэ лүү нэг нэг хөлөө хийнэ үү гээд хүрээд ирвэл яахуу. Инээх ихдэж уйлах багадав л болсон. 

Гэхдээ би бас нэрэлхүү дамшиг чинь таалагдавуу гэхээр нь тийм тийм гээд л инээж хөхөрч байгаад л гараад ирлээ. Үнэн бүтэхгүй. 

Хичээл амарсан, би арай л удаан явжээнуу, манай дүү саяхан таных яасан дуусдаггүйм бээ гэсээн. Тэгээд бас боджээлаа арай л назгайраад байна уу гэж. Гэхдээ одоо ч юухан байхав ээ. Дуусна даа нэг л өглөө. 

гэснээс Пиглэтээ чи тэр хүнийг битгий өрөвд. За яахуу энэ удаад гаргасан занг нь хаячихая гэж бодож байгаа бол тэгэхээс гэхдээ тэр ер нь өрөвдмөөргүй нөхөр байлээ шүү.


No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...