Wednesday 25 November 2020

Шархүү ирсэн, маратондоо гүйсэн болоод бас бус

 Ляа ляа ляа даа...

Шархүү минь ирсэн дээ. Би истаа аймаар санасан байсан байлээ ш д. Саяхан гэртээ цуг байжийгаад үхрийн мах зууханд шарж хоол хийсэн тэр үнэрийг нь үнэрлээд нээх аймаар санаснаа гэнэт ойлгож шүүрс алдаж нулимс мэлтэлзүүлэв ш дээ. Хүн гэдэг тэгээд нээх тэнэг нэг тийм үнэр дуу аялгуу этэрийг л тодорхой юмтай уячаал тэрэндээ гэгэлзээд явдаг шигиймаа.

Маратондоо гүйсээн, хамгийн удаан гүйсэн нь байлаа, гэхдээ үнэн тасарцан царайлаг маратон байлаа гэж. Ёстой уйдсангүй. Шархүү ирсэн болохоор хоюулаа цугтаа яваад, өөр хотод болсийн, тэгээд тэндээ хоёр хоноод жиргаж жиргаж ирсэн.

Ирээд ажилдаа орсийн, тэгээд ажлаас тараад очихоор гэр дүүрэн гоё байнаа, хоол ундтай яджаахад энд зун болох гээд өдөр уртсаад гоё дулаахан нээрээ тансаг байгаа. 

Аймаар жаргалтай хүүхэн нэг ширхэг байгаа. 

Монголд маань жаахан тиймхэн байх шиг байнаа тээ. Корона тархсан болохоор тэгээд болгоомжтой л байх хэрэгтэй байх, хүн бүрийн хувийн сахилга бат шүү дээ тэгээл, хэлснийх нь зоргоор бужигнаад байх ч хэрэг алга. Сайхан шүүмжлэх хэрэгтэй юм байвал шүүмжлээд, өөрсдийгөө хамгаалаал, ялангуяа настай өвчтэй хүмүүсээ хямгадаад. Залуу хүмүүс бол ханиад шиг хүрээл эдгэчиж л байна л даа. Манай шархүү чинь 5 сард тусаад эдгэсэн шүү дээ ай хө. 

Тэгээд энд тэндхийн савж дэвсэн мэдээ үзэж дагаж савлаад байхгүй байхад л болно доо. Тэгээд ч вакцины сураг нааштай л байгаа. Зөндөө олон улс орнууд 10 гаран сар дотроо алдцан үйлээ үзсэн зөндөө л саруудыг үдсэн байна. Тэд нарын хажууд үзээд өгье туршлага мэдээ яаж хамгаалж байна гээд зөндөө мэдээлэл байгаа шүү дээ.Харин тэр архи дарсаа хориод л сүйд болдогийг дэмий л гэж боджахуй. Угаасаа хорьж цагдана гэдэг чинь хулгайн бизнесийг л үлээж дэвэргэж өгдөг. 

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...