Wednesday 10 May 2017

Нахисан 3








Зочны өрөөгөө тохижуулах үедээ сонгосон өнгө тань танайд ирсэн зочид тэр өрөөнд хэрхэн тухлахад чухал нөлөөтэй. Өнгө нь тухайн өрөөг эрч хүчтэй эсвэл тайван болгох увидастай. Цагаан болон тэнгэрийн цэнхэр өнгө нь энэ зурган дээрх шиг өрөөг тайван, сэрүүхэн эмх цэгцтэй болгож харагдуулах нь ээ. Харин тэр хивс нь өрөөний өнгөний зохицолыг тэнцвэржүүлж өрөөнд дулаан өнг нэмж байна.

Миний бодол, арай л цайвар юм байна.



Хэдэн газруудад тодорхой нүдэнд тусахуйц зүйлсийг байрлуулж өгснөөр хүмүүсийн анхаарлыг тийш нь хандуулах боломжтой. Ил гал нь байгалаасаа хүмүүсийн анхаарлыг татдаг ч зочны өрөөнд байрлуулсан зурагт мөнхийн  анхаарал татагч юм.

Би иймэрхүү өрөөнд дуртай.


Эмэгтэй хүмүүс тэгээд бас цаанаасаа эвлэгхэн болохоор шаазгай шиг зөөж явсаар байгаад сайхан тохижуулдаг шүү.
Харин миний хувьд амьд цэцэгт үнэн хоббитой. Долоо хоногтоо яаж ийж байгаад л хэдэн цэцэг авч тавьдаг юм. Лиш цэцгэнд нугасгүй ч жаахан шар толбо унагаад байдаг юм.
Энд супермаркетуудад 6-10 долларын үнэтэй баглаа цэцэгнүүд зардаг болохоор амар. Тэрнээс цэцгийн дэлгүүр орох юм бол нэлээн үнэтэй тусна.




























2 comments:

  1. Би ёр цайвар гэгээлэг, гэрт гэгээнтэй өнгөнд дуртай. Би ёр нь их юм цуглуулах талдаа хүн юм билээ. Сүүлийн үед харин цомхон байхыг илүүд үзээд байгаа.

    ReplyDelete
    Replies
    1. би бас цуглуулахын одонд төрсөн байна. Минималист болж бол үнэн амжихгүй л харагдаад байгаа.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...