Tuesday 16 May 2017

Нүүдэл

Нүүдэл


Балчирхан багадаа эмээгийндээ хавар хичээлээ тараад очиход маргааш нь билүү нөгөөдөр нь ч билүү зуслан луугаа нүүх гээд бэлдээд сууж байдаг байж дээ эмээ маань. Тугалд гүйж, түлээ ус зөөх хүүхэд ирэнгүүт л хавийн эмэгчүүдтэйгээ айлсаж буух гээд догдлон хүлээж байдаг байсан байх даа.


Намар бас хичээл орохоос өмнөхөн нүүдэл суудал болоод бид гэр лүүгээ буцацгааж эмээ минь торойтол ганцаараа үлддэг сэн.


Би багын нүүдэлд дургүй хүүхэд байж. Хамаг юмаа баглаж боогоод аятайхан аяга ч олдохгүй бүх юм эмх цэгцгүй энд тэнд өөд уруугүй болчихоор уур хүрээд байдаг байсан юм даг.


Их сургуулиа төгсөөд харин хичнээн дургүй байсан ч наана цаана орж нүүж эхэлсэн байж дээ. Түрээсийн байранд өөрийн биеэр ээж аавд дараа болохгүй гэхдээ бие дааж амьдарч эхлэх үеэс л хэдэн ч удаа нүүчихээв дээ.


Ганцаараа хэдэн хогшлоо чирээд л найзуудаа гуйгаад л нүүдэл суудал хийж явахдаа Нүүхэд хичнээн дургүй гээч хэмээн үглэсээр л явсан байна.


Явж явж амьдралын өнгө тоолж өдрүүдтэй цуг урссаар нэг л өдөр байрны зээл аваад өөрийн гэсэн байртай болоод амьсгаа тэнүүхэн авч за одоо л нэг нүүхгүй болох нь дээ гэтэл жилийн дараа эндээс ажлын санал аваад ганц чумдаанаа баглаж аваад гарснаас хойш дахиад л 4 удаа нүүжээ.


Анх ирэхэд компаниас буудалд 8 долоо хоног амьдруулаад за одоо өөрөө байраа хөлслөөд гар гэвээ. Хайж яваад нэг их хөөрхөн муурын байшин шиг байшин түрээслэхээр болов. Ганцхан чумдаантай ирсэн хүн яахав дээ бараг чумдаанаа чижч гүйгээд л байрандаа орсон болохоор эхний нүүдэл их л амархан байж.


Тэгээд л маргаашнаас нь эхлээд л үүрээ засаад л жижиг томоор нь зөөсөөр овоо товхиноод байтал миний түрээслэж байсан байр зарагдчлаа. Дахиад л нүүх хэрэгтэй болов.


Хайж хайж арай томхон бас нар тусаад л байдаг цэлгэр цонхтой байшин олж ававаа. Нүүх болсон нөгөөх ганц чумдаантай хүн чинь нүүдлийн машин түрээслэх дээрээ тулсан байв.


Сайхан байрандаа нүүж ороод тэндээ бараг 3 жил амьдарсан юм байна. Тэгсэн нөгөө байр бас зарагдчихдаг юм даа. Ямар сайндаа миний харьцдаг үл хөдлөх хөрөнгийн агентлаг намайг эндэхийн азын шоо юм бишүү гээд инээгээд байхав.


Тэндээс гараад өөрийн гэсэн бүх хогшлоо хуучин эд зүйлсийн дэлгүүрт үнэгүй шахам зараад дахиад л хэдэн хувцас ном хийсэн чумдаануудтай баахан цаасан хайрцагтай үлдээд тавилгатай байр түрээслэчихлээ. Манай уурхай хаагдана гээд байж байсан юм тийм болохоор нүүж суухад хайчаа ч билээ гээд өөрийгөө хөнгөлж байгаа нь тэр.


Нүүхэд амар байсөөн, шинэ байраа 7 хоногийн өмнөөс түрээслэсэн болохоор ёстой тааваараа ажлын наана цаана явж байгаад өөрөө зөөгөөд л нүүчихсэн.


Дараа нь энэ уурхай руугаа нүүж ирэх болоод бас л компаний байр болохоор өөрийн гэсэн юмаа агуулахад хадгалуулаад 2 ширхэг чумдаантай нисэж ирсэн болохоор Нүүдэл суудал бас толгойн өвчин болсонгүй.


Харин шархүү маань надтай ажиллаж байгаад өөр газар орохоор болсон учраас дундаа нэг байр түрээслэхээр болсон нь одоо энэ тавдахийн нүүдэл болох нь ээ.


Бас дээрээс нь хуримын үеэр ирэх ах дүү амраг садангууд найз нөхөд орж гарах байх гэсэн үндсэн дээр байшин түрээслэж байгаа юм.


Одоо дараагийн нүүдэлийг өөрийн гэсэн газар луугаа хийе ээ гээд л яриад байгаа.


Нүүдэл суудлаас залхаад л байгаа хэдий ч миний ажлын онцлог болохоор насаараа л нүүж явах ерөөлтэй хүн байхаа даа.







2 comments:

  1. Би бас нүүх дургүй хэхэ.Хааяа бас сонирходтой ч юм уу

    ReplyDelete
    Replies
    1. хааяа бас сонирхолтой. Гэхдээ олон нүүхээр бүр залхчдиймаа. Би нь шинэ байрандаа нүүж ороод 10 хонолоо. ТВ жигнүүр хоёроос бусдыг нь задлаагүй л сууж байгаа. Хэхэ.
      Шархүүг ирэхээр хамтдаа задлая этэр гээд...

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...