Tuesday 6 June 2017

Завгүй 6 сар даа

За ажил гэдэг ойрдоо оволзоод би гэдэг хүн  чухам үстэй толгойгоо зулгааж нэг зумлаж нэг зүлгэж нэг зургаан сарыг угтлаа.


Шинэ лицензийн талбай дээр өрөмдлөг хийлгэхээр зөвшөөрөл гараад ингээд би ойрдоо баахан геологууд, өрмийн компаниудтай л утас имэйлээр харьцаж өдөр хоногийг барж байна. Хажуугаар нь 2 ч хүн амарцан, өдөр тутмынх нь ажил дороос босох гэж өөд уруугүй л юм боллоо.


Зургаан сар ингээд оволзсоор байгаад дуусах шинжтэй. Тэгвэл мөн сайхнаа даарах ч завгүй гүйж явтал өвөл дуусцан байвал.


Энд нэг тийм бороо ихтэй жиндүүхэн өвөл болдог болохоор би дороо залхчинаа, дээрээс нь ямар ч цас байхгүй. Өдөртөө +10 хэмтэй шөнөдөө 5-6 хэмтэй, өвлийн дүндээ 0 Сруу дөхөс гээд л өвөлжиж байгаам.


Бас манай уурхай гэж уулсын дунд далайн эрэг дээр байдын, нээрээ хэлээгүй билүү, манай оофис далайн эргээс ердөө 50м ийн зайд байна. Үнэхээр гоё, зун бүр хичнээн үзэсгэлэнтэй гээч, гэхдээ уурхайгаас 500м яваад уулс руу шунгинаад орчихно, эргэсэн мушгисан замтай тэгээд үүрийн таван жингээр манан ихтэй болохоор, ажилдаа ирэх л жаахан удаан. Би ч удаан жолооч болохоор эртхэн гараал жороолж өгнөө, тийм болохоор миний ажлын өдөр бусдаас арай л урт.


8сард гэртээ харих гээд бэлдэж төвдсөн ч юмгүй, хүн амьтан хүүхэд шуухадад бэлэг сэлт ч бэлдээгүй, яана вэ нээрээ, ингэхэд манайхаан гэрийнхэндээ юу авч явж байнаа.


Хүн амьтан найз охидууддаа юу голдуу бэлэглэж байна?
Би нэг тийм донжтой бэлэг сэлт авч чаддаггүй мээдрэмж байхгүй ээ.


Туслаарай надаа.


за тэгээд зугаатай 6 сар урагшаа гээд л гүйгээд байж дээ цөмөөрөө.
Ингэхэд Меди маань дипломоо бичээд завгүй байгаан байх даа. Ойрд бичлэг оруулсангүй.

2 comments:

  1. Мундаг шүү нээрээ. Хүний нутагт ийм мундаг ажил хийгээд, бахархаж байна.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Чамдаа сурлагын өндөр амжилт хүсье.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...