Tuesday 14 August 2018

Бид үнэндээ яах ёстой вэ?

Цэл залуухан сайхан хүний эрдэнэт амь тэгээд шилтэй цэнхэрээс амсаж галзуу бар шиг болсон нэгнийхээ гарт үрэгдэхийг бид харлаа.


Бид нээрээ яах ёстой вэ. Ажлын байран дээр архидан согтуурч, төрийн ордондоо хүртэл архидаж галзуурдаг энэ тогтсон хэвшлийг хэрхэх ёстой вэ?


Бидэнд тохиохгүй, бид баригдахгүй, бид тэгж зодолдохгүй гээд л нууж хааж уугаад сууж байгаа энэ хулгайн зангаа хэзээ болих вэ?


Хүмүүс яагаад юм уншихгүй, нүүр ном, мэдээллийн хэдэн сайтын сэтгэгдлийн хэсэгт галзуурахаас өөр зүйл хийхгүй байна вэ?


Энэ хариуцлагагүй, архичин нийгмийн энэ үеийнхнийг үхэж дууссаны дараа шинэ үе нь арай дээр байх болов уу гээд горьдоод сууж байх уу?


Миний эргэн тойрны мэддэг таньдаг хүмүүсийн төрийн байгууллагуудад ажилладаг хүмүүс ихэвчлэн гадаад дотоодод сурч төгссөн хүмүүс байдаг. Тэд яагаад шинэ зүйл санаачлахгүй буцаж очоод дундаа ороод архидаад яваан бэ?


Хэн юм хийгээд байна вэ? өөрчлөлт гарч байна уу? Надад хэлээд өгөх хүн байна уу?


Хулгар чихтэй бөхчүүдээ дагаж намирахаа болимоор байнаа, хийж бүтээх гээд яваа залуустаа дэмжлэг үзүүлмээр байнаа, захын наймаанаас хөлжсөн нэгнийг хэт тахин шүтэхээ болимоор байнаа.


Би үнэндээ хэлж мэдэхгүй юм байна. Үнэндээ яах ч ёстой юм бэ дээ. Өр зүрх л өвдөөд байх юм.


Тулга тойрсон хэрүүлээ болиод ном уншвал яасан юм бэ, Оюу Толгойгоос хэдэн төгрөг ирээд наалдах боловуу гээд хэрүүл хийгээд явахаа болиод ажил төрлийг нь хийлгээчээ.







2 comments:

  1. Би боддог, манай улс залуу улс болохоор боловсролын системдээ, сургалтандаа бүхнийг ямар байх ёстой, яадаг ийдгийг зааж сургаж өгөх ёстой болов уу. Тэгж байж дараагийн үе маань бүгд энэ чинь ийм байх ёсгүй гэдгээр өөрчлөлтийг хийж чадах болов уу. Нээх л их хичээлээр бөмбөгдөөд байх юм, тэрний оронд ангийн цаг, нийгмийн оролцоо, эрүүл мэндийн анхны боловсрол зэргийг хичээлийн хөтөлбөрт нь тууштай тусгаж өгч байж дараагийн үе маань арай өөрөөр бэлтгэгдэнэ. Нийгмийн ихэнх нь адил үзэл бодолтой бол аяндаа засагдчих байх гэж боддог. Одоо гадаадад сураад ирсэн хүмүүс болохгүй байгааг нь мэдсээр байгаа ч дуу хоолой нь хүрэхгүй байгаа болоод намжаад байгаа байх. Хэтэрхий цөөн бөгөөд тархай бутархай байгаа.

    ReplyDelete
    Replies
    1. Үлгэр дуурайлал үзүүлж, хариуцлагатай байж сурах юм сан. Би өөрөө ч гэсэн олон юм яриад байгаа ч явж очоод хувийн чанартай ганц хоёр юм бүтээх гэхээр бүтэхгүй болохоор тэгээд л авилгалыг дэмжээл өөгшүүлээд яаж хурдан шуурхай бүтээх вэ гээд дэмийрээд явчдаг нь үнэн юм байгаамаа. Гэхдээ ноднин очиход уг нь наагуураа бас ч гэж ажил хийгээд байгаамуу гээд харагдаад байсан.
      Сругуулиас нь л эхэлж бэлдэх хэрэгтэй байх даа чиний хэлдгээр. Ийм цаг үеийг туулах ёстой юм болов уу? Байлаа гэхэд хамгийн бага гарзтайгаар хэрхэн хариуцлагатай нийгэмд хүрэх ёстой юм болоо?
      Үнэхээр л харамсалтай санагдаад байх юм. Амьд явах, аюулгүй орших баталгаа алга даа.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...