Monday 12 February 2018

Бороотой өглөө

Хаалгаа нээхэд бүлээхэн агаар пүн хийтэл угтан авч, зуны үүрээр бороон дуслууд шаагина. Хавийн зүйлс үл харагдах харанхуй өглөө, хашааны өнцөгт ёлтойх гэрэл л бяд муутайхан сүүмэлзэх агаад борооны шаагих чимээг чимэн мэлхий, эртэч шувуухайнууд л чаг чаг хийн тасралтгүй дуу дуулцгаана.


Хотоос гараад алгуурхан холдохуй үүр цайж, манан буух агаад хөхөлбөр гэрэлд үзэгдэх будант хөндий нэг л өөр ертөнцийн, үлгэрийн гэмээр сэтгэгдэл төрүүлнэ...


Машины хөгжимөөр Чинбаагийн Хар цагаан хар /Цагаан хар цагаан билүү/ сд намуухан уянгалж Гэгээн алсад одох сон хэмээн талимаарна.


Бороотой өглөө... Будан сууж бүх зүйлс бороонд уусан мэлтэлзэх тийм л өглөө...
Сэтгэл хүртэл борооны усанд урсаж, нялхараад, ажилдаа явах биш, гэр лүүгээ буцаж очоод хөнжилдөө шургаж саарал өдрийг үдмээр...


Бороо үүл хоёрыг заримдаа санадаг ч ингээд л зүсрээд хүрээд ирэхээр нь бушуухан явуулах сан гэж тухгүйтэх... Миний араншин.. Бороотой өглөө... Заримдаадаа хүүхэд насны дурсамжийг сэтгэлд үнэрлүүлэх бороон дуслуудад, эсвэл Гайс-ын тэр нэгэн дууг аманд мартагдсан аязтай нь хамт авчирдаг... Горхитын полигоны тэр нэг их даарч хоносон бороог бас санагдуулж, алиахан бага насны найзуудыг минь дурсуулж, нээрээ тэр минь хаа яваасан бол хэмээн санаашруулах...


...Сэтгэл эмзэгхэн болохоор эр хүн зүрхэндээ харууснааа...


Бороотой өглөө...


Гарч бороонд норлоо явж...

5 comments:

  1. Setgel gegelztel neg tiim nuutslag, dursamj sedreeheer saihan bichjee. Huiten, utaantai hotdoo tugjirch buglurch yavahda namiraa zuulun boroo shiversen zuni dulaahan udriig sanagalzsandaa ch ter u borooni uner unerteh shig tsever agaar sengeneh shig medremj turluu.

    ReplyDelete
    Replies
    1. хааяа ингэж бороо явуулж байнаа тэгвэл... Чи бас наашаа цас явуулаарай.

      Delete
  2. Sar shiniin mend hurgey. Nuhursug hemeeh shar nohoi jilde Eruul enh, az jargal, amjilt buteeleer duuren bh boltugai! Tsas yavuulla, boroog tosood avyaa naiz mini.

    ReplyDelete
    Replies
    1. Чамдаа бас сар шинийн мэнд хүргээд аз жаргал сайн сайханыг хүсэн ерөөе.

      Delete
  3. Ene jil ih tsastai jil bn a. Tsagaan sar gehed bituu tsastai l bn. Havartaa tsastai l bh shinjtei. Yavuulsan boroond chin saihan sergeed avsan shu

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...