Wednesday 26 April 2017

Би юунд дуртай вэ?

Зөөлөн шиврээ бороонд норон норон гүйх дуртай, бороо орохоор яагаад ч юм нээх гоё бүх зүйл зөөлрөөд, дээрээс нь аймаар нар шарж халууцуулдаггүй учраас бас борооноор гүйхээр хурдан гүйдэг болохоор тэгж гүйх дуртай.


Өглөө эртүү босоод цэцэрлэгт хүрээлэнгийн манан дундуур бас гүйх дуртай, гэхдээ ойрдоо тэгж гүйсэнгүй ээ, ажил ихтэй хагас бүтнээр бас хуримын бэлтгэл гэж нааш цааш давхисаараан байтал, амьдралын гоё мөчүүдээс кайф авч амжихгүй л байна шүү.


Хэдэн хөөрхөн найзуудтайгаа видео чат хийх бас дуртай, хорвоогийн хол ойрыг нийлтэл хууч хөөрөхөөр бас гоё шүү.


Зураг авч уул хадаар алхаж, хээр цай чанаж уух бас дуртай. Манай шархүү чинь мэргэжлийн цай чанаач шүү дээ.


Тараг андуурч аваад тарагтай банштай цай чанаад уучдаг л нөхөр. Хаха, тэрийг бодохоор хөөрхөн санагдаад байдийн. Аль дивангараьын явдал хэдий ч.


Хааяадаа бүр юу ч хийхгүй өдөржин янз бүрийн зүйлс идэж хөргөгч зурагт хоёрын хооронд хөвсөлзөж олон ангит кинонуудыг угсраагаар үзэх дуртай.


Тэгээд сайхан зангаа хөдөлхөөр интэрнэтээс бялуу тоортны жор хайж жигнэж зуухтай зууралдах дуртай. Олон хийж чаддаггүймөө. Энэ бол өдрийн од шиг ховорхон байх нь.


Вино цуглуулах дуртай, хаа нэг онгойлгож хундага дарс шимэнгээ чанга хөгжим сонсож суух дуртай, яг л кинонд орсон юм шиг мэдрэгдэхийг яана. Гэхдээ зөвхөн гоё нартай өдрөөр, бүүргэр саарал өдөр нэг бол гүйж явах нь эсвэл орон дотроо адал явдалтай эсвэл түүхийн ном уншаад хэвтэж байх нь.


Ингээд бодохоор надад цөөхөн хэдэн хообий байдаг байх нь.


Харин манай шархүү бол PS4 тоглоод сууж байна, нэг бол баахан цэрэг эсвэл аливаа амьтаны дүрс эвлүүлж нааж, будаж сууна, эс бол гадаа нум сум харваад зогсож байна.
Бас их уншинаа, түүхийн талаарх мэдлэг сайтай ажил дээр нэвтэрхий толь шиг л нэг нөхөр явж байдаг юм.



2 comments:

  1. ингэж юунд дуртайгаа бичвэл гоё юм байна.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу бүсгүй, Хичээл өндөр үү.
      Харин тийн, хүний дур сонирхол өөрчлөгдөж байдаг юм болохоор хааяа бас биччээд харж байвал зүгээримй үү гэж бодоод хэхэ.
      Амьдралын хэв маяг өөрчлөлгдөөд нутаг сэлгээд ирэхээр бас өөр болох байх тэр үедээ харьцуулж үзнээ.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...