Tuesday 11 April 2017

Whole 30 - Өдөр 3

За хоолны дэглэмээ бариад эхэлсэн шүү.


Энэ нэг хоолны дэглэм олж авсан юм аа. Авсан ч гэж дээ, интэрнет дээр л байсан хэрэг. Миний нэг уншдаг блогийн хүүхэн хэрэгжүүлсэн гэсэн байхаар нь баахан судалж үзлээ л дээ.
Гэхдээ өлсөж эсвэл дан ганц зүйл идэж өөрийгөө сойж сүйд болохгүйн гэнэ.


Идэж болохгүй зүйлсийн жагсаалтанд ердөө:
Гурил гурилан бүтээгдэхүүн
Будаа ямар ч төрлийн
Чихэр болон чихэр орсон аливаа зүйлс
Хагас боловсруулсан болон боловсруулсан бүтээгдэхүүн
Архи болон согтууруулах ундаа
Ямар нэгэн гаазтай ундаа
Цууны төрлийн бүтээгдэхүүн
Сүү болон сүүн бүтээгдэхүүнүүд бяслаг тараг өрөм гээл бүгд


Эдгээрээс бусад хоолыг 30 хоногийн хугацаатай идэж уух нээ.




За тэгээд хархүүгээ аргадаж нэг айлгаж нэг ятгасаараан байгаад цугтаа эхлүүлэхээр болдийм байнаа.


Эхлэхийн өмнөх өдөр бид хоёр бялуу, талх, чий\с гээд идээгүй юм байхгүй ээ.
Уг нь хүний хүүхдүүд өмнөөс нь бага багаар хасаж этэр эхэлдэг байхад бид хоёр шууд эхэлсэн зөвдсөн эсэхийг бүү мэд.


1 дэх өдөр
Өглөөний хоолонд өндөгийг мөөг, амтат чинжүүтэй хамт сайхан хуураад идчлээ. Би 2 аяга хар кофе манай хархүү 1 аяга ногоон цай уулаа.
Өдрийн хоолондоо бид хоёр мах ногоотой (төмсгүй) шөл хийж бэлдсэн байснаа идэв. Дээрээс нь хоёр хоёр алим завсар зайгаар нь иджээ. Тун завгүй өдөр байсан тул хэн хэн маань ус бага уусан бололтой.
Оройн хоол
Тахианы махыг баахан лууван байцаа хүрэн манжин гэх мэт ногоотой хуураад идчихлээ.
Орой нь хэдэн усан үзэм идсэн.


Ямар ч өөр зүйл ажиглагдсангүй. Гурил будаа талх үгүй болохоос нэг их өөр санагдсангүй.


2 дох өдөр
Өглөөний хоол адилхан өмнөх өдрийнхтэй.
Өдрийн хоолонд байцааны ороомог хийж ирсэн юм. Байцааны навчинд татсан амталсан үхрийн мах ороогоод жигнэсэн хэрэг.
Оройн хоолонд хоёр  стэйк шараад хэрчээд баахан бууцай, лууван   алимтай холиод сайхан салад ч юм шиг хийгээд идчвээ.
Үлдсэнийг нь маргаашийн өдрийн хоолонд нөөцөлж байгаан.


Өдрийн өнгө болбоос нэлээн өлссөн хоёр хүн байлаа. Манай хүн эндээс өөр газар ажилд орохоор болсөө. Тэгээд тэрийг нь тэмдэглээд ганц хундага вино уумаар ч юм шиг санагдаад болихиймуу гэж асууж үзлээ, гэхдээ тэссэн. одоо 27 хоног л үлдэж байхад гээд.
Нам унтсан даа харин ч нэг. Бүр амарчихсан босож ирсэн. Ойрд тэгж нам унтаагүйм байна лээ.
Гүйгээд байгаа болохоор би жаахан ядарсан.


3дахь өдөр - өнөөдөр
Өглөө ялгаагүй адилхан юм идсэн.
Завсараар нь кокос жимснээс хэдэн хагархайг идэв.
Өдрийн хоолонд өчигдөрийн үлддэгдэлээ идлээ.
Орой юу идэхээ сайн мэдэхгүй л байна. Сайхан мах хуураад саладны навчаар ороож иддиимүү гэсэн төлөвлөгөөтэй.
Их ус уулаа.


Өглөө жаахан толгой өвдөөстэй. Гэхдээ одоохондоо бол нэг их мэдэгдсэн өөрчлөгдсөн зүйл алгоо.


Бид хоёр хэдийгээр гэртээ ихэнхдээ хоолоо хийж идэх дуртай ч сүүлийн хэд хоногийн өөрчлөлт илүү их ногоо жимс хэрэглээд ер нь таалагдаад байгаа.


Гэхдээ л 31 дэх хоног дээрээ талх иднээ, би талханд яагаад ч юм маш их дуртай.



2 comments:

  1. Сайн байна уу? Санаандгүй блогоор нь зочлоод, Хөөх энэ дэглэмээрээ яваад 30 хонож чадсан уу? Хэдэн кг хаяв?

    ReplyDelete
    Replies
    1. Би бас танайхаар байс гээд эргэлдээд л байдаг уншигчийн нэг байна. Зочилсонд баярлалаа.
      Энэ дэглэмээ дуусгах сэтгэлийн тэнхээ дутсан. Энэ уг нь их үр дүнтэй байхаар юм билээ. Би одоо 11 сараас дахиад эхлэнээ гэж бодоод л байж байна.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...