Sunday 2 April 2017

Эмэгтэйчүүд ба би


Бүхний эх үүсвэр, түшиг тулгуур бас удирдан залах гол хөдөлгүүр жолоо нь эх хүн бүсгүйчүүд бид юм шүү.


Бүсгүйчүүдийгээ хайрлаад юмуу харамлаад юмуу тодорхой хэдэн ажлын байранд уяад /жишээ нь манайд далд уурхайд эмэгтэй хүн ажиллуулахгүй, хүнд даацын тэрэг эмэгтэй хүнээр жолоодуулахгүй гээд заалттай байсан/ байсан тэр он жилүүдийг бодвол бидний бүсгүйчүүд ихээхэн хэмжээгээр, уул уурхай, барилга зам тээвэр гээд олон салбарт хүч түрэн орж ирсэн.


Гэхдээ л одоо хэр нь эмэгтэйчүүд амжилттай явбал атаархаад байгаа хайрлаад байгаа нь үл мэдэгдэх нэг тийм үгүйсгэсэн "мартсан", худлаа даа гэсэн хандлагаар хандаад байх шиг.
Бүр бүсгүйчүүд нь хүртэл өөрсдөө хов живэндээ холиод идчихээс хүүе ээ чи яг яагаад явчихаваа, хаана ажиллаад байна, яг яаж байна гэж хэзээ ч асуудаггүй.


Тэгсэн мөртлөө гадагшаа л явмаар байна, тэнд амьдармаар байна, яаж ажилд ордийм бол доо хэл сурмаар байна гэсэн хүмүүс 10 хүний 3 нь байх жишээний.


Намайг анх наашаа явахад бас л нэг тиймэрхүү юм болоод өнгөрсөн. Ирээд удаагүй 2 сар болох гэж байтал, хуучин ажлын ах Скайпаар орж ирээд л сайнуу, сайн явж хүрсэн үү гэж байснаа "Гүү нээрээ чамайг чинь ажилд орохоор яваагүй, Н-тэй суугаад явсан гэж байна лээ шүү дээ" гэвээ. Би ч вахахаха, за яахав яахав гээд өнгөрсөн л дөө.


Н нь манай эндээс миний өмнө нь ажиллаж байсан газар мэргэжилтэнээр очиж ажилласан индо эхнэртэй хүн байдаг л даа.


Энд амьдардагийг нь мэдэх ч зав гаргаж очиж уулзаж амжаагүй л яваа. Очиж уулзаад хүзүү сээрээрээ хэлхэлдэж зургаа татуулаад Нүүр номондоо хийнээ гэсэн төлөвлөгөөтэй. Яахав, ховчингуудад буян болохгүй юу.


Би энд ирж ажилласнаараа их зүйл мэдэж авсаан, их ч туршлага хуримтлуулж байгаа. Одоохондоо Монгол руу явах сан гэж учиргүй мөрөөсөхгүй л байна. Ирээд 5 жил болж байгаа, саяхнаас давхар сурч эхэлсэн гээд нэг бууриа засахаар бас амархан нааш цааш гүйгээд байх боломжгүй, гэхдээ Монголоос үгүй гэхийн аргагүй санал ирвэл буцахад асуудалгүй л гэсэн бодолтой.


Хамгийн гол нь мэргэжлээрээ сайн ажилаж байгаа минь л надад болно.


Би чинь анх англи хэл сурч эхлээд л гадны байгууллагуудад ажилд орох анкет бөглөсөн дөөө, Одоо бодоход бараг англиар ярьж дөнгөж сурч байсан гээд бодоход их зоригтой байсан байгаа юм шүү. Их дээд сургуулийн боловсролоо Монголдоо эзэмшсэн, гэхдээ одоо сурч эхлээд ёстой л боломж нь байсан бол гадаадад сурсан бол, өөрийгөө илүү дайчилсан бол гэж бодогддог. Харамсдаггүй л дээ, зүгээр л тэр үед дайчлаагүй өдийд ийм боломжид хүрч байна, тэр үед дайчилсан бол илүү боломжинд хүрэх байж, одоо дайчилвал 10 жилийн дараа илүү боломжинд хүрнээ гэж боддог.


Өөрөө өөрийгөө хөгжүүлэх л илүү чухал, тийм болохоор би уран зохиолын  ном англи хэл дээр өдөр болгон уншдаг. Хэлний хувьд ямар ч бэрхшээлгүй ажилаа хийх, сурах хангалттай мэдлэгтэй ч, өдөр болгон уншдаг хүн ядаж алдаагүй бичнэ гэдэгтэй санал нэгддэг.


Бас хоббигоо хөгжүүлэх их чухал гэж боддог, гүйлтийн талаар, зураг хэрхэн авах талаар, нум сум харвалтын болон хэрхэн эрүүл хооллох талаар унишх мэдлэгээ сайжруулах дуртай.



No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...