“Enjoy when you can, and endure when you must.”
― Johann Wolfgang von Goethe
Тэр нь манай шинэ менежер. Хуучин менежерээс ажил хүлээж авах гээд манайд нилээн удсан нөхөр л дөө. Энэ бид хоёр анхнаасаа жаахан харшилтай уулзсын. Жаахан онгироодуу, миний зөв чиний буруу гэсэн үзэлтэй нэг тийм доозер шиг ядаргаатай гар байна даа гээд хараад л байсан юм.
Хоюулаа одоо ингээл хойд урд туйл шиг нэг бол биесээ үзэхгүй бага сага асуудал дээр чи бидээ тулж хөөрхөн юм болноо гэж ойрын урьдчилсан цаг агаарын мэдээгээр харагдаад л байна. За яахав дээ. Ажил бол ажил л байдаг хойно болж бүтэхгүй бол яваад л өгнө шүү дээ. Гомдож уйлж өөрийгөө зовоохын ч шаардлага алга.
Саяхан Линкединээр хэсч явсан хэн нэгэн нь "Ажлыг нь харж биш удирдлагыг нь сонгож аилд ор" гэсэн утгатай зүйлс бичсэн байлаа. Түүнийг хараад үнэхээр зөв юм байна шүү гэж бодож байлаа. Бас өөрөө ч бас тэр зүгт явж байгаагийн хувьд хүнээс сурахаас гадна хэрхэн яаж ажилд ажил гэдэг утгаар нь ханддаг, ямар нэгэн сэтгэл хөдөлгөөн оролцуулалгүйгээр ажлыг шийддэг, хүмүүстэй харьцдаг байх вэ гэдэг урлагт суралцсаар л явна даа.
Би ер нь бодоод байсан менежерийн тал дээр аягүй азтай дамшиг байгаад байгаан шүү.
Анхны захирал бол их аймаар дарга байдаг байсан гэдгийг мэднэ. Гэртээ хүүхдүүдээ загнаж байгаа юм шиг үсчиж уурладаг бараг үсдсэн ч билүү нэг тийм галзуу ганган бүсгүй байдаг сан. Олон жил өнгөрчээ.
Тэгээд дараа дараагаас нь тааралдсан дарга нар бол их сүрхий хүмүүс байсныг мэдээд байдаг юм. Гэхдээ энэ бол дандаа миний хичээл зүтгэлийн үр дүн байсан юм.
Харин энэ менежертэй анхнаасаа жаахан харшилдсан болохоор одоо ингээд урд хойд уулс шиг хөшилдөөд тогтчлоо л доо. За яахав ээ.
Нэгэн уушийн газрын бармен үйлчлүүлэгчдээсээ ямарваа зүйлд харамсдаг зүйл бий юу гэж үргэлж асуудаг байжээ. Тэгээд тэдгээрийг ханадаа бичиж хадгалдаг байсныг манай далангийн залуу нэг хэсч яваад олж уншсан гэнэ. Тэнд зөндөө л зүйлс бичигдсэн байсан ч ганцхан зүйл түүнд их тод хоногшиж үлдсэн нь: нэгэн тэтгэвэртээ гарсан инженер " Өнөөдөр чиний санаа зовоод, чамайг стресдүүлээд байгаа бүхэн 5 жилийн дараа гэхэд ямар ч ач холбогдолгүй зүйл байх болно гэдгийг эртхэн ухаарагүй явдал" гэж.
Тэгээд би дараа нь бодож байсан юм. Үнэн л юм. хүн ер нь өөртэйгээ л амьдардаг, хүмүүс, ажил, амьдрах орчин гээд бүх зүйл түр зуурынх. Өнөөдөр таалагдаж байвал, таашаалыг мэдэрч , таалагдахгүй үед нь тэвчиж сур гэдэг шиг л ингээд тэвчээрийн хэдэн сар үргэлжилэх нээ.
Заа жаахан гомбооны юм биччүү яав, гэхдээ яахав, Амьдрал гэдэг туг ши намирч тугал шиг ноомойрч явдаг байх нь.
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
Би хааяа даа өөрийгөө хатуу профессорын даллагатай хүн гэж боддог юм. Хэрэндээ л стрессдэнэ шүү дээ. Нээрээ ажил бол ажил шүү дээ.
ReplyDeleteДипломын ажил амжилттай юу? Удирдагч проф хатуу байхад зүгээр тээ. Стрессийг тойроод гарч чадахгүй учраас би стрессээ яаж тайлах вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг болсон. Харин энэ дарга жаахан учир нь олдохгүй хуурай өвс шиг зантай. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй жаахан оч өгвөл авалцчих гээд түгшүүртэй.
ReplyDeleteMuuhai muu zolig, huuhed huvi huvisgalin ajil ihtei bhd chin stressduuled. Bitgii too.
ReplyDeleteхэхэ харин тийн тээ. /Хөөрхөн ш дээ Ина Ван. Хайр хүргээд байдийн./
Delete