Sunday 2 August 2020

Би чинь уг нь



Би чинь уг нь, цэцэг цэцгийн өнгө тоож, солонгын төгсгөл хөөж, үүрээр мандсан нарны улаанхан туяанд хүслээ шивнэж тэнгэрийн цэнхэрийг өвсний ногооныг биширч тиймхэн юмнаас баяр цэнгэл олоод авчихдаг жулдрай л байсийн.

Бороонд хэдий дургүй ч үнэрт нь согтоод л, Гайзын дууг дуулж тэртээ холын дурсамжиндаа сатаардаг л аашмаа юм уг нь.

Гэтэл ойрдоо бүр байхгүй ээ, нөгөө шинэ байшин авсны сэтгэл хөөрөл хуучирсан чинь /байшиндаа нүүж ороогүй л байна уг нь/ ганцаардлын гашуун зовлонг бүр зүрх сэтгэл ходоодоороо нэг мэдэрчийнаа.

Амьдралдаа ингэж айхтар ганцаардаж сэтгэлээр унаж үзээгүй болтойм. Гэтэл саяны хагас бүтнээр би унтаад л байсан, идээд л унтаад л байсан, бас завсар дундуур нь уйлаад л байсан.
Яг галзуурахнээ. Шархүү гэртээ ирээгүй 6 сар болчлоо. Би ядаж байхад шинэ газар нүүгээд ирцэн ажлынхнаас бусдаар нээх найз нөхөд гээд байх юм байхгүй одоогоор, хамаг юмнаасаа хол, ирсний дараа хамаг юм хаагдаж боогдоод ингээд үнэндээ зав ч байсангүй. 

Гэтэл одоо л яг хүнд нийгэм ямар хэрэгтэйг, яагаад найз нөхөд хэрэгтэйг ойлгож бүр ясандаа мэдэрч байна. Арай л уу, нөхрийг минь явуулдаггүй оруулдаггүй энэ улсууд нээрээ арай л уу. Сүүлдээ бид хоёр бүр за яршиг би эндээс гарч очиж авая бүр болкүү бол гэсэн юм яриад л сууж байна. Дээрээс нь шаналж сэтгэл хоосроод тэрийгээ дүүргэх гэж идсээрээн байтал ходоод өвдөөд хэрэг алга. 
Ойрдоо харин 1дэхийн орой болгон скуаш тоглож байна. Бас уг нь түрүүний долоо хоногт ажлын хоёр ч хүнтэй хоол идэж гарч орсийн. Манайхан бас намайг хараад л энэ бүр хясаандаа ороод нуугдлаа шүү гээд гарая ороё гээд байгаа бололтой. 
Гэхдээ л шогайнаа, шархүүгээ авмаарээнаа. Хүний сайхан хүүхэд тэнд бас гатаж дууслаа. Ингэсээрээн байтал жил мил болохвий дээ. Арайшдээ.

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...