Өө нөгөөх чинь нэгдэхэд орж ирж сагсуурч гарч яваад байхгүй, ханиад хордлого гээд үзээгүй юмаа үзэж, үхэр бид хоёр цам харайдаг байна ш дээ...
Хоёр өдөр ханиаданд дарлуулж, эргэлдлээ, хар халуун зуны цагаар хаагуур хийсч явсан янзын ханиадыг хаа байсан тэр Якутаас олж тусдаг амьтан юм болоо гэж бодсоор пөг пөг ханиалгасаар гэртэ харисийн би. Уурхайн байшинд хонох гэсэн нэг л тухгүй санагдаад, бүх бие өвдөөд байхаар нь гэр лүүгээ 90 км/цагийн хурдтай сажилж явж харив ш дээ.
Тэгээд дэлгүүрээс бэлэн шөл аваад хариад сайхан халааж идээд нэг ханиадны эм уугаад овоо гайгүй болоод хэсэг овоо сэргэдэгийм аа..
Тэгээд яг унтах гээд ор луугаа явсан нүүр чих хамаг юм халуу оргиж час улайгаад, хөл гарын ул улаанаараа эргэлдэж загатнаад биен дээгүүр жижиг жижиг улаан толбо туучаад, ингээд хачин царайтай юм шархүү рүү залгаж, баахан паниктав...
Тэгээд харшлын эм уугаад парацетамолоор даруулаад унтаж унтаж өглөө сэрсэн бас арай гайгүй ч шиг... Давхиад ажил дээрээ ирцэн одоо хамар хоолой толгойгоо бариад л уйлах инээхийн хооронд ярвайгаад сууж байна.
Ажлын бүтээмж 0 хувь, тэгэхээр нь блоогтоо тэр нэгэн өдөр ингээд суужийж гэж уншихаар тавих гээд ороод ирлээ.
Ойрд давхар давхар бие өвдөөд, шархүүд минь хамаг л муу муухайг минь үзүүлээд байх юм, энэ одоо мань хүний тэвчээрийн хязгаарыг шалгаад байгаам бишиз дээ энэ гэрлэлтийн бурхан. Аан Күүтаа яахуу жаахан зовог, шархүүг л яаг ямархуу хандахнуу гэж мэгцэн?
Манай хүн тоохгүй л д... Хайрлаад хайрлаад явчина л гэж мэдээрэй...
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
Tegeheer ter sholnd bas allergy ogson bna sh dee. Iim aimar allergy-tai yumuu? bi chamd tuslaj chadah yum shig bna. Harin yaj holboo baridag yum bgaan? Minii instagram: biomeegaa nad ruu msg bicheerei.
ReplyDeleteЗа би инстагаар ороод мээсэж бичнээ.
DeleteИйм аймаар аллергитай гэж сая л мэдлээ. Өмнө нь хүмүүсийг самар өндгөнд харшилтай гээд тэгэхээр ойлгодоггүй байсан.
Belen shulund bolohgui yum bsin bolov u.
ReplyDeleteТэгсэн байх эсвэл зүгээр ханиадандаа халуурсан юм боловуу.
Delete