Tuesday 18 February 2020

Галзуу хулгана

Галзуу хулганад суусан мэт өдөр хоногууд ээлжилсээр.
Монголоос зочид ирсэн, шархүү ажлаасаа ирсэн хагас бүтнээр хүмүүс ийш тийш нь авч явж зугаацуулах ажилтай гүйсээр байтал шархүү ирээд буцчлаа шүү дээ өнөө өглөө. Үүрээр гаргаж өгчөөд ирлээ. Одоо хоёр хоноод ирсэн зочид гийчид буцаад би гэдэг хүн хөөрхөн ганцаараа торойгоод үлдэхнээ.

Өчигдөр нэг том тайлангийн ард гарсан, тайлангаа тавьж хурал дэглэсэн болохоор жаахан стресстэй хэд хоног байлаа бас. Хажуугаар нь хоёр ч хичээлийн сүүлийн шалгалтууд давхцаад ааг амьсгаа авах завгүй шахам л уралдаж өнгрүүллээ. Шархүүдээ дараагийн ээлжинд ирэхэд ньБи хөөрхөн завтай чамайгаа л харах завтай сууж байх болн гэж амлаад л нэг үнсэж өгөөл явуулсан хэхэ. Явчихаар нь сэтгэл хоосроод гунигийн царайлаад байдаг юм аа. Хэзээ ч болихгүй л байх.
Өөр ч онц сонин зүйлгүй дээ, өнөөдөр бороо усгүй аятайхан өдөр болох бололтой. Өглөө манан буугаад л замд жаахан төвөгтэй байлаа. Гэхдээ одоо бол гоё өглөө болж байна. Чийг үнэртээд л яг л нэг зуны өглөө эмээдээ хөөгдөж босоод л тугал татдаг байсан тэр нэг өглөө шиг. Үнэр чийг шүүдэр нь хүртэл адилхан санагдаад байна. Монгол явж зуны өглөө айлын зэлэн дээр тугал татаж өгнө шүү. 


No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...