Тэх, манай шинэ ажил ер нь нэг тийм дуугай, хүн бүр тус тусдаа юмаа хийсэн газар байдийн, найзлаад нөхөрлөөд хэлхэлдээд яваа юм ерөөсөө харагдахгүй гэхдээ хөөрхөн өглөө оройдоо мэндтэй, эелдэгээр мэндлээд л өнгөрнө. Би өөрөө ч тийм маркийн хүн л д Ажил дээр нээх найзалж нөхөрлөөд байдаггүй, найзалж нөхөрлөвөл эрчүүдтэй илүү дотно болохоор тэгээд бүсгүйчүүд багатай газар ажилладаг болохоор тэгээд нэг хатуугийн тэмдэг аятай л явжээдийн. Надад таалагддаг болохоор нээх тоодог ч үгүй л байхгүй юу.
Гэтэл надаас хойшоо нэг эмэгтэй геологич ирэвээ, анх ирчээд дуугардаггүй юм хэлэхээр уучлаарай дахиад хэл дээ гээд салдаггүй байсан тул жаахан ядаргаатай санагдсан ч тоогоогүй байхгүй юу. Өглөө орж ирэхдээ ихэнхдээ дуугарахгүй, бид хоёр чинь тэгээд нэг оофист сууж таардийн. Би ч тоодоггүй угаасаа шинэ хүн дуу цөөтэй байх нь гээд мартчаал явжээдийн. Тэгсэн үгүй байнаа, хол ойрын хэдэн хүнтэй найзлаад нөхөрлөөд инээж хөхрөөд хаха гээд явжаахийн.
Тэгээд бодлоо энэ яагаад ингэжийнэ гэсэн жаахан ази хүмүүст дургүймүү гэж бодогдоод. Гэхдээ яахавдээ. Хувь хүний зүгээс биш нийтлэг арьс өнгөний үзэл тул надад хийх хэлэх юм угаасаа байхгүй, ийм юм үзээгүй биш угаасаа энэнтэй дуугарч найзалж нөхөрлөх албатай ч биш тийм болохоор тоохгүй өнгөрөх юм байгаан.
Зүгээр л өнөө өглөө би хөөрхөн ааштай суужээгаад ороод ирэхээр нь өглөөний мэнд ямар дулаахан өглөө вэ гэсэн чинь өөдөөс аанхаан ч гэх шиг хаха. Тэрэнд нь дургүй хүрээд дотор өрвөлзөөд байгаа тул эндээ жаахан муулчаад гарах гээл суужийна.
Гэхдээ би өөрийгөө заримдаа хүлцэнгүй тоодоггүй байх нь муу юу гэж бодноо. Надаа нэг танил эгч байдийн иймэрхүү юм байвал шууд хэлээл хаячина тэгээл хаа газар ааштайгаараа дуудуулаал явжээнэ. Гэтэл би бол халти эмзэглэчээл засс гээд хаячдаг. Суурь зан гэж байхиймаа.
Ер нь бол галзуу хэлэх гэсэн юмаа хэлдэг байх нь чухал. Энэ тал дээр би өөрийгөө өөрчлөх гээд үнэхээр хүчрэхгүй яваа.
If you can be anything in this world, Be Kind гээл явжийдаг хүн дээ. Дэндүү дээ дэндүү...
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
No comments:
Post a Comment