Tuesday 18 January 2022

Шинэ оны мэндээ

 Хөлд хий орсон сураг дуулгаад таг чиг алга болсон. Хийтэй хөлтэйгөө суугаагаараа л байж байна ойрдоо. Шархүү өчигдөр шинэ нутаг руугаа нисэх байсан боловч хил хаагдсан омикроноос болоод тэгээд гэрээсээ ажиллаад одоо 2 сар гаргаад нисэх болсон байгаа. 

Би нь визнийхээ асуудлыг хүлээсээр л сууна, гарлаа гэвэл тэгээл гэр орноо баглаж тавиад хоёр нохойтойгоо урд хойноо ороод нисэх төлөвлөгөөтэй.

Шинэ оны үеэр 10 хоног амарсан, амраад л чухам бужигнуулаад л ачаа хогшлоо хөнгөлөөд сүйдийг хийнэ гэсэн байхгүй, идсээрээн унтсаараан байгаад, дээрээс нь PS эргүүлсээрээн байгаад таарсан. хаха аймаар уу, хоёр нохой, шархүү нар бүр сүүлдээ залхаад чи одоо болио донтлоо гээд нохойнууд нь чихэвчийг нь идэж байж болиулах шив. Нөхрийн түмэн буруу, оооогтын тоглоом сонирхдоггүй байсан хүнд PS авч өгснөөс болсон байхгүй юу. Манай шархүү чинь тоглоомчин, тэгээд би харин ч 10 жил үүнийг огт сонирхолгүй тэссээн одоо хэсэг тоглоноо гэж үнэнээ өчсөн байгаа. 

Манай шархүү чинь манай компанид ажиллаж байсан даа, тэгээд гарлаа гээд сураг сонсогдсоны маргаашнаас манай дарга за нөхөр минь явж суухаар болвол зайнаас ажиллуулна чи битгий гараарай л гэнэ, төв оофисын төсөл хариуцсан залуу гарахаар болвол хоюулаад яриатай шүү, манай багт орчоод гэрээсээ ажиллах боломж байгаа шүү гэсэн болохоор ажлаасаа яаж гарна гэж хэлнээ гээд жаахан зүрх үхээд байсан хүн сэтгэл амарсан. 

Ковидны үеэр хүмүүс гэрээсээ ажиллаад ер нь бол үр дүн гаргадаг гэрээсээ ажиллахад гэдгийг хүмүүст ойлгуулж өгсөнд бас талархууштай ч юм шиг.

Гэснээс манайхан Монголд ковид тусаад эдгээд байгаа, энэ суугуул нутгаар бүр нам тайван л байна. 

Шинэ он нүүдэл суудалтай байх болохоор юу ч төлөвлөөгүй ээ, ажлаа хийгээд, хөөрхөн хааяа нэг гүйгээд иогоо хийгээд явж байвал 22 онд хаваасаг гэж бодчихлоо. 

Өөр ч онц юмгүй дээ, ажил гэр гээл илүү гарахгүй бас дутуурахгүй гүйж л байна.

Бүгдээрэнд нь шинэ оны мэнд. 

No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...