Wednesday 26 January 2022

Хүйтрээд хэрэг алга

 Зун биш бүр өвөл шиг л хүйтэн байна ойрын хэдэн өдөр.

Цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан, шархүүгийн ажлын цаг өөрчлөгдсөнтэй холбогдуулан нохойнуудаа өглөө Шархүү алхуулр оройдоо би хариад хамт гүйдэг болсон. Эхний хэдэн өдөр учраа олохгүй гурвуулаа гурван тийшээ салж гүйдэг байснаа сүүлийн хоёр өдөр арай дээр, гэхдээ их хурдан болохоороо намайгаа зүгээр далбагануулаад чирчих гээд байх үе бас байна хэхэ. Тэгээд би нь ойрын хэддээ гүйгээгүйг хэлэхүү, нэлээн л юм болж байгаад арай дээрдэж байна. 

Цагаан сар юу юугүй боллоо, би энэ хагас бүтнээр хэдэн бууз банш хийж хөлдөөх санаатай. Уг нь сайхан боорцог еэвэн этэр хийдэг ажилтай шаламгай байсан бол гоё л байх байлаа. Даанч авъяас дутуу тэр тал дээрээ. Энд одоо 10 жил болох гэж байхад би одоо болтол Монголоос шуудан авах учраа олохгйү байгаа шүү. Тэгээд Саруул Ухааныг гоё илгээмж авахаар нь нэг их санаад л авахынсан гэж бодох ч тэгээд амжихгүй юм. Хамгийн сүүлд 18 онд Монгол явснаас хойш еэвэн идсэнгүй, уг нь шанзтай еэвэнд аймаар дуртай ш дээ. 

Бас уг нь тэр Анна гээд ноолуурын дэлгүүрээс ганц гоё юм авчмаар, Байгалиас нэг ээмэг авмаар гээд зөндөө шуналтай ч амжаагүй л байна. За яахав ээ, Ковид мууг намжихаар нэг явна даа. Нутагтаа очиж 3 долоо хоног эрхлэнхэн жаргамаар байна. Мийгаагийн бичсэн бүхнийг идмээр байна, дүүгээр нь ногоотой шөл хийлгэж уухаас бусдыг. 

Ойрдоо бидэн хоёр нь хэдэн хуучин муусайн илүүдэл зүйлсээ гаргаж хаяад их цэгцэрч байгаа. Хоёр нохой маань бас туслаад булан тохойноос нь идэж өгөөд байгаа хэхэ. Шархүү явахаасаа өмнө гээд өөрийнхөө гэсэн юмнуудаа хайрцаг саванд хийгээд би бас ачаанд хөнгөн гэж хэдэн цуглуулсан виногоо цөөлөөд гэхгүй юу хаха. нээх их бишээ ганц нэг вйикэндээр ажлын ганц хоёр бүсгүй ирж хөнгөлөлцөж өгсийн. Миний оруулах хувь нэмэр тэр юм байна. Их багагүй л эрвийх дэрвийхээрээ хувь нэмрээ оруулж байна гэж би нөхрийгөө цаашлуулдаг юм. 

Уг нь би орж ирснээ Пиглетийн бичлэгээс уншсанаа санан санан дурлал хайрын тухай бичих гэсэн боловч үнэндээ уянгарч өгдөггүй өдөр байнаа. 

1 comment:

  1. Шинэ Зеаланд сэрүүхэн сэрүүхэн, паар байдаггүй тээ.
    Би ч бас баахан ноолуур авна гээд төлөвлөчихсөн байгаа хахах. Тэр Анна дэлгүүрт орж үзнэ, гэхдээ манай говь гоё ноолууртай шүү.

    ReplyDelete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...